Шинэ он дөхөөд
ирэхээр хүн бүр л илүүдэл жингээсээ сална, гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулна,
жинхэнэ хайраа олно гэх мэт за бараг л улиг болсон зорилтуудыг ирэх ондоо
биелүүлэхээр тавьдаг. Зорилго зорилт, төлөвлөгөөгөө гаргалгүй л яахав. Гэхдээ ирэх
оны хувьд зөвхөн өөрсдийн хувьд шинэчлэлтийг хийсэн он болговол ямрав? 2015 оны
хувьд хүн бүр дараах зориултыг биелүүлэхэд харамсах зүйлгүй он болох юм биш үү?
Өөрийн сошиал
мэдиа буюу олон нийттэй харилцах хуудсан дээрээ хэнд ч хэрэггүй, утгагүй зүйлс
бичиж, постлохоо болих. Майли Сайрусийн үсний засалт, Жастин Биберийн шивээс,
Гвинет Палтровийн хоолны дэглэмийн талаар юу гэж бодож байгаа чинь тэдэнд огтхон
ч хамаа байхгүй шүү.
3 хундага дарс
уучихаад хөгжилдөө л биз. Маргааш нь юу хийснээ эргэж бодоод өөрийгөө зүхэх
хэрэггүй.
Амьдран сууж
байгаа газраасаа холд. Аялалд яваарай.
Үзэн яддаг ажлаа
хаях жил чинь энэ жил шүү. Намайг дагаад
хэл: МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЧУХАЛ ЗҮЙЛ ГЭЖ БИЙ. Идэх хүнс, амьдран суух байранд мөнгө
хэрэгтэй байлгүй л яахав. Тэглээ гээд өөр ажил хайж болохгүй юм байхгүй шүү
дээ.
Завгүй өдрүүддээ
дасгал хөдөлгөөн хийж чадсангүй гээд битгий харамс. Харин завтай өдрүүддээ
дасгалаа хийхээ бүү хойшлуул.
Экс-ээ уучилдөө. Гэхдээ
эргээд нийл гэсэн үг биш шүү.
Хүмүүстэй дайсагналцахаа
боль. Хэн нэгэнд буруу зүйл хийсэн бол уучлалт гуйгаад, өөрийг чинь хэн нэгэн
гомдоосон бол уучилчих.
Өөрт чинь
таалагдсан хүнтэй очиж мэндлээд, яриа өд л дөө. Бүхий л харилцаа мэндлэхээс л
эхэлдэг биздээ.
Хийж үзэхийг
хүсдэг зүйлсээсээ хий. Онгоцноос шүхэртэй үсрэх, далайн гүнрүү шумбах, өөр юу ч
байдаг юм. Эдгээрийг хийж чадахгүй байгаа шалтаг тоочхоо болиод одоо л хийж үз.
Хоолны дараа ганц
нэг дессерт идсэнийхээ төлөө өөрийгөө бүү үзэн яд. Гайхалтай амттан идэх чинь
эрх болохоос биш ямар ял юмуу.
Өдрийн тэмдэглэл ч юмуу хөтөл. Аливааг бичиж
үлдээснийхээ төлөө сүүлд нь чи өөртөө
талархах болно.
Танихгүй хүмүүст
тусла. Гэхдээ тэр тухайгаа ФБ дээрээ битгий л бичээрэй дээ.
Оройн хоолны үеэр
утсаа түр унтраагаад сурчихгүй юу.
Найзуудтайгаа байхдаа
Тфиттерээ дахин дахин битгий шалга л даа.
Уйл. Хүнд хэцүү
үед, баяр жаргалтай үед аль алинд нь уйл. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж бай.
Богино бодолтой
байдгаа боль. Бусдыг гаднах төрхөөр нь бүү дүгнэ.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
12 дугаар сар 23
No comments:
Post a Comment