Эмэгтэй хүн гэдэг
гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн хоршил. Бидний хийж бүтээж чадах зүйлсийн зах зухаас л
бодоод үз л дээ. Бид жинхэнэ утгаар нь “амьдрал” гээч зүйлийг бүтээдэг шүү дээ.
Босс эмэгтэй байна гэдэг өндөр өсгийт өмсчихөөд, Никки Минажийн дууг сонсох биш
юм л даа. Босс эмэгтэй байна гэдэг өөрийнхөө хэн гэдэгт нүүр бардам байж
түүнийгээ зарлан тунхаглаж, замд таарсан аливаа утгагүй жижиг зүйлд сатаарахгүй
байх юм. Доорх тодорхойлолтууд өөрийн
чинь хувьд нийцэж байна уу? Тийм бол үүнийг уншиж байгаа та ч гэсэн “БОСС”
эмэгтэй юм шүү.
Ус/Гал
Бусдаас хатуу
ширүүн зүйл сонсоод таны сэтгэл эмзэглэдэг ч тэдгээр үгс таны сэтгэл санаагаар
лав унагаж чадахгүй. Учир нь тэдгээр зүйлсийг та өмнө нь ч гэсэн сонсож л
байсан. Мөн та бусдад өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Илэрхийлэхдээ хэлэх
үгээ сайтар цэгнэж байж хэлдэг. Хүмүүс өөрийг чинь “Шулам шиг Босс Хүүхэн” гэж
нэрлэдэг ч та тэднээс түрүүлээд өөртөө энэ нэрийг өгчихсөн. Яагаад гэвэл та
хэрхэн амжилтанд хүрэхээ мэдэж байгаа учраас нэр төдийхөн юу ч биш.
Өөрөө өөрийгөө бий болгосон
Та гэрлэх тал
дээр яардаггүй. Өөртэй чинь гэрлэснээр
чиний бус цаад залуугийн чинь амьдрал гайхалтайгаар эргэх учраас.
Үзэн ядагчид
Өөрийн чинь эсрэг байдаг хүмүүс таныг итгэл
алдуулах бус харин ч хурцалж өгдөг.
#Филтэргүй
Та Бэёонсэ байна
уу, өөр хэн нэгэн байна уу хамаагүй, өглөө босоод л өөрт байгаа зүйлсээ
гайхуулан, өөртөө итгэл дүүрэн байдаг. Өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг аль
хэзээ өөрийн болгосон учраас хэзээ ч, хаана ч сэтгэл бардам байдаг.
Хайр сэтгэл
Өнгөрсөнд хөгийн
амьтадтай учирч байсан ч тэд танд зөвхөн сургамж болоод л өнгөрсөн. Хайр сэтгэлээс
болж “гансарч” сууна гэдэг таны хувьд тэнэг зүйл. Хүн бүдэрч унаад тэр чигтээ
хэвтэрт ордоггүйтэй адил муусайн юмнуудаас болж та харин ч хүчтэй нэгэн болж
хувирсан.
Хамгийн шилдэг
Та ямарч нөхцөлд
хамгийн шилдэг нь, эсвэл хэн ч биш байна гэсэн 2 дүрэмтэй. Замд тань таарсан
бүхнийг даван туулах итгэлтэй.
Мэхийн ёсло
Өөрийн эрхэмсэг
хатагтай гэдгийг мэдрэххийн тулд та заавал хаадын удамтай байх ёсгүй. Өөрийнхөө
хатан гэдгийг мэдэх хамгийн гайхалтай арга юу гээч? Өөрийн чинь ойр орчимд
байгаа эмэгтэйчүүдийг ч мөн үл үзэгдэх титмээ үргэлж зүүхийг та зөвлөдөг.
Ажил ажил
Та зүв зүгээр
суугаад өөрт тань ямар нэгэн зүйл ирэх талаар мөрөөддөггүй. Мөрөөдлөө биелүүлэхийн
тулд та ажилладаг. Өөрийн вант улсаа байгуулахын тулд та төлөвлөгөөтэй, шаргуу,
цуцалтгүй ажилладаг.
Үргэлж босс биш
Секунд тутам босс
байж чадахгүй гэдгээ мэддэг. Хэцүү өдрүүдэд та “өөрийгөө хайрлан халамжилж
чадаагүй хүн бусдыг халамжилж чадахгүй” гэж хэлдэг. Бусад хүмүүс таны жинхэнэ
босс гэдгийг хүлээн зөвшөөрдөг хамгийн гол шалтгаан бол та өөрийгөө хянах чадвартайд
оршдог.
Өөрийнхөөрөө
Бусдаас илүү гэдгээ мэдрэхийн тулд тэднийг үл
хүндэтгэн гоочлох биш гэдгийг та мэддэг. Өөрөөсөө бусдыг доош хийсэн бүдүүлэг
зан насанд хүрээгүй охидод л байдаг.
Гайхалтай санаанууд
Өөртэйгөө адил
гайхалтай хүмүүстэй уулзахаараа та хэн нэгний талаар бус харин гайхалтай содон
санаа бас мөрөөдлүүдээ ярилцдаг. Хов жив бус содон санаа, ирээдүйн талаар
зөвлөлддөг.
Хуурамч найз гэж үгүй
Итгэл даахааргүй,
бодлогогүй, хор найруулдаг найзууд чинь таныг их удаж ганц л хуурсан. Найз нөхдөөсөө
хөндийрнэ гэдэг сайшаалтай зүйл биш хэдий ч худал хуурамч хүмүүсийг хасч, оронд
нь өөртэй чинь дүйцэхүйц хүндлэл хүртдэг хүмүүсээр та хүрээлүүлдэг.
Огтхон ч
тоглодоггүй
Болзооны тал дээр
та шударга бас залуугаасаа юу хүсэж байгаагаа мэддэг. Тэдэнтэй та ердөө тоглоом
тоглодоггүй. Учир нь та бол нас биед хүрсэн эмэгтэй бөгөөд зөвхөн мессежний
хариу илгээх гэж залуугаа 2 цаг хүлээлгэдэггүй. Хэрэв залууд чинь таны хайж
байгаа зан чанар байгаа бол гайхалтай. Байхгүй бол, баяртай!
Ямар ч тохиолдолд бэлтгэлтэй
Энэ заяасан
ганцхан биеэ хэрхэн халамжлахаа та сайтар мэддэг бас түүнд хэрхэн хүндэтгэл
үзүүлэхээ ч ухамсарладаг.
Ганц бие байна уу? Асуудалгүй
Ганц бие байна
гэж гансарч суух завдал тань байдаггүй. Учир нь ганц бие байхын сайхнуудыг
амтлаад л явж байна шүү дээ. Тэр чинь л АМЬДРАЛ.
Эерэг зүйлд итгэдэг
Аливаа ажил болж
бүтэхгүй байлаа ч та болгохын төлөө хамаг хүчээ дайчилдаг. Эцсийн дүн нь
бүтэхгүйгээр дуусах ч та болгох гэж оролдоод үзсэндээ сэтгэл хангалуун байдаг.
Уучлалт
Өөрийнхөөрөө байсандаа
та уучлалт гуйх гэж яардаггүй. Бусдын саналыг сонсож, шүүмжлэл хүлээн авах ч,
та тэндээс өсөж дэвших боломжийг олж хардаг болохоос биш уучлал гуйх талаар
боддоггүй.
Босс эмэгтэй та...
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
12 дугаар сар 16
No comments:
Post a Comment