spectrum

spectrum

Tuesday, July 29, 2014

Декритээ аваад гэртээ сууя гэж үү?




Нас гайгүй дээрээ ганц нэг хүүхэд төрүүлсэн нь дээр ч юмуу. Хэдэн насанд төрүүлсэнээр хүүхдүүд ялгараад байдаггүй ч сүүлд хүүхэд төрүүлэхээр инээдтэй юмнууд их болдог. Нялх байхад нь салхилуулах гээд аваад гарахаар “эмээтэйгээ ямар адилхан хүүхдэв” гэж пал хийлгэнэ. Цэцэрлэгт орсон хойно нь авах гээд очихоор “Өвөө чинь ирлээ, өвөө чинь ирлээ” гэж хүүхдүүд сандаргана. Ухаан орж сургуульд орсон хойноо хүүхэд өөрөө “Та манай сургууль дээр ирэхдээ нүүрээ будаад хөөрхөн болоод ирж байгаарай” гэж захина. 

 Өөрийнхөө ээж аавын туршлагаас харж байхад дээрх жишээнүүдээс авахуулаад олон зүйл тохиолдох юм байна шд. Гэхдээ яг төлөвлөөд хүүхэд төрүүлье гэхээр тэр хүүхдэд чинь “аав, эцэг” гэж хүн байх ёстой биздээ. Сэтгэлд таарч тохирохоор хүн байхгүй байхад би тэгээд яах ёстой билээ? Эсвэл гайгүйхэн гень-тэй хүний үр суулгуулах ёстой юм болов уу? Лол.. Үр суулгуулаад хэдхэн хонож байсан чинь хайртай хүнтэйгээ учирчихдаг Женнифер Лопезийн тоглосон кино шиг юм болоодохвий дээ лол...

Миний эргэн тойронд лав маш олон ийм бодолтой эмэгтэй байна.Энэ юутай холбоотой гээч? Эмэгтэйчүүд хэт биеэ даасан, хэнээс ч хамааралгүй аз жаргалтай байгаад сурчихсан, бас тэд хүчтэй байна шүү дээ. Миний л бодлоор лав тийм эмэгтэйд өөрөөс нь илүү л хүчтэй эр хүн хэрэгтэй. Гарыг нь атгаад, бартаатай замд урд нь гараад дагуулаад явахаар эр хүн хэрэгтэй. Шийдэмгий бус, хулчгар, бусдаас шимэгчилж амьдардаг эрчүүд бол харин ёстой уушлаарай л байна шүү.    

Би Ч.Ганжавхлан гээд залуугийн блог, нийтлэлүүдийг унших дуртай. Үнэнд нийцсэн, үзэл бодолд ойр, давс чихрийг нь сайхан тааруулсан, бас хөгжилтэй нийтлэлүүд бичдэг. Түүний “Гүчтэй эмэгтэй” бичлэгэн дээр ингэж байна шд: “Одоогийн эмэгтэйчүүд маш гүчтэй байна, 3 саяын цалинтай, 30 саяын машинтай, 3 өрөө байртай. Гэтэл эрчүүд бид яаж байна? Фонтамын энд Граб энд Гөү идээд суужийшд”. Үнэний хувь өндөртэй байгаа биздээ? Хэхэ.. 

Адгийн наад зах нь хүүхэлдэйн киноны агуулга хүртэл өөрчлөгдсөн цаг шүү дээ. Цагаан морьтой ханхүү хүлээж суух юмуу хэвтдэг цаг холоо хоцорчихоод байна. Frozen дээр л гэхэд эгч дүү нар хэний ч тусламжгүй зөвхөн өөрсдийн хүчээр хаант улсаа аварч байна. Maleficent үзээ л биздээ? Эмэгтэйчүүд нэгэндээ итгэж, нэгнийгээ дэмжиж бас хайрласны үндсэн дээр амьдралд ахин эргэн ирж байна. Тийм зүйл үзэж өссөн жаахан охидууд ирээдүйд ямар бүсгүйчүүд болох нь тодорхой биш гэж үү? Хэхэ... Гоё гоё!

За битгий тэгээд хэт нэг өнцөгөөс нь хараад уурласан private message бичээд  байгаарай таануус. Хэхэ.. Өөрийнхөө бодлыг өөрийнхөө блог дээр л эрээчлээ шүү.

Үүнийг уншаад санал нийлж байвал, эсвэл зүгээр л бухимдаагүй бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь

2014 оны 7 сарын 29

  

Sunday, July 27, 2014

Тэдэнтэй адил миний ч гэсэн хэл загатнаад байна




Энэ зүйлийг хэлэхгүй бол, за ядаж бичихгүй бол хэл загатнаад болохгүй нь дээ. Үргэлжийн мөнхөд энэ нийгмийн муу муухай дуурсгаж, олонд алдаршуулж, нийтэд сурталчилж явдаг хүмүүс “яааааааасан кэцүү” юм бэ дээ. 

