spectrum

spectrum

Friday, May 27, 2016

28 things I learned by 28



  1. Don't take life too seriously. 
  2. Trust only few. 
  3. Family is more important than you think. 
  4. Karma is REAL. 
  5. Happiness and sadness go hand in hand. 
  6. Balance is the key to everything. 
  7. Learning how to let things go is helpful. 
  8. True love is rare and when you find it, it's the most beautiful thing. 
  9. Don't beat yourself up. Even if it's your fault. 
  10. You're the only one who can love yourself fully. 
  11. We all make mistakes and we get over it. 
  12. Life isn't about rainbows and butterflies all the time. 
  13. Reading really helps you to shape your mind. 
  14. People are different and accept them for who they are. Even if they are assholes. 
  15. You can't control everything. 
  16. Get help when you need. can,
  17. You're more important than you think to other people. Your ability to affect them in a good way is invaluable. 
  18. Planning things ahead is essential in life. 
  19. Change is a good thing. 
  20. You'll meet some really bad people in life. Remember these people are just a lesson. 
  21. You'll meet some really good people in life. Just a thought of them will inspire you. Appreciate their energy. 
  22. Listening is way more important than speaking. Be mindful about what you say. 
  23. You'll be at the highest and lowest point of life. Keep your ground and be humble. 
  24. Listen to your instinct! The chances of making mistakes is less that way. 
  25. Read number 24. Again. Listen to your instinct and follow. 
  26. Do not expect anything from unappreciative people. They always try to take advantage of you.
  27. Eating slowly is the key to staying skinny. All. Your. Life. 
  28. Travel as much as you can, whenever you can.  
Love yourselves fully, my friends!

Smile more,

Nikki

2016/05/27


Wednesday, May 11, 2016

Миний гоо сайхны режим


Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхны режим буюу дадал зуршлууд байдаг. Ер нь хүн өөрийн биеэ сайтар сонсоод, мөрдөж буй зуршлуудаа дагахыг нь дагаад, шаардлагатай тохиолдолд өөрчлөх хэрэгтэй. Миний хувьд доорх дадлуудыг өөрийн болгоод олон жил болж байгаа бөгөөд бүгд миний хувийн гоо сайхны онцлогт тохирсон, туршсан зүйлс байгаа юм. Заримыг нь дунд сургуульд байхаасаа мөрдөж эхэлсэн дадлууд ч байна. 
  1. Арьс арчилгаа, цэвэрлэгээг будалтаас илүү чухал гэж үздэг. Яаж ч ядарсан бай оройд заавал шингэн саван, хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлээд дараагаар нь тоникоор арчиж байж санаа амар унтдаг.
  2. Долоо хоногт арьсандаа ядаж 2 удаа тосон цэвэрлэгээ хийдэг. Коконатын юмуу цайны модны тосоор 10-15 минут иллэг хийж тосон цэвэрлэгээ хийсэн байхад арьс тэр 7 хоногтоо лав гунддаггүй.
  3. Тослог арьстай учраас шавар маскнуудыг түлхүү хэрэглэдэг.
  4. Гадуур явж байхдаа мөн үсэндээ хүрсэний дараагаар нүүрэндээ огтхон ч хүрдэггүй. Загатнасан ч тэсээд өнгөрдөг.
  5. Зовхины тосыг сүүлийн үед их чухалчлан орой болгон түрхэж байгаа. Мөн л коконатын хольцтой тос түрхдэг.
  6. Үсэндээ мөн долоо хоногт доод тал нь 2 удаа маск, тос түрхэж байж сэтгэл амардаг. Үгүй бол хамаг юм хуурайшаад, элсэн цөл шиг л санагдчихдаг.
  7. Үсээ өдөр бүр самнахыг хичээж байгаа. Үс ургалт болон тархины цусан хангамжинд сайн гэдэг нь үнэн юм байна лээ.
  8. Өдөр бүр үсээ угаадаггүй. Үсний өөрийн тослогийг үгүй болгоод, хуйх хуурайшуулж өвчлүүлдэг учраас. 
  9. Үсээ заавал боож унтдаг. Үсэндэх бактер арьсанд хүрснээр нүүрэн дээр юм гарах шалтгаан болдог.
  10. Оройд шүршүүрт ороод унтахыг илүүд үздэг. Усанд ороод, биеэ тослоод унтвал илүү чийгшил авдаг. Мөн үсээ заавал хатааж унтдаг.
  11. Үсээ угаахдаа эхлээд ангижруулагчаа хэрэглээд дараагаар нь шампуниар угаадаг. Шингэн төрлийн үстэй болохоор энэ нь дээр санагддаг.
  12. Долоо хоногт мөн л 2 удаа эпсом давстай ванн-д хэвтдэг. Ийм маягаар стресс, ядаргаагаа тайлаад сурсан гэх үү дээ. 20-40 минут эпсомтой усанд хэвтсэний дараагаар бие мэдэгдэхүйц хөнгөрсөн байдаг. Энэхүү давсны талаар өмнө нь блог дээрээ дэлгэрэнгүй бичиж байсан. 
  13. Өглөө бүр сэрэнгүүтээ том аяга ус ууж байж дараагаар нь цайгаа уудаг.
  14. Нэг өдөр нь пицца ч юмуу гурилан юм идсэн бол маргааш нь ногоо түлхүү идэхийг хичээдэг. Тэгэж байж бие маань балансаа барьж байгаа гэдэгт итгэдэг.
  15. Нэмэлт витаминуудаа өдөр бүр заавал ууна. Одоогийн байдлаар хавар болж байгаа учраас витамин В, арьс, үс, зүрхэнд сайн учраас загасны тос, хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн биеийн ерөнхий үйл ажиллагаанд сайн тюрмерик, бас глюкозамин хондройтин гэсэн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Улирлаас хамаараад ч юмуу нэмэлт витаминуудаа сольдог.    
  16. Оройн хоолондоо халуун ногоотой хоол идэхгүй байхыг хичээдэг. Идчихвэл маргааш нь хамаг бие хөөчихсөн юм шиг санагдаад байдаг. 
  17. Кофег аль болох шүдэндээ хүргэхгүй уухыг хичээдэг. Халуун кофег бол бага зэрэг хөргөж байгаад соруулаар уувал шүдэнд өнгөр тогтохгүй сайн талтай шүү.
  18. Халуун хоол, цайг хуванцар савнаас идэх дургүй. Халуун зүйл хийсэн тохиолдолд хуванцар савнаас маш их хортой бодис ялгардаг. 
  19. Хумсаа дөрвөлжин хэлбэртэй засдаг. Ингэснээр бага гэмтэж, хажуугаасаа эмтэрч хугарах нь бага байдаг.
  20. Үг үйлдэл болдог учраас хэлж байгаа зүйлсээ их хянадаг. "Болгоомжтой яваарай" гэхийн оронд "унана шүү" гэж ярьдаг нас намба тогтсон хүмүүсийг гайхдаг.     
Биеэ сайтар сонсоод өөрийн гэсэн дадал зуршлуудаа бий болгоод дандаа хөөрхөн байгаарай. Бас..

