Би тэр мэдээг
уншаагүй. Уншихгүй. Зургийг нь 2 секунд харчихаад ахиж надад харагдахгүй
тохируулга дээр тавьчихсан. Хүмүүсийн амнаас сонсохнээ арай дэндүү гэхэд дэндүү
хэрэг гарч...
Муу, муухай
зүйлсийн талаар блог дээрээ бичдэггүй бас ахиж бичихгүй. Энэ удаад, ганц л удаа
бичье.
Хүн хүн биш, эх
нь эх биш, эцэг нь эцэг биш.. Хайрлаж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ??
Сэтгэл өмрөөд, дахин дахин бодогдоод, бодох болгонд цээж хөндүүрлэн өвдөөд, байж
суух газраа олохгүй байна.
Бяцхан сахиусан
тэнгэрт ямар буруу байсан гэж ингэж төгсөж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Ийм
замаар буцаагад аваад явах байсан юм бол яах гэж, ЯАХ ГЭЖ гэгч энэ хорвоо гэгч
бузар ертөнцөд түүнийг урьсан юм??!!
Хайрлан
халамжилж, хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, бэлэн биш, өөрийн бохирдсон
тархиар аливааг шийдэх л юм бол битгий үр хүүхэд төрүүлээч залуусаа! Өөрт чинь
биш юмаа гэхэд өөр бусад үрийн хүслэн болсон нэгэнд ивээл, аврал нь болон төрөг
л дээ.
Бие биенээ
хайрлая л даа. Бас хүндэтгэе. Дор бүрээ бодолтой. Ёс бус зүйлийг таслан
зогсоодог байя л даа. Хүмүүсээ?? Гуйя..
Цав цагаан цаас,
өнгө алагласан цэцэгс, нүд алдам солонго, юунд ч үл хязгаарлагдам тал, хөв хөх тэнгэр, хорвоогийн
хамгийн тансаг үнэртэй адилтгаж болох ч эдгээр үгс тэр л гэнэн томоогүй
ертөнцийг дүрслэхэд дүйж өгөхгүй байх шиг.
Ариухан тэр
ертөнцийг өөрт байх эцсийн хүчээ шавхан байж сүүдрээс хамгаалах ёстой биш гэж
үү? Адгуус хүртэл төлөө яаж хамгаалдаг билээ дээ. Сана л даа. Бид нар чинь оюун
ухаант хүн төрөлхтөн мөн биздээ? Адгууснаас ялгарах ганц л шинжээ гээхээр юу
үлдэх юм бэ? Хүмүүсээ ахиад гуйя.. Хүнлэг чанараа битгий гээгээч..
Одоо тайван
нойрсдоо гүнж минь. Харин чамайг хайрын дээдээр хайрлах аав, ээжид эргэн
төрөөрэй. Хайр энэрэлд өлгийдүүлж сайн хүн болоорой. Тэгээд аз жаргалын дээд
бүхнийг насан туршдаа эдлэж, мэдэрч амьдраарай.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
2015 оны 2 сарын
27
No comments:
Post a Comment