Өчигдөр найз
охидтойгоо бидний багад тохиолдсон хөгжилтэй зүйлсийг ярьж нилээд дурсамж
сэргээлээ. Арван жилийн сурагч нас миний хувьд үнэхээр сайхан өнгөрч. Дурсамжаар
ямарваа нэг зүйлийг урлаж болдог бол миний бүтээл ямар ч л байсан чамгүй үнэ
хүрэх байсан байх. Сайхан сургууль, сайн багш, одоог хүртэл үерхсээр байгаа
найзууд... Аяаяа... Гоё гоё.
Тэр үед “К-поп”
гэдэг юманд бидний үеийнхэн гүн гүнзгий орсон байсан. Солонгос хувцаслалт, үс
засалт, бараг л идэж ууж байгааг нь дууриагаад байгаа юм биш үү. Солонгос хамтлаг
дуучдын хит болж байгаа дууг үг алдалгүй мэддэг, Ариранг үзсээр байгаад бүр Солонгос
хэл сурчихсан байсан.
“А” анги хамгийн
шилдэг нь гэсэн бичигдээгүй хуультай байсан болохоор бүхий л зүйлд тэргүүлэх санаатай. Ахлах ангид ороход хөвгүүд нь бүтэхгүй зүйлтэй орооцолдох нь
ихсээд ангийн амжилтыг хойш нь татсан маягтай болоод ирсэн. Гэлээ гэхдээ галзуу
хэдэн охидуудынхаа хүчинд анги дажгүй яваад л байсан юмдаг. Хамгийн муухай нь
ангийн багш нь болж бүтдэггүй хөвгүүддээ биднээс илүү хайртай байсан шд. Өмгөөлж хамгаална
гэж жигтэйхэн.
7, 8 дугаар анги байсан
л үе байх. Хүйсийн ялгаа маш ихээр гарч байлаа... лол.. Охидууд нь дээд ангийн
ах нартаа хайр зарлана, бас ах нартай үерхээд өөрсдийгөө аягүй том болсон гээд
бодчихно. Урлагийн үзлэгийн үеээр би ах нарыгаа аваачаад бүжиг заалгана хэхэ..
Бүжиг гэснээс тэр үед манай гэрийнхэн “Чи чинь СУИС-д орчихсон юмуу” гэдэг байж
билээ. Долоо хоног болгон арга хэмжээ, тэмцээн уралдаан зохиогдоно. Тэр үеэс л
миний дуулж, бүжиглэх зам дардан болсон юмдаа гэж мэгээл лол..
Хэзээ гэдгийг яг
сайн санадаггүй ээ. Ямар ч байсан ангийн охидууд нь аягүй их хагаралтай,
таардаггүй байсан үе. Ядаж байхад “атаман” охидууд гараад ирнэ эээээ.. хаха. Ангийн
маань нэг охин л тэр үедээ намайг үзэж чаддаггүй байсан юм шиг байгаа юм.
Хороололынхоо сахилгагүй охидуудыг дагуулж сургууль дээр ирээд “Ямар урт
сормуустай юм, хайчлуулна” гэж байсныг одоо бодохоор элэг көшиж байгаа юм.
За тэгээд хонхны
баяр энтэр болоод л нөгөө хэд чинь чухамхүү нэг анги гэдгээ мэдрээд. Ангиараа зугаалганд
явж ирчихээд салж ядсан юмуу хаашаа юм. Бөөнөөрөө явж байгаад яасан байх нь уу?
Дээрэмдүүлж, зарим нэг нь зодуулсан байх нь.
Аа тийм. Бас нэг
хэсэг охидууд маань бүгдээрээ урт хар үстэй. Зуслан энтэр яваад бүжиглэхээрээ
үсээ намируулна гэж байгаа. Хамаагүй дэлгэж болдоггүй, хөгжилтэй, сахилгагүй
дурсамжууд олон олон.
Он жил өнгөрөх
тусам хүний анхлан мэдэрч байгаа мэдрэмж
цөөрдөг. Тиймдээ ч сэтгэл хөдлөж, баярлах нь бас багасна. “Анхны” гэсэн
тодотголтой олон дурсамжийг хамтдаа бүтээлцсэн найзууддаа баярлалаа. Өөрийгөө хэн гэдгийг ч ойлгохгүй явсан үед хамтдаа байсан багын найзууддаа ахин баярлалаа.
Багын дурсамжаа
нэг сэргээчихсэн бол...
Инээмсэглээрэй,
Nikki нь
2014 оны 7 дугаар
сарын 3
No comments:
Post a Comment