spectrum

spectrum

Tuesday, July 15, 2014

Дэнж, уул, толгод, довыг хотойлгосоон хотойлгосон



 Хэд хоног сайн ч амарлаа, сайхан ч наадлаа. Өнөөдрөөс үлдсэн хагас жилийнхээ ажилд хэн хүнгүй ханцуй шамлан орж байх шиг байна. Энэ жил наадмаар сэтгэл гэгэлзтэл хөдөлгөсөн бас арай ч дээ гэмээр зүйлс олон л байлаа. Наадмын өглөөнөөс эхлээд л хүмүүс “Наадмын нээлт гэж авах юм алга, би юу үзчихвээ, арай ч дээ” гээд олон нийтийн сүлжээгээр гомдоллоод эхлэж байгаа юм. 

Дараагаар нь “Энэ Төв цэнгэлдэхийг тойроод үзэж харах юм алга” энээ тэрээ гээд хэсэг үргэлжлэв. Баяр наадмын үеэр түр ч гэсэн анхаарлаа эерэг зүйл дээр төвлөрүүлж болдоггүй юм байхдаа гэж би тэдгээр хүмүүсийг гайхаж суулаа. Та хичнээн голж гомдоллоод, хамаг арьсаа атиралдуулж үрчийгээд энэ байдал хэсэгтээ үргэлжилнэ. Ер нь жил жилийн наадам нэг л жишгийн дагуу болдог биздээ. Стадион, Хүй долоон худаг, хуушуур, хөдөө нутаг гэх мэт. Бас зарим нэг нь амралт, баяр давхцуулаад гадагшаа явж таардаг.

Миний хувьд наадмын үеэр хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь бөхчүүдийн жудаггүй байдал байсан. Хэн нь ч унаж чадахаа байчихсан. Уначихаад  босож ирээд ёс юм шиг маргалдана, цохино. Монгол бөхийн жудаг гэдэг зүйл замхран алга болж байгаа нь илт харагдсан. “Угсарсан уран гоё мэх, дайчин, эрэмгий, давтагдашгүй барилдаанууд, харахаас хайр хүндлэлээ өгөх хүчит бөхчүүд маань хааччихаа вэ?” гэсэн нийтлэлийн хэсгийг үншаад бодож л байлаа.

Саарын хажуугаар сайхан зүйлс нь давамгай байсныг энд тодотгох нь зүйтэй. Монгол орны баяр бахдалуудыг харуулсан ганц нэг нэвтрүүлэг, шторк үзээд л мань мэт шиг амьтны самсай нь шархирч байгаа юм чинь. Морь барианд орж ирэхийг хараад сэтгэлээ барьж чаддаггүй хүн олон байх. Би бол хараад л мэлмэртлээ уйлмаар санагдаад байдаг. Хэхэ.. Гэснээс морь, бөх, машин сонирхдоггүй эр хүн байдаг юм байна лээ. Дүгнэж, шүүмжлээгүй шүү. Зүгээр л маш сонин, сонирхолтой санагдсан.

За тэгээд ер нь ирэх жилээс ер нь наадмын нээлт, хаалтын тоглолтыг өөр хүнээр найруулуулах хэрэгтэй. Аливааг өөр талаас нь харж, задгай сэтгэдэг нэгнийг энэ ажилд томилох  нь зүйтэй болов уу. Шинэ үеийнхэн, залуучууд дунд гайхалтай сайхан бүтээлч хүмүүс бий. Гэхдээ бас би заримдаа боддог. Гүрбазар, Жанцанноров, жүжигчин Очирбат гуай нар шиг хүмүүс байхгүй болчихвол орон зай нь хэт эзгүйрэх байхдаа гэж. Давтагдашгүй эдгээр хүмүүстэй энэ зэрэгцэх уран бүтээлчид гарч ирэх болов уу? Жанцанноров гуай “Монгол бөхийн цолыг дуудаж байхад бүхий л зүйл зогссон мэт, дэлхий эргэхээ байсан мэт санагддаг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Гоё хэлж байгаа шүү тэ?

So, өнөөдөр амралт, ажил хоёрынхоо ялгааг гаргачихсан бол...

Инээмсэглээрэй,
 
Nikki нь,

2014 оны 7 дугаар сар 16      
     

No comments:

Post a Comment