Миний хувьд
өөрийнхөө хөмсгөнд маш их ач холбогдол өгдөг. Нэгт арьс, хоёр дугаарт хөмсөг.
Цэгцтэй, нүүрний хэлбэрт тохирсон хөмсөг хүний төрхийг ямар гоё харагдуулдаг
гээч. Хэрвээ би эзгүй арал дээр үлдэх болоод, ганцхан гоо сайхны
бүтээхдэхүүнтэй үлдэх эрхтэй болвол хөмсөгний будаг л авна.
Хичнээн хөөрхөн
нүдтэй байгаад, хичнээн гоё арьстай байгаад ундуй сундуй замбараагүй хөмсөгтэй
хүн замбараагүй л харагддаг. Тийм болохоор хөмсөг зулгаагч, хөмсөгний жижиг
хайч, хөмсөгний вакс болон будганд сайн хөрөнгө оруулалт хий. Тэгээд сайхан
зас. Өөрөө чадахгүй бол гоо сайханчаар. Гоо сайханч чадахгүй бол ахиад сайн гоо
сайханч хай, асуу, лавла.
Сайхан хөмсөгтэй
болохын тулд эхлээд нүүрний төрхөө зөв тодорхойлчих. Дугуй царайтай бол нилээн өндөр
өргөсөн мэт, урт царайтай бол хойшоогоо нийлээн илүү гарсан, зуйван царайтай
бол бага зэрэг өргөсөн гэх мэт хэлбэрүүд илүү зохимжтой байх ба хөмсөг нарийн
байх тусмаа хөгшин, өтгөн байх тусмаа залуу, шулуун байх тусмаа илүү гэмгүй
царайг бий болгодог.
Хөмсөгөө будахын
тулд харандаа биш хөмсөгний тусгай тень маягийн будгийг ашиглавал илүү
натуралны харагддаг. Хэрвээ яаж ч засаж янзлаад өөрт чинь таалагдаггүй юмуу,
зохихгүй байвал мэргэжлийн гоо сайханчаар удаан хугацааны шивээс хийлгэж болно.
Ер нь ямар ч гоо сайхны шивээх цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүдгэрдэг учраас
болж өгвөл тас хар биш хар-бордуу өнгөөр шивүүлсэн нь тохиромжтой байдаг.
Удахгүй хөмсөг
хэрхэн засах тaлаар видео оруулнаа.
Инээмсэглээрэй!
Nikki нь
2014/03/04
No comments:
Post a Comment