spectrum

spectrum

Monday, January 26, 2015

Тавилан




"Өртэй юм шиг хувь заяаныхаа
Өчүүхэн нэгэн боол нь би
Өшөөтэй юм шиг хүмүүстэй
Ерөөлтэй учрах  тавилантай...."

“Тавилан” хэмээх энэ романыг унших тохиол таарсанд их баяртай байгаа. Заавал унших ёстой номны тоонд байх ёстой гэж бодож байна.

2012 онд анх уншигчдын гарт очиж байсан энэхүү номын гол дүр болох Данзан өвгөн. Тэрээр 7 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ба өтөл болсон хойноо олон гашуун зовлон амсаж байгаа талаар өгүүлдэг. Зовлон зүдгүүр тохиох бүрт тэнгэр бурхан, нутаг усныхаа сахиусанд залибаран өршөөл эрээд, бүсээ чангалж, нулимсаа цааш нь залгин дотроо “Эр хүн зовлонг сөрж дийлдэг, энэ муу гашуун зүдгүүрийг ууж дуусгана даа” гэж шийдэмгий бодож буй нь үнэхээр бишрэм. 

Монгол хүний нутгаа гэх сэтгэл, хүндэтгэл бишрэлийг ой тоонд арилшгүй буутал дүрсэлсэн байдаг. Мөн гэр бүлийн үнэт зүйл, хорвоогийн мөн чанар, эр хүний жудагтай байдал, эхнэр хүний уран уян сэтгэлийг тодхоноор бичин үлдээжээ. Сайны хажуугаар саар гэдэгчлэн ховдог шунахай сэтгэл, өс хонзон, хар буруу үйлийн талаар уншсан хүний сэтгэл хөндүүр оргихгүй байхын аргагүй бичсэн байдаг.

Уншаад дууссаны дараа аливааг илүү нухацтай талаас нь бодмоор ч юм шиг сэтгэгдэл төрүүлсэн сайхан ном юм. Хорвоо үргэлж дардан биш ч жаргал зовлонгоос илүү байдгийг ойлгооч гэх шиг хуудас болгонд нь ухаарал шингээсэн юм шиг санагдсан. 

Эд мөнгө, эрх мэдэл, алдар нэр, хайр дурлал аль нь ч гэсэн хэмжээнээс хэтрэхэд утгаа алддаг гэдгийг ахин сануулсан “Тавилан” романы гол санааг эцэг эхийн хайр энэрэл, үр хүүхдийн ачлалын талаар гэж би хэлнэ. Хүн хэдий мундаг байлаа ч төрүүлсэн эцэг эхдээ үргэлж балчираараа байдаг гэдэг. Хүн шиг хүн болгосных нь хариуд аав ээжийгээ өргөж гийгүүлэхгүй юмаа гэхэд тэднийхээ сэтгэлийг бүтэн байлгах ёстой юм шүү гэдэг санааг сайхан гаргаж ирсэн байдаг.

Аливааг уужуу ухаанаар шийддэг Данзан өвгөн үр ачдаа төдийгүй өргөн олондоо дурсагдан үлдсэн далай ухаант буурал байсныг нүдэнд харагдтал дүрслэн бичсэн Б.Сарантуяагийн энэхүү романыг та ч гэсэн завшаан олдвал заавал уншаарай.  

Инээмсэглэрэй,

Nikki нь.

2015 оны 1 дүгээр сар 26
  
     

Thursday, January 22, 2015

Ямар ч үед нам тайвшруулна

Тэнгэр минь. Амьдралд заримдаа хэтэрхий юм шиг санагдах үе бий шүү.


Үргэлжилсэн ажлын стресс, гэр бүлийн драма, шархалсан зүрх, замын түгжрэл, мөнгөний дутагдал, жингийн илүүдэл....


