spectrum

spectrum

Thursday, December 4, 2014

Дүү нартаа захих нь




За би гэдэг хүн хөгшин ч биш, залуу ч биш, аа гэхдээ дүү нартаа захих хэдэн зүйлтэй болчихсон нөхөр юмаа. Угаасаа хүн чинь суралцсаар яваад үхдэг жамтай гээ биздээ. Үзэж, харж, мэдэрч, сурж, сонсох зүйлсийн тоо барагдахгүй ч хүн бүхний дайран өнгөрдөг зам, бодож өнгөрдөг бодол гэж байх юмаа. Энэ пост-н дээр надаас насаар бага дүү нартаа хэдхэн зүйлс хэлчихмээр санагдлаа.

Үгүй 

Өөрийн хүсэл, сонирхол, боломжинд нийцэхгүй байгаа зүйлст үгүй гэж хэлж сур. Хүн болгоны хүсэлд чи нийцэж байх албагүй. Бусдын баяртай байлгахын тулд өөрийгөө золиослох хэрэггүй.  Чадахгүй зүйл байвал үгүй гэж хэл. Хүсэхгүй байвал үгүй гэдгээ хэл.

Биеэ хайрла

Энэ бие чинь чиний насаараа амьдрах цорын ганц оромж. Юу ч тохиолдохгүй юм шиг, төмрөөр хийсэн биетэй мэт аашилж яваад өвчин гэдгийг өөртөө дуудаад ирэх тохиолдол бас байна. Амрах үедээ амар, ажиллах үедээ ажилла. Дасгал хий, ногоо ид, эерэг бодолтой бай бас инээ.

Тэдний дүрмээр тогло

Одоохондоо өөрийн гэсэн тогтсон амьдралгүй эцэг, эхийнхээ хажууд амьдарч байгаа бол тэдний дүрмээр тогло. Тэр гэрт эцэг эх чинь юуг зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүй байна түүний дагуу л хий. Учир нь энэ тэдний байгуулсан “хаант улс” шүү дээ. Өөрийн гэсэн амьдралаа өөрөө босгочихоод харин чи түүндээ хүссэнээрээ дүрмээ зохио, амьдар.

Анхаар

Сургуульд ямар учиртай нь мэдэгдэхгүй, хэзээ хэрэг болох нь ойлгогдохгүй мэргэжлийн хичээлүүд орох юмаа. Гэхдээ байна ш дээ? Ямар нэг аргаар анхаарлаа төвлөрүүлээд ойлгохыг хичээ. Хэзээ нэгэн цагт, хэзээээээ нэгэн цагт шүү “утгагүй балай” хичээл чинь хэрэг  болдог юм шүү.  Trust me.

Болдог бас чаддаг

Хэн нэгэн охинд эсвэл залууд дэлхийгээс, бүр нарнаас том хайртай юм шиг санагдаж байна уу? Түүнгүйгээр амьдрал үгүй болох юм шиг, тэр л байхгүй бол амьсгал давчдаад үхчихмээр юм шиг санагдаж байна уу? Тэгвэл байнаа? Тийм зүйл БАЙДАГГҮЙ юм шүү. Хайр сэтгэл, хагацал салалт бол цаг хугацааны өвчтөн. Цаг хугацаа зүгээр анагаагаад өгнө. Нэг сар, хоёр сар, нэг жил, хоёр жил зүрх өвдөнө, шанална, харамсана, бодно, санана. Гэхдээ тэр зүйл дурсамж, сургамж болж үлдээд чамд илүү сайхан ирээдүй бэлэг болж ирдэг юм шүү. Сэмэрсэн сэтгэл чинь эдгэрэл авсан цагт өнгөрсөнд хайрлаж байсан хүн чинь өөр хэн нэгэнтэй хажуугаар чинь зөрөн өнгөрөхөд инээмсэглээд түүнд аз жаргал хүсээрэй.

Сонс бас унш

Хөгжим сонс, тэгээд бүжиглэ. Дуу хөгжим бол сэтгэлийн эмч. Баяртай байвал дуу сонс, гунигтай байвал бас сонс. Сэтгэл гэдэг зүйлээ хөглө. Ямар их энерги авдаг гээч?? Аяаяа.. Гоё шүү... Бас тэгээд ном унш. Төсөөлөлийн ертөнцөөр зугаал. Бас ямар гайхалтай мэдрэмж авдаг гээч? 

Амьдрал ямар гоё юм бэ?? Та нар мэдэрч байна уу?? Ааааааааааааааааааааааа!!!! Энэ их хувь заяаг хүндэтгэж яваарай.

Цомхон блогийг минь тоож уншдаг та нарт би баярладаг шүү бас хайртай шүү!

Инээмсэглээрэй,

Nikki нь.

2014 оны 12 дугаар сар 4

No comments:

Post a Comment