spectrum

spectrum

Wednesday, September 3, 2014

20


Сүүлийн үед Фэйсбүүкээр өөрийнхөө тухай 20 баримт бичдэг нэг юм яваад байнаа? Би бас бичсэнийгээ блог-доо оруулчихъя. Учрыг нь ойлгоогүй challenge хийж байснаас энэ tag сонирхолтой санадсан. Найзуудынхаа тухай сонирхолтой баримтууд уншсан шүү. Миний хувьд: 

  1. Эрх эргүүлж, маани уншиж чадна.
  2. Их өвчин намдаагч ууж байснаас болоод бага зэрэг мартамхай болсон.
  3. Өмнө нь айхтар хатуу хоолны дэглэм барьдаг байсан, одоо бол хоолны дэглэм гэж “юуийн”?
  4. Гэр бүл Номер нэг. Үргэлж.
  5. Ер нь бол, ихэвчлэн санасандаа хүрч, сарвайснаа авдаг. Лол..
  6. Бороо, цас, зөөлөн салхи, тэнгэр хараад л сэтгэл хөөрчихдөг.
  7. Зүгээр сууж чаддаггүй. Хийдэлгүй өнгөрөөчихсөн юм шиг санагдвал сэтгэлээр унадаг.
  8. Хоол хийж, гэр цэвэрлэх дургүй болоод байгаа.
  9. Хэнтэй ч, ямар ч сэдвээр ярилцаж чадна.
  10. Харагддагаасаа өөр хүн. Хэхэ..
  11. Франц хэл сурахыг хүсдэг ч оролдож үзээгүй.
  12. Тавын тоонд дуртай. Надад дандаа аз  авчирдаг.
  13. Рисктэй, аз туршсан зүйл хийх дургуй.
  14. Иванка Трамп-д дурласан.
  15. Бизнес, маркетингтэй холбоотой мэргэжил сонголгүй өөр мэргэжил сонго гэвэл бүжигчин юмуу мэдээний нэвтрүүлэгч болох байсан.
  16. Энерги их мэдэрдэг. Муу хүн, муухай зүйлийг хурдан мэдрээд шууд зай барьдаг.
  17. Бүх зүйлийг болно, бүтнэ гэж боддог. Цаг хугацааны л асуудал.
  18. Цаг сайн барина. Хүн хүлээлгэх, хоцрох гэдэг асуудлыг үзэн яддаг.
  19. Сав, баглаа, боодол ердөө ч онгойлгож чаддаггүй. (ундаа, ууттай чихэр, лаазалсан бүтээгдэхүүн г.м)
  20. Кофег шингэн, хатуу, хөлдүү, дангаар, холимог гэх зэрэг бүхий л төрлөөр ууж, идэх дуртай. 
Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 9 сарын 4

No comments:

Post a Comment