spectrum

spectrum

Saturday, May 7, 2016

Хэцүү Монгол


Гадаадад амьдардаг Монголчууд маань тээр холоос "Монголд чинь амьдрах хэцүү, олигтой ажил төрөл олддоггүй" гэж ярихыг сонсоод эгдүү хүрээд байдаг. Би гэдэг хүн дэлхийг тойрсон хүмүүсийн хажууд нүд хаалттай хэвээрээ байгаа нэгэн, аа харин ертөнцийг өөрийнхөө мэдэх 50 мужаар төсөөлдөг нэгний хажууд бол пасспортон дээрээ овоо хэдэн орны тамга даруулсан толгой. Аялсан, амьдрах гэж үзсэн. Галуу шувууны мах амталсан.  


Үгүй ээ, Монгол улсад үнэхээр хэцүү нь хэцүү. Ард олон нь соёл боловсрол дутмаг. Зах зээлийн үе шиг ороо бусгаа зүйлс олон. Гэхдээ ийм орчинд бас шинэлэг, зоримог, хийх хүсэл эрмэлзэлтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг юм. Ёстой нөгөө долоо дордож, найм сэхээд, тэнэгдүү юмуу гэмээр ч юм шиг эерэг, өөдрөг хүмүүс нийгмийг сэхээрүүлэх гээд зүтгээд байдаг. 

Төрд байяаа гэхэд худалдааны, сэтгүүл зүйн, урлаг спорт бас үйлдвэрлэлийн салбараар дэлхийд цахиур хагалаж яваа Монгол бас байгаа. Дандаа л Монгол муухай, биенээ хэмлэдэг, тамын тогооны үлгэрийн тод жишээ гэж сонссоор байгаад бүгд тэрэндээ итгэчихсэн бас дөжирчихсөн. Тийм биш л дэээээ.... 

Минийхтэй ижил бодолтой залуучууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.  Бас сэгсгэр ч гэсэн эжий минь гэдэг шиг нутгаа гэхээр хүнд муулуулах дургүй, муулахыг сонсоод цээж хорсдог, гэхдээ эргүүлээд сайныг нь дөвийлгөөд өгдөг залуучууд бодсоноос ч илүү олон байгаад итгэлтэй байна. 

Үнэхээр боловсрол мэдлэг нь байгаад нэмээд багахан амбицтай байх юм бол хаана ч гэсэн болдог хорвоо л доо. Монгол байна уу, Зимбаб байна уу.. Харин ч хөгжил нь тулаад өөр утгагүй зүйлээр хөөцөлдөж байдаг орны иргэдтэй харьцуулвал харин ч их боломж нээлттэй байгаа юм биш үү?

Тэгээд нэг л их сошиалаар дүүрэн "Монголчууд адгийн, улс төрчид нь эргүү" гэж шүүмж шидсэн хүмүүс. Үүнийг уншиж байгаа та ч цаанаасаа учир тохиолтой болоод л энэ улстай учраа байлгүй дээ. Аль нэг насны үйлийн үрээр ч юмуу, азаар ч юмуу хэхэ.

Заримдаа овоглодог эх орноо ихээр үзэн ядаж, зориуд цаг гарган шүүмжилж, уртаас урт олноос олон шүүмж нийтлэл бичээд байдаг "чөлөөт" уран бүтээлчдийг би гайхдаг. Ер нь анх ямар өнгийн пасспорт-р наад орондоо очиж бүгчихээд одоо байдгийг нь муулаад байгаа билээ? Чаддаг юм бол өөрсдөө ирээд өөд нь тат, чадахгүй бол юу гэдэг билээ? 😙😉
 

Эх орноо гэх багахан ч гэсэн сэтгэлтэй бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 5 сарын 7




No comments:

Post a Comment