Дээрх бичлэгийг үзээд бусадтай хуваалцахгүй байхын аргагүй санагдлаа. Бидний амьдрал, нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгааг сануулсан энэхүү видеог Монголоор орчуулснаа хүргэж байна.
"Дэлхийн төгсгөл ирж байна
Агаар нь бохирдож, далай нь халдвар тараасан
Ан амьтад нь устан үгүй
болж, эдийн засаг нь хямарсан
Боловсрол нь бууны суманд
оногдож, цагдаа нь авилгалд идэгдсэн
Оюун ухаанаас нүүрээ
буруулан харанхуй бүдүүлгийг шагнасан
Хүмүүс сэтгэлээр унаж бас
уур бухимдлаар дүүрсэн
Бие биетэйгээ бүү хэл
өөртэйгөө ч хамт амьдарч чадахаа больсон
Тиймээс хүн бүр ямар нэгэн эмчилгээ
хийлгэсэн
Бид гудамжаар зөрөн өнгөрдөг
Бие биетэйгээ ярилаа гэхэд
утгагүй робот харилцаатай
Улам олон хүн энэ насны утга
учир, зорилгоос илүүтэйгээр
Арван таван секунд үргэлжлэх алдар нэрийг
хүснэ
Учир нь зөвөөс илүүтэй алдар нэр л чухал болж
Үнэнээс илүүтэй рейтинг л
чухал гэнэ
Засгийн газар нь сургуулиас
2 дахин илүү хорих анги барьж
Бургер авах нь алим авахаас
илүү хялбар болж
Хайсаар олоод худалдаж авсан
алим маань
Генийн өөрчлөлтөд орж, хэт
боловсорсон байх болно
Ерөнхийлөгчид худал ярина,
улс төрчид биднийг хууран мэхэлнэ
Арьс өнгө асуудал хэвээр
байна, шашин шүтлэг ч мөн адил
Танай бурхан байдаггүй,
харин манай бурхан байдаг гэнэ
Хэрэв санал нийлэхгүй бол
өөрийг чинь хүйс тэмтэрнэ гэнэ
Бүр эсвэл үхтэл чинь энэ
тухай маргана гэнэ
Радиогоор явж буй дууны 92
хувь нь сексийн тухай
Хүүхдүүд хөөцөлдөж тоглолгүй
ёс бус видео тоглуулан үздэг болж
Дундаж хүн өдөрт 5 цаг
телевиз үзнэ
Зурагтаар хэзээ хэзээнээс илүүтэйгээр
хүчирхийлэл гардаг болж
Хүсэж байсан бүгдийг маань технологи бидэнд
өгсөн
Харин бидэнд хэрэгтэй байгаа
зүйлсийг маань тэр оронд нь хулгайлсан
Бардамнал бүх цаг үеийн дээд
болж, доромжлол тартагтаа тулсан
Бүгд л бүх зүйлийн талаар
мэднэ, бүгд л хаа нэг тийшээ яарна
Хэн нэгнийг үл хайхран, хэн
нэгнийг буруутгана
Хүн төрөлхтөн бус хүний бүтээсэн зүйл л
үлдэж байна
Өнгөрсөнд хүн төрөлхтөн бус тэдний ул мөр
л үлдэж байна
Мөнгө гэдэг бузар булайгийн үндэс байсан
хэвээр
Гэвч бид хүүхдүүддээ наад мэргэжлээ бүү
сонго
Сайн цалин авч чадахгүй гэж сургадаг
Ашиг олсон тохиолдолд л гавъяатай үйлс
хийлээ гэж үзнэ
Бусдын будилж буй бичлэг төд удалгүй
алдартай болно
Бид инээн байж түүнийг үзээд, хамтдаа инээ
гээд найз нөхөддөө үзүүлнэ
Өнөөдөр биднийг үлгэрлэж байгаа хүмүүс
60 жилийн өмнө бол эсэргээрээ байх байсан
Ондоо төрснөөсөө болоод хууль ёсны дагуу
ялгаварлан гадуурхагдаж болдог газрууд ч байна
Компаниуд сая сая доллараар хэн нэгэн
мэргэжилтнийг хөлслөн бяцхан охидыг үзэсгэлэнтэй байхын тулд тэдэнд будаг хэрэгтэй
хэмээн итгүүлнэ
Тэдний өөртөө итгэх итгэлийг нэгэнт үгүй
хийж
Сэтгэл ханам хөөрхөн байх нь боломжгүй
зүйл гэж ойлгуулна
Боломжгүй стандартад хүрэхийг сануулна
Компаниуд биднийг худалдан ав, ав бас
дахин ав хэмээн ятгана
Бусдаас хоцролгүй, тэдэнтэй адил бай гэж
сануулна
Энэ нь чамайг аз жаргалтай болгоно гэдэг ч
тэрхүү аз жаргал удаан хугацаанд үргэлжилдэггүй
Тиймээс энэхүү солирмоор эмх замбараагүй
байдлыг засахын тулд юу хийх ёстой вэ?
Үүний шийдэл нь юу гээч? Энэ бол хайр
Радиогоор явж буй дуртай дуун дээр чинь гардаг
хайр биш шүү
Үнэнч, жинэхэнэ, хил хязгааргүй хайрын
тухай ярьж байна
Бид хайрлаж чадна аа, бие биенээ хайрлаж
чадна
Өглөө наран мандахаас орой наран жаргах
хүртэл
Нинжин сэтгэлийг эрхэмлэж, үүнийг бусаддаа
түгээн дэлгэрүүлж
Харилцаа бүрээ хянан цэгнэж
Сайн сайхны үрийг тарьж
Ердийнхөөс илүүтэй энэрэнгүй сэтгэлээр
хандаж
Уучлан өршөөж чадна
Яагаад гэвэл олон жилийн дараа эргээд
харахад найздаа, аавдаа, ээждээ санасан гомдол, өширхөл чинь үнэ цэнэтэй байх
гэж үү?
Бусдыг өөрчлөх гэж оролдохын оронд
өөрийгөө өөрчлөх хэрэгтэй бус уу
Бид
өөрсдийн зүрх сэтгэлийг өөрчилж чадна шүү дээ
Итгэж найдсан удирдагчид маань тархи угааж
Биднийг хууран мэхэлсээр байна
Ахан дүүсээ танихаа больтол
Уур хилэн, үзэн ядалт, балмад хэрцгийг
дэлгэрүүлж байна
Жинхэнэ хайр байсан цагт уурлан бухимдах
мөчид бид уужуу байж чадна
Үзэн ядалтыг энэрэнгүй сэтгэлээр, балмад
хэрцгийг сайн үйлсээр ялан дийлнэ
Хайр гэдэг энэ ертөнц дээрх хамгийн хүчтэй
зэвсэг
Роберт Кеннеди хэлэхдээ
Түүхийг нугалах
агуу хүмүүс цөөн
Гэхдээ бид
жижигхэн ч хамаагүй үйл явдлыг өөрсдийн хэмжээнд өөрчилж чадна
Тэдгээр хүмүүсийн
энэхүү үйлдэл нь
Үеийн үед түүхэнд
бичигдэн үлдэх болно
Тиймээ, дэлхийн
төгсгөл ирж байна
Гэвч бүгдийг шинээр
эхлэх зам зөвхөн чамаас эхлэлтэй"
2014 оны 9 дүгээр сарын 16
No comments:
Post a Comment