Амралт чөлөөт
цагаараа хаа нэгтээ битүү паб, лаунж-д лаглайг сууж, биеэ хордуулан өнгөрөөдөг
үе ард хоцорсоон та минь ээ. Аль болох эрүүл, идэвхтэй хэв маягийг сонгомоор байна ш дээ
энчодо. Нэг үеэ бодвол эрүүл, сайхан харагдах боломж нэмэгдээд л байгаа шүү. Гэхдээ
бас биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйлс байхаар гомдоод байхын.
За тэр ч яахав. Тэгэхээр
өнөөдөр Epsom salt гэж нэрлэдэг нэгэн төрлийн давсны талаар мэдээлэл өгье. Энэхүү
давс нь байгалийн гаралтай эрдэс бодис ба манайхан магнийн сульфат ч гэж
нэрлэдэг. Магнизиум болон сульфат нь арьсаар дамжин биед шингэснээр биеийг маш
сайхан тайвшруулахаас гадна бие хөндүүрлэж өвдсөн үед, хавдаж хавагнасан
тохиолдолд, биеээс хор гадагшлуулахад, толгойн өвчин намжаахад тус тус
хэрэглэдэг.
Давсаа
хэрэглэхдээ ванн-тай усандаа 2-3 аягыг хийгээд, усандаа 30-40 минут хэвтвэл
үйлчилгээ илүү байна. Хэн тийм удаан усанд хэвтэж байдгийн гэж үү? Алжаалаа тайлъя
гэвэл хэвтэх л болж дээ. Маргааш өглөөний мэдрэгдэх үр дүн бол ярих юм биш. Шинээр
төрсөн юм шиг л болно. Надад итгэ. Би блог-тоо өөрөө хэрэглээд, үр дүнг нь
мэдэрсэн зүйлсийг л танилцуулдаг.
Бас еpsom salt-г
бие сэтгэл тайвшруулахад, үе мөч болон булчингийн өвдөлт намдаахад, арьсны
зарим нэг өвчинг анагаахад, шарх эдгээхэд, ханиад шуухниа хүрсэн үед гэх
мэтчилэн маш олон тохиолдолд хэрэглэж болдог. Хамгийн, хамгийн, хамгииийййн чухал
нь стрессийг маш сайн тайлна. Биендэх
магнийн хэмжээ нэмэгдсэнээр тархи эерэг, тайвширсан мэдрэмжийг төрүүлдэг
сератонин хэмээх бодис ялгаруулдаг ба бидэнд одоо үед түүн шиг хэрэгтэй зүйл
үгүй билээ.
Долоо хоногт дор
хаяж 3 удаа еpsom salt-тай усандаа орсноор та сайхан харагдахаас гадна илүү эрч
энергитэй болох юм. Мөн магнизум нь цусан дахь адреналиний хэмжээг хэвийн
хэмжээнд аваачсанаар шөнөдөө тайван амгалан унтах боломжийг бүрдүүлнэ.
Мөн усандаа
тогтмол хийж хэрэглэснээр судас хатуурах болон бөглөрөх асуудлааас урьдчилан
сэргийлэх боломжтой болдог. Ууж хэрэглэдэг гэж сонсож байсан ч ямар зориулалтаар
гэдгийг нь сайн мэдэхгүй. Хэрэглэхийг хориглодог зарим нэг тохиолдол байдаг
шүү. Заавартай нь сайтар танилцахыг зөвлөе.
Хэмжээ дамжаа,
тунг нь тааруулаад хэрэглэвэл тун ч их хэрэгтэй эд шүү. Амьдралд нухлагдсан
найзууд минь худалдаж аваад хэрэглээд үзээрэй. (Би Good Price-с худалдаж авсан.
Тэр дэлгүүр намайг спонсорлодоггүй шүү. Тохиолдлоор л тэндээс юмнууд аваад
таарчихдаг).
Инээмсэглээрэй,
Nikki нь
2014 оны
5 дугаар сар 20
No comments:
Post a Comment