spectrum

spectrum

Thursday, April 17, 2014

30 нас хүрэхээсээ өмнө хийж үзэх/ хийж эхлэх зүйлс:


Уншиж байтал сонирхолтой санагдахаар нь орчуулаад орууллаа. Авах гээхийн ухаанаар хандаарай. Зарим нь ч хөгжилтэй л юм. 


  1. 30 нас хүрлээ гэж ердөө ч битгийн бод. Ихэнх 20-оод насны залуучууд юу хийх, яах ёстой билээ гэж санаа зовсоор энэ үеэ өнгөрөөдөг ба энэ нь утгагүй юм. Хүмүүсээс сонссон зөвлөгөө бол бүр ч худлаа. Сайн зөвлөгөө байж болох ч дийлэнх нь өөрт тань ямарч хамааралгүй байдаг. 20 нас бол таны амьдралын хамгийн томоохон хэмжээний туршлага хуримтлуулах үе. Өөрийгөө он тоололын хүлээсэнд бүү оруул. 20-оод насандаа өөрийнхөөрөө алдаж оно, туршлагаа нэм.
  2.  Аяла, аяла, аяла. 30 хүрсэн ч мөн аялалаа үргэлжлүүл. 
  3. Гунигла. Хайрла, хайрлуул бас хаягдаж үз. 
  4. Эрүүл мэндээ бод. Тамхинаас гар, одоо болно.
  5. Оройтхоос нь өмнө хийж байгаагүй зүйлсээ хий. Наад биеээ салж унахаас нь өмнө хийхийг хүсдэг байсан биеийн хүч шаардсан зүйлсээ хий. Хүний биеийн хүч нас явах тусам алдагдана уу л гэхээс биш нэмэгдэнэ гэж байдаггүй. 30 нас хүрэхэд хэдхэн жилийн өмнө байсан тэр эрч хүч суларч эхэлдэг. Хөгшин гэж хэлж байгаа юм биш, гэхдээ л ялгаатай болчихдог. Тиймээс “ямар хамаатай юм бэ, новш гэж, зоригтойхон хийе л дээ” гэж боддог зүйлсээ заавал хий.
  6. Өөрөөс чинь илүү юмуу өөрт чинь гоёдоно гэж бодож байгаа хүнтэйгээ уулз, учир ургуул. Юу болохыг хэн ч мэдэхгүй. 
  7. 2 болон 5 жилээр төлөвлөгөө гарга. Нас явах тусам цаг хугацаа арай хэтэрхий хурдан явах учраас юуг ч битгий хүлээ. 
  8. Хадгаламжтай бол. Тэтгэвэрийн насандаа одооноос хуримтлуулж эхлэх нь хамгийн оновчтой санаа шүү. Заавал 30 нас хүрэхээ хүлээх шаардлагагүй. Орлогыхоо тодорхой хувийг хадгаламжиндаа хийж сур.  
  9. Өөрийн байвал зохих биеийн жиндээ хүр. Үгүй бол хэдхэн жилийн дараа тарган гахай л болж хувирна гэж мэд. Яагаад гэвэл жил өнгөрөх тусам биений чинь энерги шатаах чадал багасдаг. Зөв хоолло, дасгал хий, бас сунгалт сайн хийхээ мартав. 
  10. Сайн найзууд болон гэрийнхэндээ цаг гарга. Эргүүлээд чи ижил зүйл хүлээн авна.
  11.  Өөрийгөө хэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөр. Итгэлтэй бай. Нэг л амьдарна, сайхан амьдар. 
  12. Эрсдэлтэй алхам хий! 
  13. Дараах зүйлсийг хийж үзэхэд гэмгүй. Согт, бусдыг нь хэрэглэж үз, гэхдээ эдгээрээс хэзээ ч бүү хамааралтай бол. Эдгээр зүйлсгүйгээр хөгжилдөж чадна гэдгээ ойлго. Гунигтай хайртай учраад, дараа нь өөр хүнтэй бол. Хайртай хүнтэйгээ хамт амьдар, түүнээсээ олон зүйлс суралц. Ажлаа гартаа оруул, ажилдаа дуртай байна уу, дургүй байна уу хамаагүй, ажиллахаас л хойш. Аливаа зүйлсийг эвдэрсэн тохиолдолд засаж янзалж сур. 
  14. Хэзээ хүүхэдтэй болохоо шийд. 30 наснаас хойшоо эмэгтэй хүний өндгөн эсний тоо болон чанар муудаж эхэлдэг. Яг одоо заавал хүүхэдтэй болох ёстой гэж хэлээгүй ч өөртөө сануулахад гэмгүй шүү. 
  15. Өөрөөрөө бай. Хэн нэгний дүрд тоглож байх үе чинь өнгөрсөн. 
  16. Үзэн яддаг ажлаа хая. 
  17. Өөрийгөө сорь. Тэмцээн, уралдаан марафонд оролц.
  18. Хөгширөх биш харин том бол. Энэ хоёр хоорондоо их ялгаатай шүү. 
  19. Шивээс хийлгэ. Гэхдээ сайн бодож байж. Хүүхдийнхээ нэрийг шивүүлж болох ч өөр хүний нэр бол хэрэггүй байх.  Шивээс нь зарим нэг харилцаанаас ч илүү удаан тогтоцтой гэдгийг хэзээ ч битгий март. 
  20. Ресторан юмуу паб-д байгаа хүмүүст бүгдэд нь уух юм авч өгч дайлж үз. 
  21. Тансаг зүйлс хэрэглэ. Dom Perignon, Moet & Chandon уу. Авахыг хүсдэг байсан зүйлсээ өөрийн болго. 
  22. Сайхан хоол хийж сур. 
  23. Виноны тухай мэдлэгээ нэм. Захиалж буй вино чинь авсан хоолтой чинь нийцэж байх ёстой. Хөнгөн хоолтой цагаан. Улаан махан төрлийн юмуу халуун ногоотой хоолтой улаан. Виногоо зөв газар хадгал. Улааныг өрөөний температурт, цагааныг хөргөгчинд, ягааныг хүйтэн температурт, шампанск бол бүр ч хүйтэнд. Зөвхөн өөрийн таашаадаг зүйлээ л ууж бай. 
  24. Дэлхийн хамгийн гайхалтай шоу цэгүүд дээр очиж үз. Спайны Ибиза, Германд болдог Октоберфест, Бразилийн Рио-д болдог Карнивал, Миами гэх мэт.
  25. Хуриман дээр үг хэлж сур. 
  26. Өөрийнхөө тэвчээрийг шалгасан зүйлс хийж бай.
  27. Машинаар холын аялалд яв. 
  28.  Хөгшин харагдахаас сэргийл. Уус сайн уу. Арьсаа сайн арчил.
  29.  Вегаст оч. Заавал. 
  30. Хүмүүстэй эелдэг бай.
Эх сурвалж:  http://thoughtcatalog.com/madison-moore/2014/02/24-things-you-should-do-before-turning-30/


Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 4 дүгээр сар 17 

No comments:

Post a Comment