Таг алга болно гэдэг шиг таг алга болж байгаад гэнэт гараад ирлээ би нь! Хэхэх...
Удаан хугацааны дараа блогтоо эргэн ирсэн хүн юуны тухай бичих ёстой вэ гэж үү?
Мэдээж дуу! Миний хувьд өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр хэзээ ч төсөөлж чадахгүй. Яг одоогийн байдлаар "obsess" болон сонсож байгаа дууныхаа жагсаалтыг уншигч нартайгаа хуваалцъя. Сонсоод үзээрэй! Харамсахгүй шүү. Амлая.
Nora En Pure - Lake Arrowhead
Нуурын эрэг дээр нүдээ аниад, байгаль, ус, салхи, орчноо тэр чигээр мэдрээд сууж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг дуу. Бүр салхи үнэртээд байгаа ч юм шиг санагддаг. Их тайвшрал бас эрч хүч өгнө. Аяаяа... Мэдрээрэй.
Rihanna - Kiss It Better
Гитарын тоглолт нь галзуу! Энэ дууг амилуулсан гэхэд болно. Гандан буурахгүй секси дуучин маань сүүлийн үед олон жагсаалтуудыг тэргүүлэхээр дуунуудтай иргэж ирсэн байна лээ. Халуухан дууг хэнтэйгээ сонсохоо та нар өөрсдөө мэд ;)
DADA
& Paul Harris Feat. Mikala - Underneath The Stars
Чихэвчээр сонсоорой. Машинаа бариад, цонхоо онгойлгоод, үүнийг чангалаад
нэг яваад үзээрэй. Сүүлийн үед яагаад ч юм бүхий л зүйлийг хүндээр хүлээж
авах гээд байсан. Энэ дууг сонсоод нээрээ ийм байдаг ш д гэж бодсон шүү.
If you know what I mean.
Mike Posner - I Took a Pill In Ibiza
Mike Posner гэдэг дуучин байдгийг бүр мартсан байна лээ шүү. Яагаав "Cooler Than Me" гээд нэг дуу нь нэг хэсэг хит болоогүй юу. Дажгүй хэмнэлтэй ремикс нь анхны хувилбараа танигдахааргүй болгосон ч юм шиг. Угаасаа тэгээд энэ дуун дээр бүжиглэнэ биздээ.
.
A$AP Rocky - Fuckin' Problems
Нэг тийм дураараа, хэнэггүй, carefree дуу байгаа юм. Зүгээр л амьдралыг хөнгөн, хөгжилтэй талаас нь хүлээж авбал дээргүй юу гээд байгаа ч юм шиг. Cafune гээд Монгол интернет радиогоос анх олж сонссон юм. Бүтээлч, шинэлэг залуус байна лээ. Нэрнээсээ болоод байна уу, ямар ч байсан тодорхойгүй шалтгааны улмаас энд видеог нь оруулж болдоггүй. Тиймээс доорх холбоосоор ороод сонсоорой.
Энэ удаагийн лист маань дандаа нэг хэмнэлийн ч юм шиг болчихож. Гэхдээ одоогоор миний амьдралын хэмнэл ийм л байна лол. Та нар бас санал болгох дууныхаа листийг надруу илгээгээрэй.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2016 оны 5 сарын 2
No comments:
Post a Comment