Хумсаа арчилна
гэдэг заавал урт ургуулахын нэр биш гэж боддог. Өөрийн гарын хэлбэрт тохируулан
засаад, цэвэрхэн өнгөлчихөд ямар ч эмэгтэйн сэтгэл сэргээд л явчихдаг биздээ? А гэхдээ бас засаж янзалъя гэхээр нэг л болж
өгдөггүй өвчлөмтгий, хэврэг хумс гэж бас байна. Тэр тохиолдолд нэмэлт
бүтээгдэхүүн хэрэглээд хумсаа хатуу, бат бөх болгож болж байна.
Хумсыг
баталгаатай хатуу болгодог гурван арга хэлж өгье. Нэгдүгээрт, оливын тос болон лемон.
Оливын тосоо бага зэрэг халаагаад хумсаа 10 орчим минут дүрэх ба дараагаар нь
хумс нэг бүрээ зүссэн лемоноороо арчих юм. Энэ аргыг 7 хоног тасралтгүй
хэрэгжүүлсэн байхад заавалчгүй өөрчлөлт харагдана. Миний өөрийн хумс дажгүй
сайн ургадаг ч саваагүй зангаасаа болж хиймэл хумс хийлгүүлээд өөрийн хумсаа
ёстой нэг баллаад орхисон. Оливын тос болон лемоны арчилгаа хийхэд төд удалгүй
л сэргээд ирдэг.
Хоёрдугаарт,
нэмэлт бүтээгдэхүүн болох витаминууд ууж хэрэглэх. Витамин, эрдэс бодис дутагдсан
учраас л үс, хумс өнгөө алдаж хэврэг болдог. Миний хувьд витамин B, D, фолийн
хүчил, кальц зэргийг өдөр тутам хэрэглэдэг. Гэхдээ юун түрүүнд эмчээс зөвлөгөө
авсаны дараагаар нэмэлт бүтээгдэхүүнээ хэрэглэж эхлээрэй.
Хамгийн сүүлийн
зөвлөгөө бол бээлий өмсөж занших. Аяга угаах болон гэртээ цэвэрлэгээ хийхдээ
заавал, бас ЗААВАЛ бээлий өмсөж байх хэрэгтэй.
Устай их харьцсанаас болоод хумс дотогш
чиглэж ургадаг болчихдог.
Дээр нь нэмээд
хэдэн зүйл дурьдахад хумсаа будахаас өмнө хамгаалах зорилгоор base буюу суурийг
заавал тавьж заншаарай. Хүмсны будаг гэдэг бидний бие организмд тийм ч их сайн
зүйл биш шүү дээ. Бас амралтын өдрүүдээр будгаа арилгаж, хумсаа амьсгалуулж
байх хэрэгтэй. Мөн хуурайгаа ойрхон сольж байх хэрэгтэй гэсэн шүү.
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014 оны
9 дүгээр сар 2
No comments:
Post a Comment