Хүнд итгэх итгэл
өндөр үнээр худалдаж авъя! Ховрын бараа шиг энэ зүйлийг худалдаж аваад бие
биедээ бэлэглэе.
Эрэгтэй, эмэгтэй,
хөгшин, залуу хэнд ч байсан ерөөсөө л итгэнэ гэхээс зүрхшээдэг болждээ. Эргүүлээд
итгэлийг минь алдчихна ш дээ гэсэн хөгийн бодол тархины мухарт нуугдаастай. Таних
танихгүй нь хамаагүй, өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд бусдыг хуурч мэхлэж
амьдардаг арчаагүй хүмүүст боломж өгмөөргүй байх юм. Гэхдээ “ИТГЭЛ” гэдэг зүйл
байхгүйтэй адил ховордсон үед хүнд итгэдэг хүн бол атаархмаар зан чанартай хүн
юмдаа.
Итгэлийн талаар
хэдэн ишлэл орчуулан оруулъя:
- “Хэн бүхэнд хайраа түгээж, хэдхэн хүнд л итгэж, хэнд ч бүү буруу зүйл хий”- В.Шекспир
- “Намайг хуурсанд чинь би уурласангүй ээ, харин үүнээс хойш чамд итгэж чадахгүй болсондоо л бухимдаж байна”- Фрэдрик.Н
- “Энэ ертөнц тэр чигтээ итгэл найдвар болон хумхын тоосноос л бүтсэн”- Ж.М.Барри
- “Өөрийгөө хайрладаггүй хүмүүс надад ‘би чамд хайртай‘ гэж хэлэхэд нь би итгэдэггүй. Нүцгэн хүн чамд хувцасаа өгөхөд болгоомжтой бай гэсэн Африк үг байдаг юм”- Маяа Анжелөү
- “Хэн нэгэнд итгэж болох үгүйг мэдэх ганц л сайн арга бий. Энэ бол түүнд итгэх явдал юм”- Эрнэст.Х
- “Итгэл гэдэг яг л толь шиг, эвдэрч хагарсан тохиолдолд яаж ийгээд эвлүүлж болно. Гэвч тэр новшийн амьтны тусгалыг ан цав гарсан толинд л харна шүү дээ”- Лэди Гага
- “Өөрийн жинхэнэ насаа бусдад хэлдэг эмэгтэйд хэзээ ч итгэж болохгүй. Насаа нуулгүй хэлдэг эмэгтэй бүхий л зүйлийг хамаагүй бусдад ярих болно”- Оскар Вайлд
- “Эцэст нь та хүнд итгэх үгүйгээ өөрөө л шийднэ”- Софи Кинсэлла
- “Хүнд итгэлээ өгч сурна гэдэг амьдралд тохиох чухал шалгууруудын нэг”- Исак Ваттс
- “Хүний итгэлийг олж авна гэдэг хайрлуулахаас хавь илүү хүндэтгэл юм”- Жеорж МакДоналд
За тэгээд хүнд итгээд сурчихсан эсвэл итгэлээ
алдчихсан бол ..
Инээмсэглээрэй,
Nikki
нь
2014 оны 7 дугаар сар 2
No comments:
Post a Comment