Өсвөр насны охины
өдрийн тэмдэглэлээс ч ойлгомжгүй, сарын тэмдэг гормоны өөрчлөлт нь зэрэг
явагдаж буй эмэгтэйгээс ч сэтгэл хөдлөл
өндөртэй, урд хөршид үйлдвэрлэсэн чанар муутай бараанаас ч хуурамч, өөрийгөө
хэн гэдгийг одоо хүртэл мэдээгүй, ойлгоогүй яваа эрчүүд ямар өрөвдөлтэй гээч!
Хий гээд өгсөн
ажлын цагаар амьтан хүний тархийг угаахыг эрмэлзэж, бүтэн 8 цагийн турш хов
зөөж, булан тохойд очин хоолойн зангиран гомдоллож суудаг эр хүний тухай кино
хийвэл овоохон инээдмийн кино болчих юм биш үү? Хаха...
Чөтгөр гэж, 30
нас хол гарчихсан эр хүнд өөр санаа тавих, зовох асуудал гэж байдаггүй юм уу? Тулга
тойрсон асуудлын араас хөөцөлдөж, аяга халбага түмпэн савны хэрүүл хийх юу нь
тийм сэтгэл хөдлөм байдаг юм бэ? Энэ хүн өөрөө ч учрыг нь мэдэхгүй байхад ийм
төрлийн элэг хөшим зүйлийг надад тайлбарлаад суух хүн ч гэж хаа байхав.
30 жил гэдэг богино хугацаа биш шүү. Өдий хугацаанд хувь хүн өсөж боловсроод, төлөвшиж тогтох нь битгий хэл бүхэл бүтэн улс хөгжөөд, бусад орнуудаас хөгжлөөрөө тасарч чадахаар хугацаа биздээ? Айхтар том зүйлтэй харьцуулаад байх шиг байна л даа.. Гэхдээ уушлаарай, өдий насны эр хүн ядахдаа л хаана юу хэлэхээ мэддэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, бусдад хэрэг болохоор заавар зөвлөгөө өгчихдөг байх ёстой шүү.
Бодвол энэхүү
постын эзэн маань намаг шалбаагнаас ургаж, хог хаягдлаас төрөөгүй л байлтай.
Тэр хүний хаанаас нь гардаг тэр их хар энерги, муу бодол байдгийг гайхаад
байршгүй ээ. Хүн төрөлхтөн түүнд ямар буруу хийсэн гэж учирсан хүн болгондоо
буруу санадаг болчихдог вэ? Хийсэн муу бүхэн эргээд өөрийн өгөр хар
толгой дээр буудаг жамтай гэдгийг бас хараахан мэдээгүй яваа бололтой.
Энэхүү постыг
бичих шалтгаан болсон залуу болвоос магадгүй энэ хорвоо дээр надтай таарах
хамгийн анхны бас сүүлийн гоншигоносон (excuse me) эр хүн байх. Түүний цаашдын “Хор найруулах
драма”-д амжилт хүсээд, холоос инээмсэглэн харж суух л үлдэх шивдээ.
Ladies and gentlemen, enjoy the show!
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014 оны 8 дугаар сар 27