spectrum

spectrum

Wednesday, August 13, 2014

Coffee-high болсон хүний тэмдэглэл




Вүүхүүүүү..... ойрд кофе уугаагүй байж байгаад сая бүтэн Американо уучихсан чинь “вүүүүүхүүүүү” л гэмээр болж байна шд... Яанаа аймар өндөр ажлын бүтээмжтэй болчихлоо ш дээ. Болж байгаа юмуу энчодооо... Яанааа.. Минутанд хичнээн ч үг бичээд байгаа юм. Бүү мэдээ, бүү мэд. Лоллл...

Хүн  нэг бол кофенд  дургуй, аль эсвэл ухаангүй дуртай байдаг байх. Дуртай, дургүй хоёрын хооронд гэж зүйл байхгүй. Миний л бодол шүү. Америкт амьдардаг байхдаа хар кофег жинхэнэ утгаар нь хэтрүүлж  уудаг байлаа. 2 ажилтай, дээрээс нь хичээлтэй гэдэг шалтгаанаар хоол идэхээс илүүтэйгээр кофег уудаг байв. 

Элдэв чамин хольцгүй, зүгээр л байгаагаараа байдаг дан Американо хамгийн гоё. Эспрессо шиг хатуу биш, латте шиг нялуун биш. Өглөө шинэхэн кофений үнэрээр сэрээдэг сэрүүлэгтэй цаг зохион бүтээсэн байна лээ шүү цаана чинь. Гайхалтай нээлт. Гайхалтай. Хэхэ.. 

Энэ пост-н дээр кофенд хайртай, талархаж явдаг сэтгэлээ бичээд орхичихмоор санагдчихлаа шүү. Олон сая хүнд сэтгэлийн таашаал өгч, амьдралд нухлагдан ядарсан нэгэнд хэсэгхэн хугацаанд ч гэсэн эрч хүч хайрладаг энэхүү гайхалтай ундааг магтъя. 

Нэг үетэй харьцуулахад манайд кофений хэрэглээ өндөр болж байгаа ч кофе шопуудын үйлчилгээ, бариста нарын мэдлэг чадвар нэг л сэтгэлд хүрэхээр биш байна. Мөстэй мока авмаар байна гэхэд манай менюнд тийм зүйл байхгүй, халуун мока л байна гэж байгаа юм. Хийхэд нэг их ядаад байх зүйл байхгүй л дээ.  Гэхдээ өрсөлдөөн их болох тусам үйлчилгээ чанар нь сайжирч, үнийн хувьд ч боломжийн болох байх.

За тэгээд аливаа зүйлийн хэмжээ дамжааг тааруулахгүй бол тэгээд л хор болно, тийм үү? Кофег хэтрүүлж уугаад олон янзын өвчлөлийн шалтгаантай болсон хүмүүс таны болоод миний танилын хүрээнд олон байгаа шүү зүгээр.

Сайхан үнэр амтаараа биднийгээ баярлуулж явдаг кофендоо “бээрлөөө”. АMEN.


Түүнд талархлаа илэрхийлчихсэн бол...           

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 8 дугаар сар 14  

No comments:

Post a Comment