spectrum

spectrum

Monday, November 24, 2014

Эрчүүдийн хийдэг сэтгэл татам, сонин, өхөөрдөм зүйлс




Эрчүүд заримдаа яршигтай,  учраа мэдэхгүй  юм шиг хэрнээ өхөөрдөм бас сонин зүйлс хийж бүсгүйчүүд бидний хайрыг хүргээд байдаг.  Өхөөрдөм гэж дуудуулах дуртай эрчүүд ховор ч яг тэр л зан нь хайр хүргэм. Тэдний өөрийн мэдэлгүй хийдэг бусад хайр хүргэм зүйлсээс дурьдвал:

Үнсэж болох уу гэж сандрангуй асуух чинь ямар өхөөрдөм гээч. Утасны дугаарыг маань асуухдаа тэвдэж байгаа байдал чинь харин ч дугаараа өгөх гол шалтаг юм шүү. Хэзээний сурчихсан хүүхэмсэг эрчүүдэд дуртай эмэгтэйчүүд ховордоо ховор.

Бидэнрүү нүд салгалгүй ширтэх чинь мөн л хайр хүрэм. Өөрийн мэдэлгүй ширтэхийг чинь бусад хүмүүс хараад инээлдэх ч бидний хувьд хичнээн хайр татам байдаг гээч.  

Аливаа зүйлийн талаар өндөр мэдлэгтэй эр хүн эргэлзээгүй секси байдаг. Гэхдээ мэдлэг, боловсролын чинь талаар санаандгүй олж мэдэх нь эмэгтэйчүүд биднийг бүр илүү гайхшруулж орхидог. Худлаа өөрийгөө хөөрөгдсөн, онгирсон байдлын бид үзэн яддаг. Харин ямар нэгэн түүхэн явдал, шинжлэх ухааны нээлт ч юмуу, мэддэг зүйлээ санаандгүй байдлаар ярьж тайлбарлаж эхлэх чинь ямар сэтгэл татам гээч.

Нялх хүүхэд тэврээд зогсож буй эр хүн бүр хамгийн хайр татам харагддаг. Ийм байдлаар зогсохыг нь харсан хайртай бүсгүй чинь дотроо юу гэж бодож байдаг гээч: “Яг одоо хүүхэдтэй болцгооё”.

 Хичнээн дуулж чадахгүй байлаа ч хайртай бүсгүйдээ зориулаад дуулах чинь бас л хайр татам. 

Гэх зэрэг зүйлсийг бичжээ. Хүн бүр өөр байдаг хойно нийтлэгчийн маань бичсэн зарим зүйлс нь миний хувьд хайр татам, өхөөрдөм санагдсангүй учир орчуулалгүй орхилоо. 

Эх сурвалж: http://thoughtcatalog.com

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 11 дүгээр сар 25

Wednesday, November 19, 2014

Current faves!


За Nikki нь өнөөдрийн байдлаар ямар хамтлаг дуучдын дууг хэтрүүлэн сонсоод удахгүй энэ дуунуудыг үзэн ядах гэж байна вэ гэхээр: 

Nick Jonas-ийн дуулснаар олны хүртээл болсон "Jealousy". Анх сонсонгуутаа дуртай болсон байна. Үг нь аягүй хөөрхөн ч юм шиг, аргадсан янзтай тэгсэн мөртлөө хардаад байгаа байхгүй юу хаха.. (Хардалтыг хөхүүлэн дэмжээгүй болно) Gospel маягаар дуулсан нь бүр гоё. Сосоод үзээрэй.
"I turn my chin music up
And I’m puffing my chest
I’m getting red in the face
You can call me obsessed
It’s not your fault that they hover
I mean no disrespect
It’s my right to be hellish
I still get jealous.."



Mr.Probz- Waves. Энэ дууны олон хувилбар яваад байдаг юмаа. Гэхдээ яг энэ удаан хувилбарт нь дуртай. Үнэхээр chill гэдэг үгийг утгаар нь мэдрүүлсэн дуу даа. Тэр хэмнэл нь үнэхээр гайхалтай. 



Taylor Swift- Blank Space. Taylor-т хэзээ ч дуртай байгаагүй. Дуу болгон нь нэг л тийм cheesy, төвөгтэй санагддаг байлаа. Гэсэн энэ дууны клипийг үзээд "Галзуу амьтан! Явж явж ийм нэг аятайхан юм гаргах гэж!" гэж бодсон шүү. Эмэгтэй хүмүүсийг бус эрчүүдийг ийм эд материал, хэрэглээ талаас нь гаргах цаг нь үнэхээр болсон.



