“Сайхан арьстай
байхын тулд хөргөгчинд байгаа зүйлсээ идэх биш харин нухаж, холиод л нүүрэндээ
түрхээд бай” гэдэг үг бий. Жимс, тараг, ногоо, зөгийн бал, сүү, хар шоколад,
оливийн тос, овъёос гэх мэтчилэн. Харин сүүлийн үед миний “шүтэж” байгаа нэгэн хүнсний
төрлийн зүйл бол кокос буюу коконат жимсний тос!
Коконатын тосыг
хэрэглэхгүй зүйл гэж үнэхээр ховор юм байна лээ. Нүүр болон биеийн арьс, уруул,
нүдний зовхи, үсэндээ дангаар нь болон бусад зүйлтэй хольж түрхэж хэрэглэхээс
гадна хоолонд хийхэд үнэхээр сайхан амт оруулдаг. Энэхүү тосыг хоол хүнсэндээ
хэрэглэдэг орнуудын иргэд хамгийн эрүүл хэмээн судалгаагаар тогтоогдсон байдаг.
Хоолонд хэрэглэдэг
зүйлийг түрхэнэ гэхээр бас санаанд бууж өгөхгүй ч юмуу муухай санагдаж байж
болох юм. Гэхдээ би үнэхээр энэ тосонд чин сэтгэлэээсээ, эргэлт буцалтгүйгээр
дурласан. Өөрөө T-zone хэсгээрээ тослог арьстай болоод ч тэр үү тослог ихтэй
бүтээгдэхүүн нүүрэндээ хэрэглэх дургуй. Харин одоо юм л болвол энэ тосыг
рекламддаг болчихоод байна.
Урьд нь коконатын
тосыг сайн гэж ярихыг олон удаа сонсож байсан ч нэг их ойшоодоггүй байж. Америкт
амьдардаг байхад нэгэн таньдаг эмэгтэй энэ тосыг түрхдэг гэж ярихад нь муухай
юмаа гэж бодож байсан шд бүр. Саяхан харин хүнсний дэлгүүрт явж байгаад бараг л
санаандгүй шахуу аваад түрхээд үзсэн чинь маргааш нь арьс огт ондоо болсон
байдаг байна. Чийгтэй, өнгөлөг, нүхжилт нь багассан, хараад л баймаар хэхэ.
Кокос нь оливын тосны
нэгэн адилаар арьсны нүхийг бөглөж, бохирдуулдаггүйгээрээ бусад тосноос давуу. Ямар ч төрлийн арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэхдээ
нүүрээ сайн цэвэрлэсний дараагаар түрхээд 2-3 цагийн дараа угаачихад болдог. Түрхээд
хонож бас үзсэн, сөрөг нөлөө байгаагүй. Харин шөнөдөө хэрэглэх үедээ дэрний даавуугаа
ойрхон солихоо мартав.
Үсэндээ дангаар нь
түрхээд 30-40 минутын дараа угаахад салонд deep- conditioning эмчилгээ
хийлгэснээс илүү. Элсэн чихэртэй холиод биеийн скраб бас хийчихнэ. Мөн жирэмсэн
үед арьс язралтаас сэргийлж, хөхний толгой хагарахад, биенд массаж хийлгэхдээ,
наранд түлэгдэхэд, арьсан дээрх нөсөө толбо арилгахад, за ер нь тэгээд хэрэглэж
болохгүй тохиолдол бараг л байхгүй дээ.
Коконатын тос ер
нь ихэнх хүнсний дэлгүүрт байдаг болсон байна лээ. Би Good Price-аас авсан. Үнийн
хувьд маш боломжийн. За тэгээд тосоо түрхээд бай, түрхээд бай. Хавар ч болж
байна.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
3 дугаар сар 26
No comments:
Post a Comment