30 нас хүрэхээсээ өмнө эмэгтэй хүн бүр доорх 25 зүйлсийг авсан, үзсэн, бий болгосон
байх ёстой гэнэ. Миний хувьд биелсэн ч зүйл байна, биелээгүй ч зүйлс байна.
- Гадаад пасспорт /олон тамгатай байх тусмаа сайн/
- Таалагдсан хүндээ эрхэмсэг байдлаар сээтэн хаяж, түүнтэй аальгүйтэж чаддаг байх
- Чухал, хэрэгтэй, яаралтай үед очоод гялс үйлчилгээ авчихдаг гоо сайханч
- Өдөр, оройн алинд ч тохирох нүүр будалт, арьс арчилгааны арга
- Өөрийг чинь илэрхийлдэг үнэртэн, сүрчиг
- Өөрийн хамгаас хийх дуртай дасгалын төрөл
- Шоронгоос ч очоод өөрийг чинь гаргаад авахаар үнэнч сайн найз
- Шампаскны хундаганы цуглуулга болон өөрийн дуртай шампанск
- Франц юмуу Итали дизайнер дэлгүүрээс авсан үнэтэй цүнх
- Яаж ч царай алдсан үед зүүхэд өөрийг чинь эрхэмсэг харагдуулах сувдан юмуу алмааз эрдэнийн ээмэг
- Өөрт гайхалтай зохидог жинсэн өмд
- Татуургатай бүс мөн түүнийг өмсөж чадах өөртөө итгэлтэй байдал
- Хэн нэгэнд талархлаа илэрхийлсэн зурвасыг чадамгай гэгч нь бичих чадвар
- Өдөрт 2 удаа заавал ч үгүй хэрэглэдэг маш сайн зовхины тос
- Бусдыг уучлах чадвар /гэхдээ өөрийгөө нэн түрүүнд уучилдаг байх/
- Хайраар дүүрэн гэр бүл
- Чанартай, үнэ бүхий цаг
- Сексийн хувьд юунд дуртайгаа санаа зоволгүйгээр илэрхийлдэг байх
- Хүсээгүй зүйлдээ ҮГҮЙ гэж хэлж чаддаг байх. Ажил дээр ч. Амьдрал дээр ч
- Хадгаламжийн данс болон тэтгэвэрийн хадгаламж
- Яаж ч хүн ихтэй байсан өөрийг чинь оронгуут суудал гаргаад өгдөг паб/лаунж
- Хамт ажиллагсад юмуу бизнесийн хамтрагчидтайгаа ороход гайхалтай сайхан үйлчилгээ үзүүлж чадахуйц таньдаг ресторан.
- Ямар ч үед өмсөхөд гайхалтай мэдрэмж төрүүлдэг, өмсөөд л баймаар өндөр өсгийт. Хамгийн гол нь өмсөөд итгэлтэйгээр алхаж чаддаг байх
- Өөрөөсөө илүүтэйгээр аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг хэн нэгэн
- Хийж үзэхийг хүсдэг зүйлсийн жагсаалт
-
Өөрт чинь зохидог улаан уруулын
будаг
No comments:
Post a Comment