Сайн зүйл ярьж чадахаа байчихсан, сайныг магтаж чадахаа байчихсан хүмүүс тэр олон нийтийн сүлжээн дээр ямар олон дагагчтай гэж санана. Нийгэмд тулгарсан аливаа асуудлыг барьж авч, хөөцөлдөж ирээд уртаас урт нийтлэл бичнэ. Түүнийг нь уншсан олон шагширч ирээд л цааш нь түгээнэ. Болохгүй биш болно оо, болно. Угтаа хар цагаан хослож байж цааш хөвөрдөг хорвоо юм чинь. Гол асуудал нь байнга, үргэлж, дандаа, мөнхөд муу муухайг олж хараад байдаг хүмүүсийг би лав хувьдаа гайхаж байна.

Саяхандаа, дээрхтэй холбоотой их онцгүй зүйлтэй таарлаа.  Америкт амьдардаг Монгол залуу юм гэнэ, илтгэх урлаг сайтар эзэмшсэн юм байна. Өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн цуврал видеог олон нийтийн сүлжээ хуудсууд дээрээ байршуулсан юм байна. Түүнийхээ ачаар хэдэн мянган дагагчтай болсон юм байх. Би сонирхоод дагаад үзлээ. Нэг л биш ээ.

Хэндээ ч хандаад ТОМ ТОМ үсгээр орилж чарласан аятай зүйлс бичээд байгаа юм, чөтгөр бүү мэд. “ХОХЬ ЧИНЬ, ТА НАРЫГ ЭЛБЭГДОРЖ БИШ, АЛТАНХУЯГ БИШ, ХЯТАДУУД Ч БИШ, ТА НАР ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ СӨНӨӨЖ БАЛЛАХ ХҮМҮҮС МЭДЭВ ҮҮ МОНГОЛЧУУДАА!!!!” гэж ирээд л их л бухимдалтай зүйл бичжээ. Голын эргээр хаясан хогийг хараад их уур бухимдал төрж. Миний ч гэсэн уур хүрэх байсаан байсан. Гэвч,  өөр эерэг шийдлээр асуудалд хандаж болох байсан шүү. Эерэг уриалга гаргаад, бусдыгаа тэргүүлж болох байж. 

Угтаа бол Монгол орон чинь ардчилсан орон гээ биздээ. Нийгэмд болохгүй, бүтэхгүйг хараад тэсэлгүй амаараа, комьютерийнхээ араас тэмцэж байгаа хүмүүс нам хөдөлгөөнөө байгуулаад улс төр байна уу, юу байна уу хамаагүй түүндээ ороод үзэн ядаад байгаа зүйлсээ өөрчлөх эрх нээлттэй байгаа шүү за. 

 Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ ард иргэд нь зөвөөр эдэлдэг байгаасай. Өнөөдөр угаасаа энэ нийгэм чинь муу муухай мэдээгээр хахаж цацаж байгаа шүү гэдгийг санаад үүнийг уншиж буй та ч гэсэн чимх сайн мэдээгээр бусдын чихийг баясгаж яваарай.  

Бусдын чихэнд ганц ч гэсэн сайхан мэдээ хүргэчихсэн бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь

2014 оны 7 дугаар сар 28

Thursday, July 17, 2014

Өлсөхийн байна лээ шд (Зөв бичгийн дүрэмгүй пост)




“Энэ ганцаараа амьдрахын бол яг өлсөж үхнээ” гээд бурхан надад олон сайхан хоол хийж чаддаг дүү нар заяасым гэдээг. Хэхэ нээрээ шүү.. Ганцаараа байхаар ерөөсөө ч хооллох хүсэл төрдөггүй. Тэгээд ч хүн хоол хийхгүй удчихаараа яаж хийх арга барилаа  бас мартчидын бээшд. Ер нь сүүлийн үед хоол хийе гэсэн ч яг яах учраа олохоо байцан байна лээ. 

За тэрч яахав. За тэрч яахав... Би энэ бичлэг дээр 4 сайхан дүүгээ тэнгэрт тултал магтахыг хүслээ. Магтахгүй байхын аргагүй амьтадыг яалтай ч билээ. Одоо бүгдээрээ тусад ороод, би гэж хүн аливаа зүйлд хошуу нэмэрлэж холоос зааварлахаас биш, хуруу хөдөлгөхөө больсоноо саяханаас анзаарлаа. 

