Би тухтайхан сууж телевиз
үзээгүй маш удсан байж. Сүүлийн үед бол бүр ч үзэх дургүй болоод байгаа. Хүний тархи
угаах зорилготой, төлбөртэй мэдээгээр сагачихсан юм ширтэж сууна гэхээс
яршигтай байдаг болж. За тэгээд Солонгос кинонд бол бүр ч дургүй. Кино нь эхлээгүй
байхад урьдчилаад хамаг үйл явдлыг нь мэдчихдэг биздээ? Тийм зүйлд цаг гарздаж
суудаг төвөг л байна. Ер нь “Со” киног удаан хугацаанд, их хэмжээгээр үзвэл
сөжү архи шилээр нь уумаар, согтуу хүүхэн үүрч явмаар, хүн амьтнаас өшөө авмаар,
хамаатантайгаа гэрлэмээр, Хан мөрөнрүү үсэрмээр, хавдартай болмоор, хэн
нэгэнтэй солигдмоор, хадам ээждээ дарамтлуулмаар, гутал хувцастайгаа унтмаар,
гэнэтийн осолд ормоор, найзынхаа эхнэр нөхрийг булаамаар санагдаад болдоггүй
гэсэн шүү хүмүүсээ.
Гэхдээ саяхан Боловсрол суваг дээр гарч байсан
Солонгос кинонд аягүй obsessed боллоо ш дээ. Ямар сайндаа пост бичиж суухав.
Янзан бүрийн хоргүй, хөнгөхөөн утгатай, тэгсэн мөртлөө сургамжтай бас хөгжилтэй. Энэ кинон дээр 4 төрлийн хосуудын амьдрал
гарч байна. Дөрвөн хосуудын харилцаа өөр өөрийн гэсэн өнгө аястай. Амьдралд 10
хуруу тэгш зүйл байхгүй гэдгийг олон талаас нь харуулсан юм шиг санагдсан. Кинонд гарсан хосуудын талаар бага зэрэг тодорхойлвол:
- Дү-жин & Со багш
Залуу нь өөртөө их итгэлтэй. Бүсгүйгээ дандаа эвгүй байдалд оруулаад
дөнгөчихнө. Киноны дундуур залуугийн өөрөө мэдээгүй байсан 19 настай хүү нь
гарч ирж “баг алж” байгаа байхгүй юу. За тэр ч яахав. Аа тэгсэн ядаж байхад
залуу нь хартайдуу маягийн нөхөр юмуу хаашай юм. Бүсгүйгээ тод өнгөөр хумсаа
будлаа, арилгаад өгье ч гэж байх шиг. Надаас өөр хүн чамайг харах ёсгүй ч гэнэ
үү хэхэ. Миний бол инээд хүрэх юм байна лээ. Гэхдээ бүсгүйн бага насны болон
өмнөх амьдралын ганцаардал, гуниг зовлонг төгсгөж, 36 насных нь зун аз жаргал
бэлэглэж, гэрлэх санал тавьсанаар кино хөөрхөн төгсдөг.
- Хэн ч билээ дээ & Гольфийн тамирчин
20 анги үзчихсэн мөртлөө энэ залуугийн нэрийг хэзээ ч тогтоогоогүй. Зүгээр
л “хэн” гээд нэрлэчихье. Энэ 2 өдрийн хэд хэдэн удаа сална гэж байгаа. Тэгээд л
удалгүй нийлчихнэ. Бүсгүй өөрөө бүхнийг бий болгоно, амжилтанд хүрнэ гэдэгтээ
бүрэн итгэдэг. Тамирчин хүн учраас карьертээ хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг
хүсдэг бүсгүй хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхийг төвөг гэж үздэг. Залуу нь бас үхэр
шиг зөрүүд. Асуудал гарлаа гэхэд ойлголцох шаардлага байхгүй. Зүгээр л шууд “Салцгаая!!!”
гээд хаалга саваад гарч одно. Яг амьдрал дээр бол харилцан ойлголцол, хүндэтгэл
байхгүй бол бүтэхгүй л дээ.
- Өмгөөлөгч & Жоохон охин
Жоохон охин ахынхаа найзад хайртай болоод олон жил болж байгаа. Хайраа
илэрхийлж, араас нь мятрашгүй явсаар байгаад залуугаа өөрийн болгочихож байгаа
юм. Залуу нь ч талтай л байсан юм байна лээ яс юман дээрээ. Найзын маань дүү,
17 насны зөрүү энтэр гээд л цааргалаад байсан байх нь. Үгүй ээ яахавдээ, олон
насны ялгаатай олон л хосууд байдаг. Хамтдаа байхдаа хэн хэнийгээ хайраар
дутаахгүй л бол нас ч одоо өнгөрч. Манайхан нэг их ивээл харш жил, нас сүүдэр
ярьдагт би лав тийм ч дуртай биш.
- Хүүхэмсэг залуу & Баян эмэгтэй
Ядаж байхад хүүхэмсэг юмаа нөхөр нь. Хэзээний л энд тэнд оччихсон хүүхэн
эргүүлээд явж байна. Тэгээд бас хаширахгүй. Найзууд нь түүнийг аврахын төлөө
худлаа ярьж, жүжиг тавих гээд ядарна. Эхнэрт нь байхгүй зүйл бараг үгүй. Маш
амжилттай яваа баян эмэгтэйд хүүхэд бас нөхрийн үнэнч хайр л дутдаг. Нас нилээн
явсанаас болоод хүүхэд төрүүлэх магадлал бараг үгүй болчихсон. Сүүл хэсэгтээ
мань нөхөр ч буруугаа ухаараад томоожиж байтал эхнэр нь хий хардах өвчтэй
болно. Байнга сэрдэж, болж л өгвөл маргаан үүссэн байдалтай. Явж явж өөрсдөө ч
засарч, хүүхэд өргөж авахаар болоод төгсдөг.
За тэгээд телевизээр юу үзэхээ сайтар сонгочихсон бол :)
Инээмсэглээрэй,
Nikki нь
2014
оны 7 дугаар сар 1