Сайхан
харагдахын тулд өр зээл тавин байж үнэтэй хувцасаар гангарах албагүй. Доорх
хэдхэн зөвлөгөөг хэрэгжүүлээд сурчихсан байхад хаана ч магтаалын үгийг сонссоор
байна гэдэгт итгэлтэй байна.
- Форм маягийн хувцаснууд: Богино хар даашинз, зөөлөн өнгийн цамц, хар өнгийн жинсийг хаанаас л бол хаанаас худалдаж авна. Авах боломж өөрт тань байгаа бол аваад л бай. Олон төрөл, загварын биш ч дээрх хэдэн классик төрлийн хувцаснуудтай байхад гайхалтай сайхан харагдана.
- Цэгцтэй байдал: Замбараагүй хувцаслалт хэзээ ч үнэтэй харагддаггүй. Тиймээс ерөнхий хувцаслалт, чимэг зүүлт, нүүр будалтаа цэгцтэй, минимал байлгавал зохино.
- Энгийн зүйлс: Өөр зүйлст биш юмаа гэхэд гутал, цүнхэндээ хөрөнгө оруулалт хийх. Айхтар үнэтэй биш юмаа гэхэд энгийнг арьсан цүнх, намхан гутал таныг сайхан харагдуулах болно.
- Жинхэнэ бай: Хуурамч арьсан эдлэл бүү хэрэглэ (гутал/цүнх г.м). Хэзээ ч шүү. Хэнийг ч биш өөрийгөө л хуурч байгаа хэрэг шүү дээ.
- Логотой зүйл хэрэггүй: Брэндүүдийн лого-гоор гангарах сурталчилгааны самбар биш дээ ямар. Цүнх дүүрэн лого барьж явах тийм ч эрхэмсэг харагддаггүй.
- Цамц: Нимгэн ноосон цамцаа мөрөн дээгүүрээ тавиад үздээ? Наяад оныг санагдуулам энэ төрх гарцаагүй “үнэтэй” харагдаж байгаа биз?
- Хэт хуучин биш: Ямар ч зүйл өмсөж, зүүсэн бай тэрхүү зүйл чинь урагдаагүй, зурагдаагүй, шинэвтэр байдлаа хадгалсан байвал зохино.
- Хасуулах: Хувцасаа өөрийн биед тааруулан хасуулах нь цэгцтэй харагдах бас нэгэн гол үндэс юм шүү.
- Хумс: Хумс будалтаа аль болох энгийн байлгах. Тод неон өнгө, хиймэл хумсанд “ҮГҮЙ” гэж хэл.
- Эмэгтэйлэг байдал: Кеннидигийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн хувцаслалтыг санаж байна уу? Тэдэнтэй адил эмэгтэйлэг байдлаа үргэлж тодотгон илэрхийл.
- Сайн чанарын, үнэтэй үнэртэн хувцаслалттай чинь ижил хэмжээний үүрэг гүйцэтгэнэ.
- Чимэг, зүүлт: Том хэмжээний хүзүүний зүүлт, энгийн диамонд ээмэг, ер нь ямар ч чимэг зүүлт байсан сайн хөрөнгө оруулалт хийж байгаарай.
- “Би бийлэгжүү хүн хувцаслалт”: Хөх өнгийн пиджак. Хүзүүтэй цамц. Тэднийг хамтад нь өмс.
- Өмнө нь мэддэггүй байсан байж болно, гэхдээ одоо хэзээ ч бүү март: Хоёрхон л үг: Шаргал. Пальто.
- Эмэгтэйчүүд минь, сувдан зүүлтээ мартваа: Алийг нь зүүхээ мэдэхгүй тохиолдолд сувдан ээмэг, зүүлтээ л сонго.
- Толгойноосоо хөлийн ул хүртлээ нэг өнгө: Хар. Дан хар өнгийн хувцаснууд нэг дор өмсөх нь “Миний өмсөж буй бүхий л зүйлс үнэ бүхий бөгөөд би хамгийн загварлаг” гэсэн мэдээлэлийг тараадаг.
- Цаг бол бүхий л зүйл: Заавал Rolex юмуу Cartier Tank байх албагүй ч сайн чанарын цаг зүүх нь хүчирхэг, нөлөө бүхий харагдуулна.
- Зэрлэг: Африкийн зэрлэг амьтад шиг харагдах гээгүй л бол тахь юмуу барын хээтэй хувцаснаас зайлсхийхийг сануулъя.
- Үс: Цаг ямагт засалт сайтай, цэвэр, цэгцтэй үстэй байх хэрэгтэй. Боломжтой бол сэнсдүүлчихэж бай.
Эх сурвалж: harpersbazaar
2015 оны 3 сарын 31