spectrum

spectrum

Tuesday, June 10, 2014

The Survival Game




Саяхан надад тохиолдсон  явдлаас болоод Монголд амьдрах биш амьд явах гэж ЯДАЖ байгаадаа бүр ой гутаад байх юм. За ёстой уушлаарай, би эх орондоо хайртай, олон зүйлсээр нь омогшиж, бахархаж, гайхуулж явдаг. Гэхдээ яг одоо бид энд амьдрах биш, зүгээр л амьд явахын төлөө тэмцэж байна ш дээ. “We don’t LIVE in Mongolia, we SURVIVE in Mongolia” гэдэг үнэхээр үнэн үг шүү. Энэ бүхнээс залхаж байх шиг.   Монголд буцаад нүүж ирэх шийдвэр маань буруу байсан юм болов уу гэж бодогдох боллоо. Гэхдээ харамсаагүй шүү, зүгээр л бодол.

Бүдүүлэг зан авир, хайхрамжгүй, хариуцлагагүй, залхуу, авилгал, хээл хахууль, баталгаагүй, аюултай, гамшгийн, үнийн өсөлт гэх үгсийг манайхан сүүлийн үед ихээр хэрэглээд байх шиг.  Мөрөөрөө явж байтал барилга дээрээс юм унана, замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бол байлдааны талбар, нийтийн тээвэр нь бүр гамшиг, баталгаагүй хоол хүнс, зөв зохистой эрүүл мэндийн үйлчилгээ ч авч чаддаггүй, мөнгөнөөс өөр зүйл бодохоо болиод дүүрчихсэн хүмүүс, хар амиа л хаацайлсан байдал, арын хаалгаар л ажил төрлөө бүтээдэг гэх мэтчилэн болохгүй зүйлсийн лист цувраад л байх биз.    

“Энэ байдлыг өөрчлөхөөр өөрөө гар бие оролцооч,чи өөрөө юу хийж бүтээгээв?” гэх хүмүүс байгаа байх. Миний хувьд одоогоор хийж чадах зүйл гэвэл орчин тойрондоо бага ч гэсэн эерэг бодол, инээд хөөр, итгэл найдвар тараах л байх шиг байна. Наанадаж блогоороо дамжуулан хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл оруулж, уншсан хэн нэгний хувийн болон хувьсгалийнх нь амьдралд багахан ч атугай эерэг өөрчлөлт гараасай гэсэн үүднээс бичдэг. Үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлж, нийгэмд буй сөрөг асуудлуудыг өөрчлөхөөр өөрийн хэмжээнд дорвитой арга хэмжээ авдаг мундаг хүмүүсийн хажууд би ч хийж бүтээж гавьсан юмгүй хүн л дээ.

Гэхдээ яахав дээ. Цаана чинь бас яг надтай адилхан “болно, бүтнэ” гэчихсэн явдаг нөхдүүд бас ч үгүй олон бий. “Одоогийнхтой харьцуулвал тэр үед ч нийгмийн байдал бас л хүндхэн байсан шүү” гэж ярих өдөр ирнэ гэдэгт итгэж, цаашдаа үргэлжлүүлэн амьд явахын төлөө тэмцээд байж дээ.

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 6 дугаар сар 10     

No comments:

Post a Comment