spectrum

spectrum

Sunday, July 27, 2014

Тэдэнтэй адил миний ч гэсэн хэл загатнаад байна




Энэ зүйлийг хэлэхгүй бол, за ядаж бичихгүй бол хэл загатнаад болохгүй нь дээ. Үргэлжийн мөнхөд энэ нийгмийн муу муухай дуурсгаж, олонд алдаршуулж, нийтэд сурталчилж явдаг хүмүүс “яааааааасан кэцүү” юм бэ дээ. 

Сайн зүйл ярьж чадахаа байчихсан, сайныг магтаж чадахаа байчихсан хүмүүс тэр олон нийтийн сүлжээн дээр ямар олон дагагчтай гэж санана. Нийгэмд тулгарсан аливаа асуудлыг барьж авч, хөөцөлдөж ирээд уртаас урт нийтлэл бичнэ. Түүнийг нь уншсан олон шагширч ирээд л цааш нь түгээнэ. Болохгүй биш болно оо, болно. Угтаа хар цагаан хослож байж цааш хөвөрдөг хорвоо юм чинь. Гол асуудал нь байнга, үргэлж, дандаа, мөнхөд муу муухайг олж хараад байдаг хүмүүсийг би лав хувьдаа гайхаж байна.

Саяхандаа, дээрхтэй холбоотой их онцгүй зүйлтэй таарлаа.  Америкт амьдардаг Монгол залуу юм гэнэ, илтгэх урлаг сайтар эзэмшсэн юм байна. Өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн цуврал видеог олон нийтийн сүлжээ хуудсууд дээрээ байршуулсан юм байна. Түүнийхээ ачаар хэдэн мянган дагагчтай болсон юм байх. Би сонирхоод дагаад үзлээ. Нэг л биш ээ.

Хэндээ ч хандаад ТОМ ТОМ үсгээр орилж чарласан аятай зүйлс бичээд байгаа юм, чөтгөр бүү мэд. “ХОХЬ ЧИНЬ, ТА НАРЫГ ЭЛБЭГДОРЖ БИШ, АЛТАНХУЯГ БИШ, ХЯТАДУУД Ч БИШ, ТА НАР ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ СӨНӨӨЖ БАЛЛАХ ХҮМҮҮС МЭДЭВ ҮҮ МОНГОЛЧУУДАА!!!!” гэж ирээд л их л бухимдалтай зүйл бичжээ. Голын эргээр хаясан хогийг хараад их уур бухимдал төрж. Миний ч гэсэн уур хүрэх байсаан байсан. Гэвч,  өөр эерэг шийдлээр асуудалд хандаж болох байсан шүү. Эерэг уриалга гаргаад, бусдыгаа тэргүүлж болох байж. 

Угтаа бол Монгол орон чинь ардчилсан орон гээ биздээ. Нийгэмд болохгүй, бүтэхгүйг хараад тэсэлгүй амаараа, комьютерийнхээ араас тэмцэж байгаа хүмүүс нам хөдөлгөөнөө байгуулаад улс төр байна уу, юу байна уу хамаагүй түүндээ ороод үзэн ядаад байгаа зүйлсээ өөрчлөх эрх нээлттэй байгаа шүү за. 

 Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ ард иргэд нь зөвөөр эдэлдэг байгаасай. Өнөөдөр угаасаа энэ нийгэм чинь муу муухай мэдээгээр хахаж цацаж байгаа шүү гэдгийг санаад үүнийг уншиж буй та ч гэсэн чимх сайн мэдээгээр бусдын чихийг баясгаж яваарай.  

Бусдын чихэнд ганц ч гэсэн сайхан мэдээ хүргэчихсэн бол...

Инээмсэглээрэй,

Nikki нь

2014 оны 7 дугаар сар 28

No comments:

Post a Comment