Яасан хавар
болоод бас гэгэлзээд байна уу тэ? Өдөр тутмын завгүй ажил, амьдралынхаа
хажуугаар чимх ч болов өөр юм хийгээд үз за юу? Доор хэдэн санаа бичлээ, аль
нэгийг нь юмуу хэд хэдийг нь сонгоод хийх гээд үз за юу? Энэ 4-дүгээр сарын турш.
- Өдөр бүр яг нэг байрлалаар, нэг газраа зургаа авахуулах. (Хамгийн гол нь битгий өдөр алгас)
- Өдөр бүр хэн нэгнийг сонгон, түүний тухай юу гэж бодож явдагаа бичих. (Эерэг юм бичээрэй дээ, битгий тэгээд зүгээр байсан хүн депрэсс-дэхээр юм бичээд явуулаад хаячаарай)
- Өдөр бүр 30 минут алхах, тогтмол тасралтгүй. (Хөдөлгөөн хий, хий, бас дахин хий!)
- Өдөр бүр шинэ хоолны жор туршиж, хийж үзэх. (Муухай байсан ч тэр хоолоо идээрэй кккк...)
- Сарын турш архи болон спиртын төрлийн зүйлээс татгалзан, огт хэрэглэхгүй байх. (Баяр ёслол, төрсөн өдөр хамаагүй шөөөө)
- Өдөр бүр ямар нэгэн баримтат кино заавал үзэх. (Арай илүү ухаантай болох ч юм билүү, яаж мэдлээ)
- Өдөрт заавалч үгүй сонгосон номныхоо нэг бүлгийг уншиж дуусгах. (Уншаа унш)
- Ажил, гэр, хичээлрүүгээ явдаг замаасаа өөр замаар явах. (Шинэ зүйл үзэж харж, нээлт хийж юуны магад шд)
- Мэдээлэл, технологиос өөрийгөө бүрэн тусгаарлах. (Телевиз, мэдээ, ФБ, Твиттер бүгдийг хаа!)
- Өөрийн сул эсвэл муу талаа 30 өдрийн турш хаяад үзэх. (Тамхи татдаг, газтай ундаа уудаг гэх мэт. Чадвал бүр хая)
- Өдөр бүр усанд орох болгондоо хэдэн секунд хүйтэн шүршүүрт зогсох. (Сэргээнэ, дархлаа сайжруулна, стрессийг үгүй хийнэ, даарна)
- Өдөр бүр шатаар явах. (Хөдөлгөөн хий, хий бас дахин хий!)
- Өөрийн хийхээс айдаг зүйлийг өдөр болгон давтан хийх. (Яагаад? Айдсаа үгүй хийхгүй юу)
- Сарын турш юуны ч талаар огтхон ч гомдоллохгүй байх. (Замын бөглөрөл, удаан үйлчилгээ, амтгүй хоол, мангар захирал.. бла бла.. ердөө ч байхгүй шүү)
- Өдөр бүр хэн нэгэн огт танихгүй хүнтэй юуны ч тухай хамаагүй ярилцах. (Яахав зүгээр яриад л үз, юу ч унахгүй шд)
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны 4 дүгээр сар 1
No comments:
Post a Comment