Сод-г хүнсэнд
хэрэглэхээс илүүтэйгээр өөр ашигтай зүйлд хэрэглэвэл дээр биш гэж үү? Миний хамгийн ихээр хэрэглэдэг арга гэвэл
сод-оор нүүрэндээ маск тавих. Маск тавихад ус+сод, тэгээд л боллоо. 1 хоолны халбага
хэмжээтэй сод-н дээрээсээ багахан ус хийж зуураад нүүрэндээ маск тавьж 20 орчим
минут болгоод угаахад л болно. Тослог, холимог арьсанд тохиромжтой. Холимог
арьстай бол T-Zone хэсгээрээ л тавина шүү, хуурайшуулах магадлалтай учраас.
Маскаа тавьсны дараа чийгшүүлэх тосоо сайн түрхээд өгөөрэй, коконатын тос
байвал бүр онц. Коконатын тосны талаарх бичлэгийг маань уншихийг хүсвэл ийшээ: Коконатын тос
Дээрх арга үнэхэээээээээр
үр дүнтэй байдаг шүү. Арьс гуужуулна, нүх агшаана, тослог багасгана бас юм
гарах гээд байдаг асуудалтай арьсанд тустай.Сүүлийн 3 сар оpчим яг энэ маскаар л
би дагнаж байна. За тэгээд өөрөөр хэрэглэж болох аргуудыг жагсаавал:
- Цайруулахын тулд бага зэрэг нимбэгний шүүстэй хольж шүдээ үрэх;
- Хоолой өвдөхөд аяга усанд 1 жижиг халбага сод хийж найруулаад хоолойгоо зайлах;
- Нүүр болон арьсны гуужуулагч/скраб хийх;
- Наранд болон халгайд түлэгдэх, шавьжинд хазуулсан үед түрхэх;
- Хоол хийсний дараа ч юмуу гарнаас хоолны үнэр салахгүй байх тохиолдолд гараа зайлах;
- Хүүхэд живхнээсээ харшлах тохиолдолд ванн-тай усанд нь 2 хоолны халбагыг хийх;
- Цээж хорссон үед тал амны халбаганы хэмжээтэйг аяга усанд найруулж уух;
- Биеийн арьсаа илүү булбарай болгохыг хүсвэл ваннтай усандаа хийх;
- Бэлгэнд авсан цэцгээ удаан хадгалахын тулд ваарандаа бага зэргийг нэмэх;
- Хөргөгчнөөс эвгүй үнэр үнэртэж байвал хөргөгчиндөө байрлуулах;
- Угаалтуур доогуур болон доод зоорийн давхарт шавьж үүрлэхээс сэргийлж байрлуулах;
- Муур тэжээдэг бол муурныхаа хогийн саванд үнэр үүсэхээс сэргийлж хийх;
- Жимс, ногоогоо багахан сод-той усанд зайлж, цэвэрлэх;
- Угаалгын өрөөний эд хэрэглэлийг үрж цэвэрлэх;
- Плитка болон зууханд тогтсон арилахгүй байгаа зүйлсийг сод-р үрэх;
Гэх мэтчилэн маш
олон аргаар хэрэглэж болох энэхүү ид шидийн зүйлд талархаад баршгүйнээ.
Хамгийн гол нь хаанаас ч авч болох гарын доорх материал.
Хэтэрхий энгийн
хэрнээ амьдралд маш том байр суурь эзлэх ёстой эд шүү. Хайрлаж бас талархаж
яваарай. Асуудал тулгарвал сод-руугаа л гүйдгийм шүү :P
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014 оны
4 дүгээр сар 25
No comments:
Post a Comment