spectrum

spectrum

Sunday, June 1, 2014

Тийм юм байдаггүй л байхгүй юу




Энэ хорвоо дээр хүн өөрийгөө олох биш харин бүтээдэг л байхгүй юу. Юуг илүүтэйгээр бодож, хүсэж мөрөөдөж байна түүгээрээ өөрийнхөө амьдралыг зурдаг гэж би ойлгодог. Өөрийгөө хайсаар яваа, олоогүй байна гэдэг чинь яс юман дээрээ зорилгоо тодорхойлоогүй гэсэн үг юм биш үү? Хэн байхаа шийдээгүй хүн л амьдралын шалгуурт бүдрээд байдаг юм шиг.

Худалч хуурамч амьтан болчихгүй юм шүү, бусдыг гомдоохгүй юмсан, үнэнч шударга амьдарна энээ тэрээ гэж шийдвэрээ гаргачихсан хүн бол хэр баргийн юмруу хальтирч ороод, сүүлд нь өөрөө харамсаад байхгүй л дээ. Алдаа гаргах явдал байх ч гүн гүнзгий намагт шигдэхгүй л байхгүй юу.

Гэхдээ бас муу байхыг эрхэмлэдэг хүн бас байж болно шд тэ? Хэн хүний зэвүүцлийг төрүүлсэн, төвөгтэй нэгэн болохыг хүсдэг бол хэдэн зөвлөгөө өгч болж байна шд. Муу хүн болох 101:


Байнга сөрөг зүйл яриад л, хүн амьтан муулаад л бай, дээр нь нэмээд бүх зүйлийг өөлж үгүйсгээд байвал бүр болоод явчихна,

Хүний тусыг ёстой санаж болохгүй шүү, таг мартах хэрэгтэй, танд хэн нэгэн цаг заваасаа хугаслаад тусламж үзүүлсэн байна уу гэдгийг ер тоох хэрэггүй,  угаасаа та тусламж авах эрхтэй,

Талархаж бол бүр болохгүй, баярласан сэтгэлээ илэрхийлээд баярлалаа гэдэг үгний "б" үсгийг ч хэлсний хэрэггүй дээ,
   
Хүний болгоны best friend байх, цаадах хүндээ дуртай байна уу үгүй юу хамаагүй, нүүрэн дээр нь магтаад л, долоочих шахаад л очиж наалдаад бай, хэзээ нэгэн цагт хэрэг болж л таараа, 

Хуурамч хүмүүс ер нь их ирээдүйтэй болсон цаг шүү, хэдэн ч хамаагүй баг солиод, бүр өөрөө өөрийгөө хэн гэдгийг мартатлаа худлаа жүжиглэх хэрэгтэй,

Өөрийн үүрэгт ажлыг бусдаар хийлгэх гээд л үзээд бай. Ажлын байр, орон гэр хаана ч байсан өөрийн хийх ёстой зүйлсийг ямар нэгэн аргаар өөр хүнээр хийлгээд, эцэст нь өөрөө хийсэн нэрээр кредит хүртэх хэрэгтэй, 

Би, би гээд цээжээ дэлдээд л бай, зай гарвал өөрийгөө рекламд, завсар гарвал өөрийгөө магт, зав гарвал өөрийгөө ярь, ерөөсөө л хэн хүнээс өөрийгөө дээгүүр тавих хэрэгтэй,

Бүхнийг мэддэг юм шиг аашил, ямарч сэдвээр өөрөө 100% үзэж туулсан юм шиг л ярь, бусдаар үг хэлүүлэж огтхон ч болохгүй, цаад хүн чинь таниас илүү мэдлэг мэдээлэлтэй мэт байж болохгүй биздээ, 

Хүсээгүй байхад хэн нэгэнд зөвлөгөө өгч эхэл, өөрийн чинь амьдрал юм шиг л нухацтайгаар хүлээн авч, түүний өмнөөс амьдарч буй мэт дүр эсгэн хаа хамаагүй зөвлөгөө өг,

Хямдхан бай, төлбөр тооцоо, уулзалт нийллэг, ер нь өөрөөс чинь мөнгө төгрөг гарах асуудал дээр хямдхан л байх хэрэгтэй, бултаж сурна уу яадаг юм, ямар нэгэн аргаар мултрах шаардлагатай.

Муу хүн болчихсон бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 6 дугаар сар 2

  

No comments:

Post a Comment