...Энгийн,
жижигхэн зүйлст ихээр талархдаг. Ажлынхаа завсарлагаанаар хөлөө ачиж суугаад, чихэвчээрээ
дуу сонсонгоо аяга кофе уух бүртээ “LIFE IS GOOD” гэж хэлээд инээмсэглэдэг ...
...Аливаа мөчийг
тархиндаа зураг авч байгаа мэт хадгалан үлдэж болдог болоосой гэж хүсдэг. Тэр
богинохон яриа, сэтгэл хөдлөл, үйлдэл...
...Бодлоосоо заримдаа
айдаг. Бодол бүхэн нь биелчихдэг.
...Гэр бүлийнхнийгээ
хажууугаас харж ажиглах дуртай. Яг л кино үзэж байгаа юм шиг... Тэдний
хоорондоо ярилцахыг сонсох хөөрхөн байдаг... Тэдэнд ямар их хайртайгаа
мэдэрдэг.
...Гудмаар алхаж
яваад танихгүй бусдын яриаг сонсоод цааш нь ургуулан боддог...
....Амтгүй хоол
идэх дургүй. Хоосон калори идснээс идээгүй нь дээр гэж боддог. Пицца, амттан,
шарсан хоолноос бол буцахгүй. Гэхдээ маргааш, нөгөөдөр нь хөнгөн хооллож, детокс
хийхээ мэддэг.
...Сайхан биетэй
хүмүүст зүгээр л RESPECT гэдэг! Учир нь ямар их хичээл зүтгэл ордгийг биеэрээ
мэдэрдэг учраас.
..Үсээ хэзээ ч
нойтноор нь самнадаггүй, гэмтээчихнэ гэж мэддэг ч үргэлж шахуу нойтон үстэй
унтчихдаг :Р
...Өглөөг, Даваа гаригийг,
сарын эхэн бүрийг чухалчилж авч үздэг. Юмны эхлэлийг зөв тавьчих юмсан гэж их
хичээдэг.
...Хэт цэгцтэй,
байх ёстой зүйл байрандаа л байх ёстой гэж боддог. Гэхдээ заримдаа утгагүй
замбараагүй болчихдог.. Амралтын өдөр гэрээ цэвэрлэхгүй өдрийн 12 хүргэчихээр сэтгэл
нь сайхан болчихдог.. хаха...
...Өөрийнх нь
зүйлд зөвшөөрөлгүй гар хүрэхийг үзэн яддаг. Зүгээр л асуучих л даа.
Плийййззз...
...Асуудалд заримдаа хэт серьёзный, заримдаа "ёо гай л байна, шийдэж ядаад байх юм биш" гэсэн хандлагатай....
...Бусдын ажил
мэргэжил, ар гэр, амьдралын баталгаа нь ямар байх нь түүнд огтхон ч хамаагүй. Яагаад
гэвэл тэр энерги мэдэрдэг машин л гэсэн үг. Хүнийг хүн утгаар нь хүлээж авдаг..
Тэр тийм нэг өөр төрлийн мэдрэмжтэй гэх юмуу... хэхэ.. Бөө дээр очих юм бол “Ө
чи чинь өөрөө бөө юм байна шд” гэх байх гэж боддог.. лол
...Айлд гар
хоосон ордоггүйг, айлаас ирсэн савыг хоосон буцаадаггүйг, өглөө босоод ороо цэмбийтэл
хураадгийг, угаасан орны даавууг яаж эвхдэгийг заасан аав, ээждээ баярладаг.
...Зүг чиг
тайлбарлахдаа ер нь сайжирч байгаа. 20 нас хүртлээ ертөнцийн баруун, зүүн, урд,
хойд гэдгийг ялгадаггүй байсан.. хэхэ
Та миний энэ
яриад байгаа охиныг таних уу? Тийм бол...
Инээмсэглээрэй,
2014 оны
12 дугаар сар 26