Зээээ, сайхан
блогтоо нэг агаар салхи оруулчихъя даа. Хэд хоног digital-detox хийлээ хийлээ.
Толгой, тархи сайхан амарлаа. Эмнэлэгт хэвтлээ. Биеэ сувилууллаа.
Эмнэлэг гэж нээг
их сайхан буянтай газар байна аа. Хэцүүхэн очоод, инээгээд л гараад ирэхийн. Би
5 хүнтэй тасагт байсан. Хажуугийн орон дээр Увсын нутгийн эгч. Юу ч ярьсан
инээж ярьдаг. Их хөгжилтэй, бас их шүд сайтай. Эгчийн цаана нэг жирэмсэн
бүсгүй. Хөөрхий, өдрийн хичнээн ч дусал хийлгээд байсан, бүү мэд. Түүний өөдөөс
хатгаатай эрх шар. Нас нь ч уг нь талийж л яваа юм, учир мэдэхгүй охин бол биш.
Ээж нь ирж усанд оруулж өгөх юм. Түүний
хажуугийн орны хүмүүс харин их хурдан солигдоод байсан шүү. Хурдан эдгээдэг ор?
Ххэхэ..
Гарахын өмнөх хэдэн өдөр бусад хүмүүс бие биенийгээ ойлгохгүй,
хүндлэхгүй байсан. Би гайхсан. Эрх шарын ээж нь ирээд жирэмсэн эмэгтэйтэй
муудалцахаар нь би өмөөрч хэдэн үг хэлсэн.
Гэснээс ер нь
манай хавар ийм урт, хахир юм уу? Энэ жил ийм байна уу? Би ердөө ч ойлгохгүй
байна. Цаг агаараас шалтгаалж байна уу, өнөөдөр ер нь л их инээдтэй, сонин
байдаг. Салхи исгэрсэн, бүүдгэр саарал Даваа гариг. Бороо дусалсан өдөр чинь зүгээр олон юм
бодогдуулж байна дөө, юу юу ч гэнэ үү. Түмэн янзынн бодол орж ирээл гараад
байна. Эмчилгээнээс болж байна уу, ердөөсөө л нэг цээж дүүрэн амьсгалж болохгүй
байх шиг. Шуналтай юм чинь өөр юу хүсээд, давчдаад байгаа юм бол.
Шунал гээч
зүйлгүй хүн энэ хорвоо дээр байхгүй. Учир нь бидэнд хар, цагаан шунал их бага
хэмжээгээр байж л байдаг. Дандаа л ахиж байх хүсэл эрмэлзэл бол шуналын анхны
хэлбэр мөн биздээ? Тийм болохоор бид бүгд шуналаас бүтсэн.
Аливаа зүйлийн
дараахыг харж, төлөвлөж, хүсэж, мөрөөдөж үргэлж л илүү илүү гэх сэтгэл. Хамгийн
муухай нь юу гээч, хүсэж байсан хүсэл нь биелэх мөчид тэгтлээ айхтар сэтгэл
хөдлөхгүй байх. Ахиад л шунал гээч нь хөдөлж дараагийн нүүдлээ бодож эхлэх.
Амьдралын үе
мөчлөг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.
Арван жил, их сургууль, ажил алба, гэр бүл, үр хүүхэд гээд л шунал хөдлөхгүй
байхын аргагүй арга хэмжээнүүд ар араасаа хөврөөстэй. Амьдрах хүсэл эрмэлзэлийг
бадрааж байдагт нь шунал чамд баярлалаа гэхүү?
Хэрвээ чи байгаагүйсэн бол ямар аймар, аймшгийн кино шиг уйтгартай он
жилүүд өнгөрөх байсан бол..
Гэхдээ байшдээ.. Ер нь бол өр, өвчин 2-гүй л бол болчихно доо.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны 5 дугаар
сарын 19
No comments:
Post a Comment