Хэрвээ танд
амьдрах ганц л өдөр үлдсэн гэвэл яах уу? Юу хийж өнгөрөөх вэ? Уйлж унжаад суух
уу? Юу ч хийлгүй орондоо хэвтэх үү? Яаж ч бодсон ямар нэгэн юм хийсэн нь дээр
юм биш үү дээ? Хэхэ.. Хммм... Нэг л өдөр тэ? Аймшигтай бас сайхан ч юм шиг
мэдрэмж юм биш үү? Амьдрал дээр бол энэ сүүлчийн өдөр шүү гэж мэдэж байсан
хүмүүс хэд байдаг билээ дээ. Мэдсэн байна аа гэдэг чинь бас нэг боломж юм биш
үү? Муу ёрлоогүй шүү, зүгээр л сонирхолтой ш дээ энэ асуултыг бусдаас болон
өөрөөсөө асуух.
А харин одоо жинхэнээсээ надад нэг өдөр үлдсэн гэвэл:
Хайртай хүмүүстэйгээ
далайн эрэг дээр далайн давалгааг харж баясан, хөгжим сонсож, наранд түлэгдэж, коктейл
уунгаа барбекю хийж иднэ.
Санаа зовоож байсан
бүхий л зүйлстээ F&$^ YOU гэж хэлнэ.
Секунд болгоныг
нандигнаж, сэтгэлийг нь зовоохоор зүйл хийж байсан бол уучлаарай гэж аав,
ээжээсээ уучлалт гуйна.
Хэсэг уйлна.
Тэгээд инээдмийн
кино үзнэ.
Хүнтэй гэрлэнэ.
Найз нөхөд,
хамаатнуудруугаа залгана.
Онгоцноос үсрэлт
болон bungee-jump хийнэ.
Тирамисү хийж
иднэ.
Энэтхэгрүү аялаж
Таж Махал үзнэ.
Үсээ жижигхэн pixie
стилээр засуулаад шав шар өнгөөр будуулна.
Тусламжийн байгууллагад
сайн дурын ажил хийнэ.
Гэртээ парти
зохион байгуулна.
ХАРИН ТА ЮУ ХИЙХ БАЙСАН БЭ?
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
5 дугаар сар 22
No comments:
Post a Comment