spectrum

spectrum

Friday, August 8, 2014

Эмэгтэй хүн бүрт тулгарч байсан 22 асуудал

Гадуур явж байгаад араасаа муужгай юмуу нохой дуудаж байгаа юм шиг л шүгэлдүүлж, исгэрүүлэх. Дургуй хүрч үг хэлмээр байвч тэднийг тоохгүй царайлан өнгөрөх.


Мөргүй юмуу наалддаг хөхөвч өмсөх. Төвөгтэй юм дандаа доошоо унаж байдаг. Хөхөө ил гаргаад явж байсан нь бараг л илүү амар. 


Сарын тэмдэг.  Сар болгон цус алдаж суухыг хэн хүсэхэв дээ.



Тэгээд зогсохгүй сарын тэмдэгийн үеэр нуруу, давсаг өвдөхөөс эхлүүлээд олон асуудалтай тулгарна. Гайхалтай. 


Гормоны өөрчлөлтөөс болоод арьс онцгүй харагдах өдрүүд цөөнгүй л дээ.



“Camel toe”-нд бас санаа зовох гэж.



Илүүдэл үсний арчилгаа бас л цаг авна гэж байгаааааа.


Урт үстэй бол өдөр бүр ороож, индүүдэж, засч янзлана гэдэг.. залуус шиг хойш нь илээд л болчихдог зүйл биш л дээ.



Хувцасны цаанаас дотуур хувцас маань гэрэлтэж мэдэгдэх вий гэж санаа тавьж, зохицуулж өмсөх.


Хоёр нүднийхээ контурыг яг ижил зурах. Хэрвээ winged eyeliner тавьж байгаа бол анхаарал 150% төвлөрөх хэрэгтэй.


Нүүрээ будаагүй өдөр хүн болгон ядаргаанд ороо юу эсвэл өвдөө юу гэж асууна. Тийм ээ, ядраад байна. Гэхдээ өөрийн чинь утгагүй асуултаас болоод бүр ядраад байна.

Өндөр өсгийт өмсөөд юу ч болоогүй мэт харц дээгүүр алхах. Яс юман дээрээ өсгийтэй гутал удаан өмссөн үед хөл яг л там шиг өвддөг. Цэврүүтэй болчихвол бүр ч янзтай.

Том хөхтэй эмэгтэй  бол гүйж харайхаас авахуулаад биеийн хүчтэйхэн хөдөлгөөн хийхээс зайлсхийх шаардлагатай болно.


Үсний хайч, индүү, сэнсээрээ өөрийгөө санаандгүй түлж гэмтээх.


Өөрт хэрэгтэй бүхий л зүйлсийг цүнхэндээ авч явах гэсээр байтал цүнх маань чемоданаас ялгаагүй болох.


Салхи. Уруулаа будсан юмуу өнгөлсөн үед салхи хамаг үсийг маань нүүрэнд аваачаад наах.


Хумсаа дөнгөж будаж дуусчихаад сууж байтал хийх ёстой зүйлс гарч ирэх.


 Янзан бүрийн сэтгэл хөдлөлүүд. Гормон л буруутай.


 Өөрөө хүүхэд тээж төрүүлэх чадвартай ч гэсэн насны хязгаартай байх. Учрыг нь мэдэхгүй байж хүмүүс хөгширлөө, яаравчлах хэрэгтэй л гэнэ.

Хэзээ хүнтэй сууж, хүүхэд гаргах талаар байнга л биднийг шалгаана. Цаг нь болохоор. ОЙЛГОЖ БАЙНА УУ? ЦАГ НЬ БОЛОХООР.


“Эмэгтэй-биш” хүмүүстэй харьцуулахад бага цалин авдаг маань. Үнэн л биздээ.


Цаг үргэлж “үзэсгэлэн төгөлдөр” харагдах ёстой гэсэн ойлголт. 


 (Эх сурвалж: www.buzzfeed.com-с орчуулан орууллаа)

Инээмсэглээрэй, 

Nikki нь

2014 оны 8 сарын 8

No comments:

Post a Comment