spectrum

spectrum

Thursday, February 13, 2014

2/14



                                                            
Гэхдээ байна ш дээ охидуудаа.... “Хувцасаа тайл л даа” биш “дулаан хувцаслаарай” гэдэг эр хүнд л өөрийг чинь хайрлахыг зөвшөөрөөрэй. Сайхан хайр гэж ҮНЭХЭЭР байдаг юм шүү, хэт зөрүүд, ихэмсэг зангаасаа болоод түүнийг битгий алдаарай. Гэвч үнэхээрийн эргэж нийлэхээргүй бутарсан бол нэг хэсэгтээ “нусаа хацартаа наа”, яадаг юм. Уйл, дуул, гутар, найз охидууд дээрээ очиж гай бол. Үүнд гэхдээ хугацаа бий шүү.

Хэсэгтээ л хорвоо өнгөгүй, хоол амтгүй, хэнтэй ч яримааргүй санагдах вий. Гэлээ гээд өөрөөсөө мэдрэмжээ нууна гэдэг шиг худлаа зүйл энэ дэлхийн хааана ч байхгүй, нээрээ шүү. Тийм учраас хөөрхий сэтгэл зүрхэндээ тэнхрэх хугацаа олгоорой.

Нэг л өглөө, нэг л өдөр нөгөө хөлдүүс болсон байсан сэтгэл чинь ахин бүлээрч байгааг мэдэрнэ. Үүний дараа юу байгаа гээч? Чамд гайхалтай сайхан ИРЭЭДҮЙ  байгаа. Чамайг өнгөрсөнд өвтгөсөн бүх зүйлийн талаар бодоход гунигтай ч гэсэн нүүрэнд чинь инээмсэглэл тодорно. Энэ үед харин өөртөө талархаарай. Болоод өнгөрсөн тэрхүү сургамжит “хайрын хичээлд” талархаарай. Хэрэгтэй хэрэггүй яриаг чинь сонсож, өөрийн өнцгөөс харан дүгнэлт хийлгүй зүгээр л сонсож, тайтгаруулж суусан найз бүсгүйчүүддээ талархаарай. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэрийхэндээ бас талархаарай.

За тэгэхээр өнөөдөр нөгөө айхтар 2 дугаар сарын 14. Гэгээн Валентины баяр буюу гэгээн хайрын энэ өдөр ихэнх хосууд хамтдаа аз жаргалаар дүүрэн өнгөрөөхийг хичээцгээх ба харин зарим хүмүүст энэ баяр ямар ч ач холбогдолгүй, бүр буруу номын зүйл тэмдэглэлээ хэмээн ундууцадгаадаг юм байна лээ. 

Миний хувьд өдий наслахдаа энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж үзээгүй болно. Яагаад гэж үү?  Хэхэ.. Миний санахын л энэ өдөр хайртай хүнтэйгээ хамт байж үзээгүй, хамтдаа байсан ч муудалцсан байх юмуу яаж ийж байгаад л ямар нэгэн шалтгаанаар тэмдэглэлгүй өнгөрөөдөг байсан шиг. 

Дээрхээс үүдэлтэй болоод ч тэр үү Валентины өдөрт ер нь ач холбогдол өгдөггүй “арманчик-бус” хүйтэн сэтгэлт хүмүүсийн тоонд би лав орох байх өө. Гэхдээ би боддог. Яагаад заавал нэг л өдрийг сонгож хайраа илэрхийлэх гэж? Тэмдэглэлт өдөр гэдэг нь ч тодорхой л байна л даа.

Гэхдээ байна ш дээ... Хосуудад, гэр бүлтэй хүмүүст, ер нь л үүнийг уншиж буй хүмүүст нэг юм хэлчих үү? Эхнэрээ, нөхрөө, хайртай хүмүүсээ сайхан үнэнчээр хайрлаарай. Өдөр бүрийг та хоёрт оноогдсон бэлэг, баярын өдөр мэтээр хүлээн авч байгаарай. Хайртай хүнээ хүндэтгээрэй. Өөрийн чинь төлөө бүх л амьдралаа зориулах шийдвэр гаргасан түүнийгээ энхрийлээрэй. Бас нэгэн хувь ертөнц болохоос эд зүйл биш гэдгийг нь битгий мартаарай. 

Инээмсэглээрэй!

Nikki нь

2014/02/14