Айлын том эгч өндөр үүрэг, хариуцлагатай хэдий ч тэр хэмжээгээрээ халамж хүндлэлд өлгийдүүлдэг би азтай хөөөн. Санал бодол зөрөлдөх,  нэг нэгнийхээ ааш авирыг цаашид тэвчиж чамдааргүй санагдах үе ойр ойрхон тохиолдоно. Гэлээ гээд яах билээ. Нугачаатай амьдралд бүдрээд босохдоо дүүгээрээ, эгчээрээ түшүүлээд босоорой гэж надад 4 эрхэм хүн заяажээ. Бүр хоолой зангираад явчихдаг...

Миний амьдралын утга учир, намайг хөдөлгөх гол хүч бас тулгуур та нар минь юм шүү. Та нараараа үргэлж бахархаж бас гайхуулж явдаг гэдгээ энд тодоос тод бичээд үлдээчихье. Тэдэнтэй минь миний заяа төөргийг холбосон тэнгэр бурхан, эцэг эхдээ баярлалаа.

Бид гэж байнга л бужигнаж байдаг болохоор хааяахан ганцаараа байх үед хийдэлгүйдээд эвгүй. Бас хэтэрхий удаан хамт байхаараа бие биенийхээ үнэ цэнийг мартах гээд байдаг талтай. Гэхдээ энэ нь аль ч гэр бүлд байдаг л үзэгдэл. Ямар нэгэн асуудал гардаггүй бол харин ч асуудалтай хүмүүс юм биш үү? Хэхэ..

Өнөөдрийг өөрийнхөө дураар олон улсын ах, эгч, дүү нарын өдөр болгочуул яаж байна? Зөвшөөрч байвал...

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 7 дугаар сар 17
  

Tuesday, July 15, 2014

Дэнж, уул, толгод, довыг хотойлгосоон хотойлгосон



 Хэд хоног сайн ч амарлаа, сайхан ч наадлаа. Өнөөдрөөс үлдсэн хагас жилийнхээ ажилд хэн хүнгүй ханцуй шамлан орж байх шиг байна. Энэ жил наадмаар сэтгэл гэгэлзтэл хөдөлгөсөн бас арай ч дээ гэмээр зүйлс олон л байлаа. Наадмын өглөөнөөс эхлээд л хүмүүс “Наадмын нээлт гэж авах юм алга, би юу үзчихвээ, арай ч дээ” гээд олон нийтийн сүлжээгээр гомдоллоод эхлэж байгаа юм. 

Дараагаар нь “Энэ Төв цэнгэлдэхийг тойроод үзэж харах юм алга” энээ тэрээ гээд хэсэг үргэлжлэв. Баяр наадмын үеэр түр ч гэсэн анхаарлаа эерэг зүйл дээр төвлөрүүлж болдоггүй юм байхдаа гэж би тэдгээр хүмүүсийг гайхаж суулаа. Та хичнээн голж гомдоллоод, хамаг арьсаа атиралдуулж үрчийгээд энэ байдал хэсэгтээ үргэлжилнэ. Ер нь жил жилийн наадам нэг л жишгийн дагуу болдог биздээ. Стадион, Хүй долоон худаг, хуушуур, хөдөө нутаг гэх мэт. Бас зарим нэг нь амралт, баяр давхцуулаад гадагшаа явж таардаг.

Миний хувьд наадмын үеэр хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь бөхчүүдийн жудаггүй байдал байсан. Хэн нь ч унаж чадахаа байчихсан. Уначихаад  босож ирээд ёс юм шиг маргалдана, цохино. Монгол бөхийн жудаг гэдэг зүйл замхран алга болж байгаа нь илт харагдсан. “Угсарсан уран гоё мэх, дайчин, эрэмгий, давтагдашгүй барилдаанууд, харахаас хайр хүндлэлээ өгөх хүчит бөхчүүд маань хааччихаа вэ?” гэсэн нийтлэлийн хэсгийг үншаад бодож л байлаа.

Саарын хажуугаар сайхан зүйлс нь давамгай байсныг энд тодотгох нь зүйтэй. Монгол орны баяр бахдалуудыг харуулсан ганц нэг нэвтрүүлэг, шторк үзээд л мань мэт шиг амьтны самсай нь шархирч байгаа юм чинь. Морь барианд орж ирэхийг хараад сэтгэлээ барьж чаддаггүй хүн олон байх. Би бол хараад л мэлмэртлээ уйлмаар санагдаад байдаг. Хэхэ.. Гэснээс морь, бөх, машин сонирхдоггүй эр хүн байдаг юм байна лээ. Дүгнэж, шүүмжлээгүй шүү. Зүгээр л маш сонин, сонирхолтой санагдсан.