.... нойргүй хонох, хэт олон аяга таваг угаах, дуртай жинс чинь цоорох, холбоо барих гээд чадахгүй байх, урт дараалал, шарталт, биелүүлээгүй амлалтууд, алга болсон үзэгнүүд, түлэгдсэн талх, бөглөрсөн угаагуурын хоолой, шөрмөс татах, хайртай амьтнаасаа хагацах, хайртай хүмүүстэйгээ салах ёс хийх, даатгалаа авах, яаж ч арчилсан ургаж өгдөггүй тэр нэгэн тасалгааны цэцэг, мартсан нууц үгнүүд, үс салаалах, муухай кофе, нэгэн агшинд дажгүй санагдсан гайхалтай санаанууд, цуурсан утасны дэлгэц, олон хүнтэй газар уйлах, ганцаараа уйлах, Ням гаригийн орой, Даваа гаригийн өглөө, алдагдсан ачаа, үйрсэн шүд, босс чинь дуудах, зогсолтой зогисуулах, өөрийг чинь хараагүй мэт дүр эсгэх, өөрийгөө яагаад уурласнаа мэдэхгүй байгаад уур хүрэх, хийхийг хичнээн хүсдэг ч хийж чадахгүй байх гээд санааширдаг зүйлс бас цаасанд хуруугаа зүсэх...  

Энэ олон асуудал дундуур бүдчин явахад минь аз болоход ийм хөөрхөн нохой бас байдаг байх нь.


Энэ гайхалтай бороо.


Хараад л баймаар энэ нар шингэж буй үеийн зураг.


Нам гүм орчинд ном уншиж байгаа энэ эмэгтэй. Мөн түүний үнэнч анд.


Зогсолтгүй үргэлжлэх энэ урсгал.


Энэ кофег үнэрлэж чадаж байгаа гэдэгт чинь мөрийцөхөд ч бэлэн байна.


Энэ бийрээр зурж буй зураг. Сэтгэл тавгүй үед тайвшруулах чадвартай гэдэг нь нотлогдсон. 


Энэ бяцхан байшин. 


Энэ нар бас далайн эрэг. 



Энэ хаялаж буй цасан ширхэгүүд.


Энэ ил гал.


Хэзээ ч таньж дуусашгүй энэ хязгааргүй дэлхий ертөнц.Өөрийнхөө өчүүхэн гэдгийг мэдрэх тэр мэдрэмж.


Дээрх зүйлс өөрт чинь тайвшрал өгч чадахгүй бол дараах товчлуурыг дарна уу. (Амьсгалаа гүнзгий ав, тэгээд гарга)

 Тайвширсан бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 1 сарын 22

Эх сурвалж: www.buzzfeed.com 

Friday, January 16, 2015

Хэн ч биш та өөрөө!




Ээээххххх... Сүүлийн үед энэ асуудлыг хөндөж ярихгүй бол бүр болдоггүй ээ. Бичээч гэсэн шиг саяхан үзсэн бичлэг намайг бүр асаачихлаа. Энэ юу вэ гэхээр: ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛД ТА ӨӨРӨӨ Л ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ШҮҮ! 

Гэж бүр ахин дахин, хаа хамаагүй, хэнд ч хамаагүй хэлмээр байх юм. Өөрийнхөө гутранги, болохгүй, бүтэхгүй байгаагын  шалтгааныг үргэлж хүнээс хайна. Ялангуяа эмэгтэйчүүдийн үзэл санаа энэ чиглэлрүү эрчимтэй явдаг юм шиг. 

Би хүүхэд гаргасан, би биеэ золиосолсон, би ажлаа бас өөрийгөө хаясан гээд хажуудахдаа хажиглана.Энэ замыг дайран өнгөрөхгүйн тулд яах ёстой вэ? Хар амиа бодох уу? Буруутгаад л, гомдоод л байх уу? Нэн түрүүнд эмэгтэй та өөрийгөө хайрлах хэрэгтэй биш гэж үү? Өөрийгөө хайрлан халамжилж, арчилж, энхрийлж байж дараагаар нь хайртай хүмүүстээ өөрийгөө зориулах ёстой бус уу?

