spectrum

spectrum

Monday, September 1, 2014

Өдөр тутам эдгээрийг давт!


За, та нар “яагадаган”?? Гоё байна шүү та нар зүгээр. Яршиг шүү :Р

Өдөр тутам хөөрхөн гэгчийн аз жарргалтай яваад байдаг хүмүүс байдаг тэ? Яг тийм аз жаргалтай болмоор байвал доорх хэдэн зүйлсийг туршаад үзэж болж байна ш д. Би баталгаа өгч чадахгүй шүү. Зүгээр www.time.com орчуулга хийсэн шүү. Лол..
  1. Гадаа, нар салхи агаарт гараач ээ
Энэ нь хэр чухал гэдгийг мэдэхгүй л байна даа. Байгаль, дэлхийтэйгээ ойр байвал ийм тийм ашиг тустай гээд судалгаанууд цаагуур чинь зөндөө байнаа даа. Хүн чинь уулаасаа, цаанаасаа, угаасаа байгалийн амьтан юм болохоор түүндээ ойр байснаар стресс үлэмж хэмжээгээр багасаж, бүтээлч болж, ой тогтоолт сайжран, за ерөнхийдөө илүү хүн шиг хүн болдог гэж байгаа юм.

 2. Дасгал хөдөлгөөн хийгээч ээ
 
За бас л ямар чухал гэдгийг нь мэддэг ч хэрэгжүүлдэг хүмүүс цөөхөн. Дасгал, хөдөлгөөн хийх нь биеийн эрүүл мэндийг тэтгэхээс гадна сэтгэлийг маань эмчилчихнэ. Илүү ухаалаг, аз жаргалтай, өөртөө итгэлтэй болохоос гадна шөнө сайн унтаж амрахад туслаж байна цаад дасгалууд чинь.


3. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаач ээ
 
Харвардын их сургуулийн аз жаргал судлаач Даниэл Гиллбэрт гэх нөхөр аз жаргалтай байх гол эх үндэс нь найз нөхөд болон гэр бүл юм хэмээн тайлбарласан байна. Хэн нэгэнтэй харилцаа холбоотой байх нь бидний бодсоноос с илүү үнэтэй байдаг ажээ (жилд дунджаар $131,232 зарлагадана). Гэвч тэдэнтэйгээ хамт байсан мөч бүхэн бидэнд хэмжээлэшгүй их аз жаргал өгдөг гэжээ. Хүмүүстэй харилцахгүй байх нь биднийг тэнэг болгож цаашлаад үхэлд хүргэж ч болзошгүй байдаг. Ганцаардал нь зүрхний шигдээс, цус харвалт болон чихрийн шижин тусахад ч нөлөөлдөг. Урт удаан амьдарсан буянтай сайхан хүмүүс дасгал хөдөлгөөнөөс ч илүү хайртай хүмүүсдээ цагаа зориулах хэрэгтэй гэж сануулдаг гэнэ. (Аль нэгийг нь л хэлчихгүй, толгой эргүүлээд байх юм, лол..)


4. Талархаж амьдраач ээ
 
Энэ нь таныг аз жаргалтай болгоно.

Энэ нь таныг илүү сайн хүн болгоно.

Энэ нь таны ойр тойронд байгаа хүмүүсийн амьдралыг ч илүү сайхан болгоно.


5. Бясалгал хийгээч ээ
 
Уур хилэн, уйтгар гуниг, сэтгэл зовнил болон ядаргаа зэргийг арилгах гол зүйл бол бясалгал гэжээ. Ямарваа нэгэн шашин шүтэж сүйд болдоггүй ч бясалгал хийх, мөн залбирах нь амьдралын утгыг илүүтэйгээр цогцлоох бас нэгэн шалтгаан юм байна.


6. Хангалттай нойр аваач ээ
 
Хуурч болдоггүй зүйлс гэж бий. Дутуу нойртой, ядаргаанд орчихсон атлаа энгийн байх гэж оролдох тийм ч амар биш. Дутуу нойр = Өвчлөх шалтгаан. Хангалттай унтаж амарснаар зөв шийдвэр гаргах чадвар ч дагаад сайжирдаг гэнэ. Өдрийн хэдэн минутын унтлага ч гэсэн олон сайн талтай юм байна. Зарим нэг Азийн орнуудын ард иргэд яагаад өдрийн унтлага хийгээд байдгийг мэдэж байгаа биздээ тэ, хэхэ..


7. Өөрийгөө сориоч ээ
 
Шинэ хэл сурдаг юмуу яадаг юм. Эсвэл шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурж ч болох юм. Ямарваа нэгэн шинэ зүйлийг хийж өөрийгөө сорих нь бидний оюуныг улам хурц болгодог гэжээ. Мөн өдөр бүр аливааг хийх эрмэлзэлтэй байх нь өндөр IQ-тэй байхаас ч илүү амжилтанд хүргэдэг гэж байна ш д. Насны эцэст хүн сурч чадаагүй зүйлс болон ашиглаж чадаагүй боломжиндоо хамгийн ихээр харамсдаг юм гэнэ лээ шүү.     


8. Инээж баясаач ээ
 
Алиа хошин зан нь таныг дархлаа сайтай болгож, урт наслуулахаас гадна шүдээ янзлуулах тохиолдолд өвдөлт бага мэдрэхэд тусладаг гэсэн байна. Өдөр тутам уудаг нэмэлт витаминаас илүүтэйгээр инээж баясаж байвал дээр гэнэ. Мөн өнгөрсөнд тохиолдсон хөгжилтэй явдлуудаа санан дурсах нь олон ашигтай талуудтай.


9. Хэн нэгэнд хүрээч ээ
 
Тэвэр, үнс, эрхэл. Биеэрээ хүрч, харилцан мэдрэх нь стресс буулгах гайхалтай эмч гэжээ.


10. Эцэст нь зүгээр л өөдрөг бодолтой бай


Шинэ 7 хоног, шинэ сар, шинэ улиралдаа өөдрөг байна шүү за юу!


Сайхан инээмсэглэчих,

Nikki нь

2014 оны 9 дүгээр сар 1
 

No comments:

Post a Comment