Хүний хувь
тавилан гэж төөрдөг байшин шиг, өтгөн манан шиг, эцэс төгсгөл нь мэдэгддэггүй
далай шиг, хэн ч тааварлаж мэдэмгүй оньсого шиг. Амьдрал хэдийд ч огцом эргэлт
хийгээд, ямарч өөрлөлтийг бий болгож дөнгөх юм. “Хэзээ ч тийм зүйлтэй учрахгүй
дээ” гээд ам гарсан хүн нэг л мэдэхэд тэрхүү зүйлтэй нүүр тулчихсан байх. Бас хэзээ
ч давж гарч чадахгүй байх даа гэж төсөөлдөг байсан зүйлийнхээ ард нь гарчихсан
инээмсэглээд зогсож байх мэдрэмж.
Хорвоо “хэрвээ”-гээр
дүүрэн байх нь улам ч сонирхолтой болгож байгаа хэрэг юм болов уу? Хэрвээ би
өөр сургуульд суралцсан бол, хэрвээ би эрүүл мэнддээ арай илүү анхаарал тавьсан
бол, хэрвээ би зарим нэг зүйлд шийдэмгий
“үгүй” гэж хэлж байсан бол, хэрвээ би
Нью Йорк-руу нүүгээгүй бол, хэрвээ би дотоод хүнээ сонсоогүй өнгөрөөсөн бол,
хэрвээ би аливаа зүйлсийг олон талаас нь хардаггүй байсан бол, хэрвээ би “хэрвээ
би” гэж бодоогүй бол.. хэхэ
Хэрвээ би
өнгөрсөн жил тэр нэгэн “том захирлын” туслахаар ажилд орчихсон бол одоо юу хийж
явах байсан бол. Уулзалт төлөвлөнө, цай зөөнө, цаг наргүй хүний гарын үзүүрт
зарагдана. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож сурна гэдэг, сонсоод түүнийгээ
хэрэгжүүлж сурна гэдэг чухал юм шиг. Дотоод хүн маань “хөөөөөе дуракаа хэрэггүй
гээд байна шүү” гэсээр байхад зөрөөд хийсэн алхам дандаа л бурууддаг миний
хувьд.
Өөрийнхөө
мэдрэмж, хүсэл сонирхол, дотоод хүнээ сонсолгүй харин өөр бусад хэн нэгний
заавар зөвлөгөөгөөр амьдарна гэдэг хамгийн тэнэг зүйл. Өөр ямарч эрдэмтэн
мэргэд, сэтгэл судлаач, лам хуварга, шидтэн байлаа гээд таны амьдралаар амьдарч
зовлоо гэж бодоход зовлонгоос чинь “алив наашаа” гээд хуваалцахгүй. Тийм учраас
өөрийнхөө эрхээр зовж жаргасан нь дээр юмдаа.
Бичсэн пост-уудыг
маань уншдаг надаас насаар залуу хүмүүс байвал ганц л юм захимаар байна тэхүү? Эрүүл
мэндээ хайрлаж, хамгаалж байгаарай. Өөр ЮУ Ч хэрэггүй. Энэ тухай өмнөх хэд хэдэн
постууд дээр бичиж л байсан. Болдог бол хорвоогийн хамаг амьтанд ингэж хэлмээр
санагддаг юм.
Эрүүл мэнддээ
арай илүү анхаарал тавьж байгаа бол..
Инээмсэглээрэй,
Nikki нь,
2014 оны
7 дугаар сар 7
No comments:
Post a Comment