spectrum

spectrum

Thursday, July 17, 2014

Өлсөхийн байна лээ шд (Зөв бичгийн дүрэмгүй пост)




“Энэ ганцаараа амьдрахын бол яг өлсөж үхнээ” гээд бурхан надад олон сайхан хоол хийж чаддаг дүү нар заяасым гэдээг. Хэхэ нээрээ шүү.. Ганцаараа байхаар ерөөсөө ч хооллох хүсэл төрдөггүй. Тэгээд ч хүн хоол хийхгүй удчихаараа яаж хийх арга барилаа  бас мартчидын бээшд. Ер нь сүүлийн үед хоол хийе гэсэн ч яг яах учраа олохоо байцан байна лээ. 

За тэрч яахав. За тэрч яахав... Би энэ бичлэг дээр 4 сайхан дүүгээ тэнгэрт тултал магтахыг хүслээ. Магтахгүй байхын аргагүй амьтадыг яалтай ч билээ. Одоо бүгдээрээ тусад ороод, би гэж хүн аливаа зүйлд хошуу нэмэрлэж холоос зааварлахаас биш, хуруу хөдөлгөхөө больсоноо саяханаас анзаарлаа. 

Айлын том эгч өндөр үүрэг, хариуцлагатай хэдий ч тэр хэмжээгээрээ халамж хүндлэлд өлгийдүүлдэг би азтай хөөөн. Санал бодол зөрөлдөх,  нэг нэгнийхээ ааш авирыг цаашид тэвчиж чамдааргүй санагдах үе ойр ойрхон тохиолдоно. Гэлээ гээд яах билээ. Нугачаатай амьдралд бүдрээд босохдоо дүүгээрээ, эгчээрээ түшүүлээд босоорой гэж надад 4 эрхэм хүн заяажээ. Бүр хоолой зангираад явчихдаг...

Миний амьдралын утга учир, намайг хөдөлгөх гол хүч бас тулгуур та нар минь юм шүү. Та нараараа үргэлж бахархаж бас гайхуулж явдаг гэдгээ энд тодоос тод бичээд үлдээчихье. Тэдэнтэй минь миний заяа төөргийг холбосон тэнгэр бурхан, эцэг эхдээ баярлалаа.

Бид гэж байнга л бужигнаж байдаг болохоор хааяахан ганцаараа байх үед хийдэлгүйдээд эвгүй. Бас хэтэрхий удаан хамт байхаараа бие биенийхээ үнэ цэнийг мартах гээд байдаг талтай. Гэхдээ энэ нь аль ч гэр бүлд байдаг л үзэгдэл. Ямар нэгэн асуудал гардаггүй бол харин ч асуудалтай хүмүүс юм биш үү? Хэхэ..

Өнөөдрийг өөрийнхөө дураар олон улсын ах, эгч, дүү нарын өдөр болгочуул яаж байна? Зөвшөөрч байвал...

Инээмсэглээрэй,

Nikki нь,

2014 оны 7 дугаар сар 17
  

No comments:

Post a Comment