Сайн уу,
Хамгийн түрүүнд
энэ захиаг уншин инээмсэглэх гайхалтай өдрийн мэндийг хүргэе! Сонин сайхан юу
байна сайхан бүсгүй минь? Өглөө болгон өөрийгөө толинд харж инээмсэглэдэг нь
хэвээрээ биз?
Ажил амьдрал, бүх
зүйл маш сайхан тогтуун байгаа гэдэгт нь 100% итгэлтэй байна. Энд би хэдхэн
зүйлийг л захимаар байна:
- Амьдралыг үргэлж сайхан талаас нь хардаг зангаа,
- Үргэлжийн өөдрөг зангаа,
- Хэнээс ч юу ч хүлээдэггүй өөрийнхөөрөө зангаа,
- Хэнд ч хэзээд ч урмын сайхан үг хэлдэг зангаа,
- Заримдаа за болиод өг гэмээр муухай ч гэмээр тэвчээртэй зангуудаа хэзээ ч битгийн алдаарай.
Өнөөдрийн минь
гаргасан шийдвэр болгон, хийсэн үйлдэл болгон чамд нөлөөлөх учраас чамтай
уулзатлаа үргэлж хариуцлагатай, зөв замаар алхахыг хичээх болноо. Өнөөдөр дахин
маргааш эргэж ирэхгүй учраас өөдрөг байхыг, инээд хөөрөөр дүүрэн байхыг,
хайраар дүүрэн байхыг, сониуч байхыг би сонгож байна.
Өнгөрсөнд туулсан
зам маань биднийг нэгтгэж байгаа. Холын аянд өөрийгөө хайрлахаа битгий мартаарай.
Эцэст нь хэлэхэд би чамаар бахархаж байгаа шүү, бас дандаа бахархдаг.
Хайртай шүү,
Чиний хааяахан
өвддөг ч амьдралд хязгааргүй хайртай залуухан үеэс чинь.
2014/03/11
Вавлдаа гайхалтай��Өнөөдөр 2022.3.28ны өдөр.8жил өнгөрчээ хонгорхон бүсгүй минь.Чи минь хэр намба суувдаа хэхэ.Би яг одоо ирээдүйн өөртөө захиа бичээд сууж бна шд.догдолж бас айж бна хэхэ
ReplyDelete