За тэгээд ер нь ирэх жилээс ер нь наадмын нээлт, хаалтын тоглолтыг өөр хүнээр найруулуулах хэрэгтэй. Аливааг өөр талаас нь харж, задгай сэтгэдэг нэгнийг энэ ажилд томилох  нь зүйтэй болов уу. Шинэ үеийнхэн, залуучууд дунд гайхалтай сайхан бүтээлч хүмүүс бий. Гэхдээ бас би заримдаа боддог. Гүрбазар, Жанцанноров, жүжигчин Очирбат гуай нар шиг хүмүүс байхгүй болчихвол орон зай нь хэт эзгүйрэх байхдаа гэж. Давтагдашгүй эдгээр хүмүүстэй энэ зэрэгцэх уран бүтээлчид гарч ирэх болов уу? Жанцанноров гуай “Монгол бөхийн цолыг дуудаж байхад бүхий л зүйл зогссон мэт, дэлхий эргэхээ байсан мэт санагддаг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Гоё хэлж байгаа шүү тэ?

So, өнөөдөр амралт, ажил хоёрынхоо ялгааг гаргачихсан бол...

Инээмсэглээрэй,
 
Nikki нь,

2014 оны 7 дугаар сар 16      
     

Monday, July 7, 2014

Хорвоо оооооо оооооо оооо




Хүний хувь тавилан гэж төөрдөг байшин шиг, өтгөн манан шиг, эцэс төгсгөл нь мэдэгддэггүй далай шиг, хэн ч тааварлаж мэдэмгүй оньсого шиг. Амьдрал хэдийд ч огцом эргэлт хийгээд, ямарч өөрлөлтийг бий болгож дөнгөх юм. “Хэзээ ч тийм зүйлтэй учрахгүй дээ” гээд ам гарсан хүн нэг л мэдэхэд тэрхүү зүйлтэй нүүр тулчихсан байх. Бас хэзээ ч давж гарч чадахгүй байх даа гэж төсөөлдөг байсан зүйлийнхээ ард нь гарчихсан инээмсэглээд зогсож байх мэдрэмж.  

Хорвоо “хэрвээ”-гээр дүүрэн байх нь улам ч сонирхолтой болгож байгаа хэрэг юм болов уу? Хэрвээ би өөр сургуульд суралцсан бол, хэрвээ би эрүүл мэнддээ арай илүү анхаарал тавьсан бол, хэрвээ би зарим нэг зүйлд  шийдэмгий “үгүй” гэж хэлж байсан бол,  хэрвээ би Нью Йорк-руу нүүгээгүй бол, хэрвээ би дотоод хүнээ сонсоогүй өнгөрөөсөн бол, хэрвээ би аливаа зүйлсийг олон талаас нь хардаггүй байсан бол, хэрвээ би “хэрвээ би” гэж бодоогүй бол.. хэхэ 

Хэрвээ би өнгөрсөн жил тэр нэгэн “том захирлын” туслахаар ажилд орчихсон бол одоо юу хийж явах байсан бол. Уулзалт төлөвлөнө, цай зөөнө, цаг наргүй хүний гарын үзүүрт зарагдана. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож сурна гэдэг, сонсоод түүнийгээ хэрэгжүүлж сурна гэдэг чухал юм шиг. Дотоод хүн маань “хөөөөөе дуракаа хэрэггүй гээд байна шүү” гэсээр байхад зөрөөд хийсэн алхам дандаа л бурууддаг миний хувьд.

Өөрийнхөө мэдрэмж, хүсэл сонирхол, дотоод хүнээ сонсолгүй харин өөр бусад хэн нэгний заавар зөвлөгөөгөөр амьдарна гэдэг хамгийн тэнэг зүйл. Өөр ямарч эрдэмтэн мэргэд, сэтгэл судлаач, лам хуварга, шидтэн байлаа гээд таны амьдралаар амьдарч зовлоо гэж бодоход зовлонгоос чинь “алив наашаа” гээд хуваалцахгүй. Тийм учраас өөрийнхөө эрхээр зовж жаргасан нь дээр юмдаа.  

Бичсэн пост-уудыг маань уншдаг надаас насаар залуу хүмүүс байвал ганц л юм захимаар байна тэхүү? Эрүүл мэндээ хайрлаж, хамгаалж байгаарай. Өөр ЮУ Ч хэрэггүй. Энэ тухай өмнөх хэд хэдэн постууд дээр бичиж л байсан. Болдог бол хорвоогийн хамаг амьтанд ингэж хэлмээр санагддаг юм.  

Эрүүл мэнддээ арай илүү анхаарал тавьж байгаа бол..   

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 7 дугаар сар 7