spectrum

spectrum

Monday, March 10, 2014

Бүсгүй танд заавал байх ёстой 7 багс





Зураачид багсгүйгээр зураг зурахгүйтэй адил бүсгүйчүүд бидэнд өөрийн гоо үзэсгэлэнгээ улам тодруулахын тулд хэдэн төрлийн багс яалтчгүй хэрэгтэй. Хэдэн чанартай сайн багсанд хөрөнгө оруулалт хийсэн байхад нүүрний будаг өө сэвгүй сайхан харагдахаас гадна нарийн тооцоо хийвэл урт хугаацанд маш их мөнгө хэмнэсэн байдаг шүү. Яаж гэж үү? Учир нь багс хэрэглэснээр будагнуудаасаа бага хэмжээгээр хэрэглэх ба будагний тогтоц ч удаан байдаг.

Гэхдээ байна ш дээ гадуур зарагдаж байгаа 10 мянган төрлийн багснуудыг бүгдийг нь авч хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Бидэнд ердөө 7-хон төрлийн багс л байхад хангалттай. Багсаа худалдан авахдаа юугаар хийгдсэн байгаад нь анхаарах нь чухал гэж байгаа. Булга юмуу адууны үсээр хийсэн багс байхад, хиймэл синтетик материалаар хийсэн нь ч бий. 

Жинхэнэ үсээр хийсэн багснууд нь нүдний болон хацрийн гэх мэт хуурай будганд илүү зохимжтой байдаг бол хиймэл үсээр хийснүүд нь будгийг өөртөө бага шингээдэг учраас крем ч юмуу шингэн бүтээгдхүүнд хэрэглэсэн дээр.   

Ямар үсээр хийснийг нь авахаа шийдсэний дараагаар хэр том, бага хэлбэр хэмжээтэй багс авахаа тодорхойлчих. Байнга хэрэглэгдэх тулд барихад нэг их ядраад байхааргүй, эвтэйхэн юм сонгосон дээр шүү бүсгүй мэээнэ :) .

1. Хамгийн чухал багсийг танилцуулахыг зөвшөөрнө үү? Энэ бол дугуй хэлбэрийн, хөвсгөр, урд хэсгээрээ хавтгай foundation буюу суурь крем түрхэхэд зориулагдсан багс байгаа  юм. Энэхүү шидэт багс нь суурь кремийг нэгэн жигд түрхэхэд гайхалтай нөлөө үзүүлэх бөгөөд нүүрний нүхийг агшааж харагдуулан, өө сэвгүй гоё болгодог. Хэрэглэхдээ: суурь кремнээсээ багсаараа аваад хамар, хацарнаасаа эхлэн дугуйрсан чиглэлтэйгээр гадна тийш түрхэж өгнө.

2. Дараагийх бол том, хөвсгөр хэлбэрийн нунтаг болон шахмал пудрийн багс. Үүнийг хэрэглэснээр бага хэмжээний ингэсэг хэрэглэхээс гадна, илүү натурал харагдахад туслана. Хэрэглэхдээ ингэсэгнээсээ авсаны дараагаар багсаа бага зэрэг сэгсэрч/тогших ба энэ нь хэт их ингэсэг түрхэгдэхээс сэргийлж өгдөг.

3. Хацрын будаг болон bronzer-н багс. Маш зөөлөн, дунд зэргийн хэмжээтэй, дугариг хэлбэртэй. Багсны үс хэсэг нь бусад багснуудтай харьцуулвал нилээд урт байдаг. Хэрэглэхдээ хацрын яснаас чихрүү чиглүүлсэн маягаар түрхэж өгнө.

4. Нүдний будагны багс нь хавтгай жижиг байх ба хавтгай байгаагийн учир нь нүдний будгийг илүү тодоор гаргаж өгөхөд тусладагт оршино. Хөвсгөр багс бол будгийг илүү бүдэг, зөөлөн харагдуулна. Хэрэглэхдээ нүдний дотор талаас гадагшаа чиглэсэн байдалтай түрхэж өгнө.

5. Холигч багс цэцэг шиг хэлбэртэй, зөөлөн үстэй. Энэ нь өөр өнгийн нүдний будагнуудыг хооронд нь уусган илүү smokey будалт бий болгоход хэрэглэгддэг. Нууцлаг, секси нүдний нүдний нууц чинь одоо энэ шүү дээ. Болзоонд явахаасаа өмнө энэ л багсаа сайтар ашиглаарай даа хэхэ.. Хэрэглэхдээ илүүдэл будгаа тогшиж унагасны дараагаар нүдний гадна өнцөгөөс дотор талруу чиглэсэн байдалтай түрхэж өгнө.

6. Дараагийн багс бол хөмсөг болон нүдний хавтгай,  жижиг хэмжээтэй, өнцөг бүхий багс. Олон зориулалтаар ашиглаж болдог учраас их хэрэгтэй, хэрэглэхэд ч амар. Хөмсөг будахаас гадна, нүдээ хүрээлэхэд хэрэглэнэ.   

7. Чамд заавал байх ёстой 7 багсны хамгийн сүүлийнх нь уруулын багс. Хэн ч, хаанаас ч харсан дур булаам, үнсээд авмаар уруултай болмоор л байгаа биздээ? Тэгвэл энэ чамд туслана. Будгаа багсаараа авч уруулаа хүрээлэн өөрийн хүссэн уруулын хэлбэрээ гаргаж авч болдогт үүний ид шид оршино. 

За ингээд гайхалтай харагдуулах өөрсдийн "зэвсэг"-үүдээ илүү сайн мэдээд авчихлаа шүү дээ. Эцэст нь хэлэхэд багснуудаа 7 хоногт ядаж 1-2 удаа цэвэрлэж заншаарай. Өөрийн хэрэглэдэг нүүрний савантай усанд хэсэг байлгасны дараагаар ахин савангаараа зөөлөн угаагаад хэвтүүлж хатаагаарай. Багс цэвэрлэдэг зориулалтын шингэнээр ч цэвэрлэсэн болно шүү.

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014/03/10

1 comment:

  1. goe niitlel bn. harin haanaas avah be UB-d aytaihan yum olno gedeg amargui shu te? yamarch suraggui, bulan tohoid podvoold haya dajgui yum bas baijeediin te kkk shopping hiih skill bs ih shaarddiishu

    ReplyDelete