“Уучлаарай” гэдэг
үгийг “уушлаарай” гэж хэлснээр илүү утга төгөлдөр, хүч нэмэгдүүлж байгаа юм шиг
санагдаад байдгийн.. Өнөөдөр энд би урьд
өмнө нь гомдоосон болон ирээдүйд гомдоох
хүмүүсээсээ уучлалт гуймаар санагдаад. Бас
өмнөх болон дараагийн төрөлдөө ямар нэгэн буруу зүйл хийж уурыг тань барсан бол
өршөөгөөрэй.
Хэтэрхий шулуун
шударга зангаасаа болоод сонсохыг хүсдэггүй зүйлсийг чинь хэлсэн бол уушлаарай
Tоглоом шоглоом
хийн, ичгүүргүй загнасан бол уушлаарай
Хэрэг болох үед
чинь тусламж үзүүлж чадаагүй бол уушлаарай
Бохиноосоо гэж
асуухад гаргаж өгөхөөсөө залхууран “хамгийн сүүлийнх нь байлаа” гэж худлаа
хариулсан бол уушлаарай
Мессеж-г чинь
харчихаад хариу бичихээ мартсанд уушлаарай
Өмнүүр чинь орж,
суух гэж байсан таксиг тань булаасан бол уушлаарай
Огт өөр зүйл
бодож байсан хэрнээ яриаг чинь анхааралтай сонсож буй дүр эсгэсэн бол уушлаарай
Зорин байж ирээд
асуудлаа ярихад чинь олигтой зөвлөж чадаагүйд уушлаарай
Миний төлөө гэсэн
сэтгэлийг ойлголгүй тэнэглэсэн бол уушлаарай
Зориг гарган
сэтгэлээ илчилж байхад нь тоглоом болгоод өнгөрөөсөн залуу байвал уушлаарай
Хангалттай цаг
гаргаж чадалгүй, уулзаагүй удсан найзууд минь уушлаарай
Өөрт тань юу
тохиолдсоныг мэдэхгүй байж өөрийн өнцгөөс дүгнэсэн бол танихгүй хүн та намайг
уушлаарай
Элдэв зүйлээр
сэтгэлийг тань зовоосон бол хайртай хүмүүс минь намайгаа УУШЛААААРАЙЙЙ.
Хэн нэгнээс
уучлалт гуйх хэрэгтэй юм шиг байна уу?
Гуйчихсан бол...
Инээмсэглээрэй,
Nikki нь
2014 оны
12 дугаар сар 3
No comments:
Post a Comment