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 5 сарын 11 

Saturday, May 7, 2016

Хэцүү Монгол


Гадаадад амьдардаг Монголчууд маань тээр холоос "Монголд чинь амьдрах хэцүү, олигтой ажил төрөл олддоггүй" гэж ярихыг сонсоод эгдүү хүрээд байдаг. Би гэдэг хүн дэлхийг тойрсон хүмүүсийн хажууд нүд хаалттай хэвээрээ байгаа нэгэн, аа харин ертөнцийг өөрийнхөө мэдэх 50 мужаар төсөөлдөг нэгний хажууд бол пасспортон дээрээ овоо хэдэн орны тамга даруулсан толгой. Аялсан, амьдрах гэж үзсэн. Галуу шувууны мах амталсан.  


Үгүй ээ, Монгол улсад үнэхээр хэцүү нь хэцүү. Ард олон нь соёл боловсрол дутмаг. Зах зээлийн үе шиг ороо бусгаа зүйлс олон. Гэхдээ ийм орчинд бас шинэлэг, зоримог, хийх хүсэл эрмэлзэлтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг юм. Ёстой нөгөө долоо дордож, найм сэхээд, тэнэгдүү юмуу гэмээр ч юм шиг эерэг, өөдрөг хүмүүс нийгмийг сэхээрүүлэх гээд зүтгээд байдаг. 

Төрд байяаа гэхэд худалдааны, сэтгүүл зүйн, урлаг спорт бас үйлдвэрлэлийн салбараар дэлхийд цахиур хагалаж яваа Монгол бас байгаа. Дандаа л Монгол муухай, биенээ хэмлэдэг, тамын тогооны үлгэрийн тод жишээ гэж сонссоор байгаад бүгд тэрэндээ итгэчихсэн бас дөжирчихсөн. Тийм биш л дэээээ.... 

Минийхтэй ижил бодолтой залуучууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.  Бас сэгсгэр ч гэсэн эжий минь гэдэг шиг нутгаа гэхээр хүнд муулуулах дургүй, муулахыг сонсоод цээж хорсдог, гэхдээ эргүүлээд сайныг нь дөвийлгөөд өгдөг залуучууд бодсоноос ч илүү олон байгаад итгэлтэй байна. 

