Сургуульд эзэмшсэн мэдлэг боловсрол үнэлэшгүй эрдэнэ. Гэхдээ хаанахын аль ч сургуульд зааж сургадаггүй боловч амьдралд маш чухал байр суурь эзлэх хэдэн зүйлсийг жагсаалаа. Миний хувьд эдгээрийг явцын дунд, шалгалтанд нь унаж бас тэнцэж байж туршлага болгон хуримтлуулсан юм шүү.
Өөрийгөө
хайрлах
Өөрийгөө хайрлан халамжилж,
хүссэнээ өөрийн болгохын тулд ямар үед тийм, ямар үед үгүй гэж хэлэхээ мэддэг
байх хэрэгтэй. Хэтэрхий амиа бодсон мэт сонсогдож байж болох ч өөрийгөө хайрлаж
сураагүй хүн бусдын хэрхэн хайрлаж чадна гэж?
Өөр хэн
ч биш та л өөрийгөө аз жаргалтай болгоно
Энэ өдөр аз жаргалтай, гуниг
зовлонтой байх уу гэдэг 100% өөрөөс чинь
л шалтгаална. Тархиа удирдан, юунд анхаарлаа хандуулахаа бид л шийднэ. Гудамжаар
алхаж явтал аз жаргал, инээд хөөр таарна гэж үү? Үгүй. Та сэтгэлээрээ аз
жаргалыг хаана ч, хэдийд ч бий болгоно.
Хянаж,
хязгаарлаж болохгүй зүйлст санаа зовох нь зүгээр л цагийн гарз
Өөрөөс чинь шалтгаалахгүй юмуу
яаж ч хичээсэн хяналтаас чинь гараад байгаа зүйлст санаа зовон, бие сэтгэлээ
гэмтээж суух нь ямар ч утгагүй. Хэрвээ асуудлыг шийдэж чадахаар бол шууд л арга
хэмжээ ав. Харин шийдвэрлэж чадахааргүй бол хаяж л орхи. Ямар их стресс-ээс
ангижирна гээч.
Хамгийн
аз жаргалтай хүмүүс юуг ч хүлээдэггүй
Хамгийн жаргалтай хүмүүс хэнээс
юуг ч хүлээдэггүй ба жижиг зүйлд ч талархаж амьдардаг. Хэн нэгнээс хараат,
бусдаас шалтгаалж амьдарна гэдэг хамгийн тэнэг. Заримдаа бид өөрт байхгүй
зүйлсдээ л анхаарал хандуулаад байдаг. Хэзээ ч бий болохгүй “төгс” амьдралыг
хайгаад л. Өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй байна гэдэг сайн хэрэг ч яг одоо
өөрт байгаа зүйлсдээ талархаж сурах нь чухал. Заримдаа би хэтэрхий энгийн
зүйлст ч талархдаг. Орой орондоо ороод, угаалгын өрөөний цоргоноос гарах халуун
усыг хараад, гудамжаар алхаж яваад, аяга цай уухын сайхныг мэдрэх ч гоё шүү. Үе
үехэн санамж болон зурвас хийн орж ирдэг бодлууддаа хайртай.
Төгс амьдрал гэж хаана ч байхгүй
Бид үргэлж төгс зүйлсийг хүсдэг.
Төгс хань, төгс биеийн харьцаа, төгс ажил, эсвэл төгс найз нөхөд. Асуудлын гол
нь эдгээр зүйлс энэ дэлхий дээр оршин тогтнодоггүй. Аливаа зүйлс алдаа
дутагдалтай хамт ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л байгаа юм. Арай ч дээ гэмээр
өдрүүд олон байх болно. Харин эргээд босож чаддаг байх хэрэгтэй.
Хов жив
бүү хөөцөлдөөч
Хов жив ярьдаггүй хүн, тэр тусмаа
эмэгтэй хүн гэж бараг л үгүй биздээ. Гэхдээ бодлогогүй хэлсэн үгнээс болоод
ямар ч үр дүн гарч болнo. Үгийн хүч гэдэг агуу. Хүн муулсан, өөлсөн
зүйлс сонсвол би сонсоогүй мэт л дүр эсгэдэг.
Та
өөрийн бодсоноос хавь илүү хүчтэй
Амьдрал ямар ч шалгалт авч
байсан, хичнээн удаа зүрхээ шаналгалаа ч, хичнээн удаа найдвар тасарлаа ч та
өөрийн бодсоноос хамаагүй хүчтэй. Цаг хугацаа ямарч зовлонг илааршуулж, ямар ч
шаналалыг эдгээх хүчтэй. Хүн өөртэйгөө илүү танилцахын тулд зовлон бэрхшээлтэй
учирдаг ч юм шиг. Хүнд хэцүү үед шаналаж болно оо. Харин тэр чигтээ шалдаа
бууж, бууж өгч л болохгүй.
“Хүн”
гэдэг чухал зүйл
Амжилтанд хүрэхээр яваа аян замд
чинь хүмүүс чухал шүү. Гэр бүл, найз нөхдийн хайр дэмжлэггүйгээр бид чинь
хэнсэн билээ. Эд материалыг хэзээ ч битгий шүтээрэй.
Уучил
Өнгөрсөнд өөрийн хийсэн алдааг
уучил. Хэн нэгэнд гомдсон гомдол бий бол өршөө. Сэтгэлээ тавьж өг. Өнгөрсөнтэй зууралдаж
амьдрах нь хэзээ ч сайны тэмдэг биш.
Бусдын
алдаанаас суралц
“Ухаант хүн өөрийн алдаанаас
суралцдаг, илүү мэргэн хүн бусдын алдаанаас суралцдаг” гэдэг үг байдаг биздээ.
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014 оны
5 дугаар сар 21
No comments:
Post a Comment