Гэрийн эзэгтэй уур уцаартай, сэтгэл хангалуун бус байвал тэр гэр бүлийн энерги ч мөн даган дууриадаг гэдгийг хаа нэгтэйгээс уншиж байлаа. Уран ухаант, хосгүй авъяаст, Бурханы хамгийн хайртай бүтээл болох бүсгүйчүүд минь анхааралтай уншина уу. Хэрвээ та өөрийгөө алдсан мэт, үүр түүрхэн зүйлст шантраад байгаа ч юм шиг, аливаа зүйлийн утга алдагдаад ирэхийн цагт өөрийгөө нэг ажиглаад үзээрэй. Тэгээд хайрлаарай. Эрхлүүлээрэй. 

Толинд хараад “Би чамд хайртай! Чи хорвоогийн хамгийн сайхан бүсгүй!” гэж чин сэтгэлээсээ чангаар хэлээрэй. Бас инээмсэглээрэй! Өдөр бүр үүнийг давтан хийхийг би таниас хүсье. Төд удалгүй өнгөрсөнд байсан нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай, итгэл дүүрэн, хүчирхэг эмэгтэй эргэн ирэх болно гэдгийг танд би амлая!

Өөрийн тань аз жаргал, инээмсэглэл, баяр баясалд та өөрөө хамгийн чухал байр суурийг эзлэнэ гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Хичээнгүйлэн гуйя! Өөрөө л хүсэхгүй бол хайрт нөхөр, сайн найз, эцэг эх, өөр хэн ч байсан таныг албадан аз жаргалтай болгож чадахгүй. 

Өөрийг чинь баяр баяслаар дүүргэх хэн нэгнийг хүлээсээр сууна уу? Тэгвэл толинд хар бүсгүй минь. Эмэгтэй та бол энэ хорвоо дээрх хэнээс ч илүү өөрийгөө тэтгэж чадах зоригтон. Хийх дуртай зүйлсээ битгий орхиорой. (Үүнийг өөртөө ч бас зориулаад энд бичээд үлдээчихье)

Эцсийн эцэст бодлоороо хорвоог бас тавилангаа зурдаг хойно үргэлж сайхан зүйлс бодож, инээж, талархаж амьдраарай та нар минь.

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 1 дүгээр сар 16  


Wednesday, January 14, 2015

Хэтэрхий ноцтой хэрэггүй ээ, хөөрхөн амлалтууд байхад л болно :)




Бүх залуус найз бүсгүйчүүддээ доорх 20 зүйлсийг амлаж чаддаг байх хэрэгтэй гэнэ, хэхэ.

