Яаж мэдхийн, тэр
Юнителийн салбарт урд нь ердөө ч дугаар авдаггүй байсийм чинь. Шууд явж очоод
төлбөрөө төлье гэтэл “Уушлаарай, та дугаараа авна уу” гэнэ. Тэхээр нь за окок
гээд эргээд хартал нэг сайхан сэтгэлт эгч “Май энэ дугаарыг ав” гэжийнэ.
Баярлаж аваал нөгөө Юнителийн ажилтан залууруу яваад очтол “Наад дугаарыг чинь
дөнгөж сая дуудаад өнгөрчлөө” гэнээ. Цк цк цк... тэхээр нь би хэллээ:
-Үгүй ээ би нэг
их удахгүй ш дээ, төлбөр төлөөд л болно.
-Дараалалаараа
явахгүй болохоор хүмүүс уурлаад байдыма.
Шарандаа очиж бүр шинэ дугаар аваад оочерлоод
суучлаа. Миний ээлж болоод нөгөө ажилтан дээр эргээд л очлоо:
-За болсон уу?
-Юу болсон уу
гэж?
-Намайг энд орж
ирэх болгонд чи үйлчлүүлэгчиддээ дандаа шахуу загнуулаад сууж байдаг шд. Би аль
ч газрын үйлчилгээний ажилтантай хүндэтгэлтэй харьцахыг хичээдэг. Чи намайг
танихгүй байж болно. Гэхдээ би хэзээ ч чамтай бүдүүлэг харьцаж байгаагүй шүү.
Гээд ярьж байтал тэндхийн
бас нэг ажилтан залуу хажуунаас нөгөөхийг шоолоод байна.
За яахавдээ,
түүний хувьд хүнд өдөр болж байсан байж болхын тэ. Ажилруугаа ирж явахад нь
хажуугаар өнгөрсөн машин ус цацсан ч юмуу, ус цацуулчаад цаашаа уурлаад
явжийснаа бүдрээд унацан ч юмуу, бүдэрч уначаад бүр уурлаад тэгээд ажилруугаа
ортол ахлах менежер нь: “Чи чинь дандаа яахараа үйлчлүүлэгчдийн уурыг хүргэж,
хэрүүл ам үүсгэж байдын” гээд загинасан ч юм билүү. За мэдкүэ мэдкү.
Ойрын үед ер нь
танихгүй хүмүүсээс маш олон сөрөг бас эерэг хандлагууд мэдэрлээ. Түмэн янзын
хүнээс гарах аль ааш аягийг тэр гэхэвдээ. Тэр болгонд нь мэдрэг байхгүйг л
хичээх юм.
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014 оны
6 дугаар сар 20
No comments:
Post a Comment