Үнэхээр боловсрол мэдлэг нь байгаад нэмээд багахан амбицтай байх юм бол хаана ч гэсэн болдог хорвоо л доо. Монгол байна уу, Зимбаб байна уу.. Харин ч хөгжил нь тулаад өөр утгагүй зүйлээр хөөцөлдөж байдаг орны иргэдтэй харьцуулвал харин ч их боломж нээлттэй байгаа юм биш үү?

Тэгээд нэг л их сошиалаар дүүрэн "Монголчууд адгийн, улс төрчид нь эргүү" гэж шүүмж шидсэн хүмүүс. Үүнийг уншиж байгаа та ч цаанаасаа учир тохиолтой болоод л энэ улстай учраа байлгүй дээ. Аль нэг насны үйлийн үрээр ч юмуу, азаар ч юмуу хэхэ.

Заримдаа овоглодог эх орноо ихээр үзэн ядаж, зориуд цаг гарган шүүмжилж, уртаас урт олноос олон шүүмж нийтлэл бичээд байдаг "чөлөөт" уран бүтээлчдийг би гайхдаг. Ер нь анх ямар өнгийн пасспорт-р наад орондоо очиж бүгчихээд одоо байдгийг нь муулаад байгаа билээ? Чаддаг юм бол өөрсдөө ирээд өөд нь тат, чадахгүй бол юу гэдэг билээ? 😙😉
 

Эх орноо гэх багахан ч гэсэн сэтгэлтэй бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2015 оны 5 сарын 7




Monday, May 2, 2016

Spring 2016, Favorites

Таг алга болно гэдэг шиг таг алга болж байгаад гэнэт гараад ирлээ би нь! Хэхэх...
Удаан хугацааны дараа блогтоо эргэн ирсэн хүн юуны тухай бичих ёстой вэ гэж үү? 
Мэдээж дуу! Миний хувьд өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр хэзээ ч төсөөлж чадахгүй. Яг одоогийн байдлаар "obsess" болон сонсож байгаа дууныхаа жагсаалтыг  уншигч нартайгаа  хуваалцъя. Сонсоод үзээрэй! Харамсахгүй шүү. Амлая.


Nora En Pure - Lake Arrowhead

Нуурын эрэг дээр нүдээ аниад, байгаль, ус, салхи, орчноо тэр чигээр мэдрээд сууж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг дуу. Бүр салхи үнэртээд байгаа ч юм шиг санагддаг. Их тайвшрал бас эрч хүч өгнө. Аяаяа... Мэдрээрэй. 



Rihanna - Kiss It Better

Гитарын тоглолт нь галзуу! Энэ дууг амилуулсан гэхэд болно. Гандан буурахгүй секси дуучин маань сүүлийн үед олон жагсаалтуудыг тэргүүлэхээр дуунуудтай иргэж ирсэн байна лээ. Халуухан дууг хэнтэйгээ сонсохоо та нар өөрсдөө мэд ;)



DADA & Paul Harris Feat. Mikala - Underneath The Stars

Чихэвчээр сонсоорой. Машинаа бариад, цонхоо онгойлгоод, үүнийг чангалаад нэг яваад үзээрэй. Сүүлийн үед яагаад ч юм бүхий л зүйлийг хүндээр хүлээж авах гээд байсан. Энэ дууг сонсоод нээрээ ийм байдаг ш д гэж бодсон шүү. If you know what I mean.



Mike Posner - I Took a Pill In Ibiza

Mike Posner гэдэг дуучин байдгийг бүр мартсан байна лээ шүү. Яагаав "Cooler Than Me" гээд нэг дуу нь нэг хэсэг хит болоогүй юу. Дажгүй хэмнэлтэй ремикс нь анхны хувилбараа танигдахааргүй болгосон ч юм шиг. Угаасаа тэгээд энэ дуун дээр бүжиглэнэ биздээ.

.


A$AP Rocky - Fuckin' Problems

Нэг тийм дураараа, хэнэггүй, carefree дуу байгаа юм. Зүгээр л амьдралыг хөнгөн, хөгжилтэй талаас нь хүлээж авбал дээргүй юу гээд байгаа ч юм шиг. Cafune гээд Монгол интернет радиогоос анх олж сонссон юм. Бүтээлч, шинэлэг залуус байна лээ. Нэрнээсээ болоод байна уу, ямар ч байсан тодорхойгүй шалтгааны улмаас энд видеог нь оруулж болдоггүй. Тиймээс доорх холбоосоор ороод сонсоорой.


Энэ удаагийн лист маань дандаа нэг хэмнэлийн ч юм шиг болчихож. Гэхдээ одоогоор миний амьдралын хэмнэл ийм л байна лол. Та нар бас санал болгох дууныхаа листийг надруу илгээгээрэй.


Инээмсэглээрэй,

Nikki нь.

2016 оны 5 сарын 2