  1. Бидний хамтдаа үздэг олон ангит кино юмуу шоу-г ганцаараа түрүүлж үзэхгүй гэдгээ амлая.
  2. За яахав, түрүүлж үзсэн байлаа гэхэд чамдаа түрүүлж ярьж бусниулахгүй. Гоё хэсгүүд нь гарахад гайхаж, баярласан царай гаргана гэдгээ амлая.
  3. Би утсаа үргэлж дээш нь харуулж орхих ба миний утас хэзээд нууц үггүй нэвтэрдэг байх болно гэдгийг амлая. Яагаад гэвэл надад нуух зүйл байхгүй учраас.
  4. Чамаараа үргэлж гоёж, гайхуулах болно гэдгээ амлая. Найзуудынхаа, хамт ажиллагсдынхаа дэргэд чамаараа үргэлж бахархаж, хамтдаа авахуулсан зургаа Инстаграм-даа тавьж байх болно.
  5. Чи минь минийх болсон ч урьд нь хийдэг байсан романтик зүйлсээ хийсээр байна гэдгээ амлая. 
  6. Хэзээ ч чинийхээ гаргадаг зан аашийг “улиг болсон”гэж хүлээж авахгүй гэдгээ амлая. “Эмэгтэй хүн” учраас үүнийг хийх ёстой гэж бодохгүй гэдгээ амлая. Угаасаа ямар ч утгагүй зүйлс.
  7. Бид муудалцах тохиолдолд дараа нь би пицца захиалж өгч байна гэдгээ амлая.
  8. Ямар кофенд дуртайг чинь хэзээд санаж байна гэдгээ, мөн чи минь дарс хэтрүүлэн уусны маргааш чамдаа кофе аваачиж өгнө гэдгээ амлая... Би өөрөө хэтрүүлж уучихаад хэцүү байсан ч.
  9. Бидний харилцааг үргэлж шинэлэг байлгах зүйлсийг бодон олж, уйдаахгүй гэдгээ амлая.
  10. Чинийхээ төлөө бүхнээ зориулж, итгэлийг чинь хөсөрдүүлэхгүй, хэлсэн үгс минь үнэн эсэхэд эргэлзүүлэхгүй гэдгээ амлая.  
  11. Мерилин Монрогийн хэлснээр бус харин ч чамд минь хүнд хэцүү зүйлс тохиолдоход би санаа тавихаа зогсоохгүй гэдгээ, сайн сайхан цагуудад ч хайрлана гэдгээ амлая. 
  12. Би залгана гэсэн л бол залгана. Гэртээ аюулгүй харьсан эсэхээ нэдэд мэдэгдэхийг чамаасаа хүснэ. Чинийхээ мессеж бүрт тэр дор нь хариу өгнө, яагаад гэвэл чамайгаа ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байгаа болохоор. Утасны тал дээр бол би айхтар шүү :)
  13. Өнгөрснийг өнгөрсөнд үлдээж байх болно гэдгээ амлая. Эксийн чинь талаар асууж зовоохгүй, өөрийнхийгөө ч ярихгүй.
  14. Чи минь найзуудтайгаа таагүй харилцаатай болсон ч тэдний талаар муу зүйл ярихгүй гэдгээ амлая. Яагаад гэвэл энэ нь зөвхөн түр зуурынх гэдгийг бид хоёул мэдэж байгаа. Надтай учирахаас ч өмнө тэд чиний найз л байсан. Хүндэтгэх болно.
  15. Өөрсдийнхөө  харилцааг хувийн чигээр нь хадгална гэдгээ амлая. Аливаа асуудал тохиолдсон үед зөвхөн бидний хооронд үлдэнэ гэдгийг амлая. 
  16.  Ресторанд чинийхээ дуртай зүйлсээс илүүг захиалж байхаа амлая. Өөрийнхийгөө хуваалцмааргүй байгаадаа биш чи минь дуртай зүйлээ идэх гэж л энэ рестораныг сонгосон гэдгийг мэдэж байгаа болохоор.
  17. Чинийхээ гэр бүл, ах дүү, үеэлүүдтэй чинь дотно танилцаж, тэднийг хүндэтгэнэ гэдгээ амлая. Чиний минь хувьд чухал хүмүүс миний ч хувьд адил. 
  18. “Байдаг л” нэг залуу болж хувирахгүй гэдгээ амлая.  Нэгэн хэвийн байдалд би өөрөө ч дургүй.
  19. Чи минь өвдсөн тохиолдолд дуртай хоолны газруудаас чинь хүссэн хоол, амттангуудыг авчирна гэдгээ амлая. Өвдөөд “Ямар хэцүү юм бэ?” гэж хэдэн зуу хэлэхэд чинь төвөгшөөхгүй гэдгээ амлая. Өвдөх ямар байдгийг би ч гэсэн мэднэ.
  20. Инстаграмын зураг бүр дээр чинь “Лайк” хийж байна гэдгээ амлая. 


Эх сурвалж: www.thoughtcatalog.com

Инээмсэглээрэй,

Nikki  нь.

2015 оны 1 дүгээр сарын 14