Fergie- LA Love. Хайрт Лос Анжелес хотоо санагалзсан сэтгэлээр энэ дууг олон дахин сонсожээ, лол.. "Finger on the pump, make the sixth straight jump from SoCal..." гээд эхлэж байгаа юм дөө. Энэ дууг сонсоод work-out хийхэд урамтай гэж байгаа.




To Love- Stay High. Мансууруулах төрлийн зүйлсийг сайшаагаад ч байгаа юм шиг дуу л даа. Миний хувьд ая, beat-г үгнээс нь салгаж сонсоод дуртай болсон гэх үү дээ хэхэ. Cover-ууд нь бас их дажгүй.


Дуугаа сонсоод..
Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 11 сарын 20


Tuesday, November 18, 2014

Анзаардаггүй аз завшаанууд



Бидний амьдралд хичнээн их үнэт зүйл, хувь заяа тохиосныг мэдрэх тэр мэдрэмж... 
Таны бас миний амьдралд адгийн наад захын байж болох ч өөр хэн нэгний хувьд онцгой байж болох тэдгээр зүйлсийг өдөр тутам өөрсдөдөө сануулж  байя?

АНДУУРААД ХОЁР ӨӨР ГУТАЛ ӨМССӨН Ч НЭГЭЭС ИЛҮҮ ГУТАЛТАЙДАА ТАЛАРХАНА.

ЗАХИАЛСАН КОФЕНИЙ МААНЬ АЯГАН ДЭЭР НЭРИЙГ МИНЬ БУРУУ БИЧСЭН Ч ОЙР ЗУУРЫН ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ ОРЛОГОТОЙДОО ТАЛАРХАНА.  

ДӨНГӨЖ БЭЛЭН БОЛСОН ПИЦЦАНД ХЭЛЭЭ ТҮЛСЭН Ч ХАЛУУН ХООЛНЫ АМТЫГ МЭДРЭХ БОЛОМЖТОЙДОО ТАЛАРХАНА.


ИНТЕРНЕТ СҮЛЖЭЭ ТАСАРЧ, ДОГОЛДОЖ БАЙЛАА Ч  КОМПЪЮТЕР ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ АШИГЛАЖ СУРАХ ЗАВШААН ОЛДСОНД ТАЛАРХАНА.

НИСЛЭГ МААНЬ ХОЙШЛОН СУНЖИРСАН Ч АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВАХ БОЛОМЖТОЙДОО ТАЛАРХАНА. 

ХҮНСЭЭ ЦУГЛУУЛААД ДААЖ ЯДАН ДЭЛГҮҮРЭЭС ГАРАХДАА ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙДОО ТАЛАРХАНА.

ОВООРСОН ИХ БОХИРДСОН ХУВЦАСАА УГААЖ БАЙХДАА ӨДӨР БҮР ЦЭВЭР, ЦЭМЦГЭР ХУВЦАСЛАХ БОЛОМЖТОЙДОО ТАЛАРХАНА.

ГЭРИЙНХЭЭ ТҮЛХҮҮРИЙГ ОЛОХГҮЙ, ХАЙН МУНГИНАЖ БАЙХДАА ЭД ЮМС НЬ ХААНА БАЙГАА НЬ МЭДЭГДЭХЭЭРГҮЙ ХЭМЖЭЭНИЙ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙГААДАА ТАЛАРХАНА.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ЭНЭХҮҮ ГАР ХАТААГЧ МИНИЙ ГАРЫГ ХАТААЖ ШАЛИХГҮЙ Ч ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАЖ БАЙГААДАА ТАЛАРХАНА.

ГЭРИЙН ДААЛГАВАРТ 100 ХУУДАС УНШИХ ҮҮРЭГ АВСАН Ч БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЭРХЭЭ ЭДЛЭЖ БАЙГААДАА ТАЛАРХАНА. 

“ДЭЛХИЙ ДЭЭР 1 ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ӨДӨРТ ЗӨВХӨН 1 ДОЛЛАР 25 ЦЕНТИЙН ЦАЛИНТАЙ АЖЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЖ БАЙНА”- ДЭЛХИЙН БАНК

“ДЭЛХИЙ ДЭЭР 1 ТЭРБУМ ОРЧИМ ХҮН УУХ ЦЭВЭР УСГҮЙ АМЬДАРЧ БАЙНА”- ЧАРИТИ ВОТЭР

ДЭЛХИЙН ТЭН ХАГАСААС ИЛҮҮ БОЛОХ- 4 ТЭРБУМ ХҮН ӨНӨӨДӨР ИНТЕРНЕТ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ЗӨВХӨН СОНССОН ТӨДИЙ АМЬДАРЧ БАЙНА”-НҮБ

(Source: www.buzzfeed.com)
Инээмсэглээрэй,


Nikki нь.


2014 оны 11 дүгээр сар 18