So, хамгийн
түрүүнд. Битгий муухай том том ярьж бай тэхүү? Дөнгөж үерхэл, дурлалын амтыг
анхлан мэдэрч байгаа хөөрхөн жоохон охидуудад л наад яриа чинь сүртэй сонсогдох
байх. Хүн хүнээрээ, байгаагаараа л бай л даа. “Тийм бизнесстэй, тэгэж анд явж
тэдэн амьтан алаад, ийм ч машин Америкаас захиад, тийм ч уурхайтай” бла бла бла....
Ёооо, бүр ядаршлаа вайна. Өөрийгөө дөвийлгөх гэсэн балай яриагаа эрчүүд дундаа
л ярь, эсвэл бүр битгий ярь. Өөрийн гэсэн бодолтой эмэгтэйд үг биш үйлдэл сонин
санагддаг юм шүү.
За болзлоо, хаа
нэгтээ ресторанд ч юмуу уулзлаа. Гэтэл тэр газрынхаа үйлчлэгчтэй битгий балиар
хүндлэлгүй харьц тэхүү? Ёстой муухай харагддаг юм шүү. Би бүр нүдээрээ харж
байсан. Эмэгтэйтэйгээ худлаа наалинхаатаж байснаа үйлчлэгчтэй үрчийж харьцана
гэдэг бол угтаа ямар хүн гэдгийг чинь л хэлээд өгч байгаа юм.
Байгаагаараа
байна гэдэг чинь их үнэт зүйл юм шүү дээ. Бүсгүйтэйгээ хоёулаа байхдаа нэг л их
бодь хүн. Найзуудтайгаа уулзангуут эсэн бусын хараал хэлсэн хачин амьтан болоод
хувирчав. Аймар цочирддог юм байна лээ шүү.. хаха.... Хараал хэлдэг бол хэлдгээрээ
л бай, тэр чигээр чинь хүлээн авах толгой нь эргэсэн амьтан байх ч юм билүү.
Цэвэрч байдал маш
чухал шүү. Аа гэхдээ бас “Яанаа нян бактери, хөдөө явах муухай, шороо тоос..”
бла бла гэхгүй. Үүнийг зөвлөж байгаа бараг л илүүц байх. Хөлс, шороо тоосондоо
хутгалдсан баки биетэй залууд дуртай эмэгтэй кинон дээр л гардаг байх.
Цэвэрхэн, сайхан үнэртэй залуу цаанаа л гоё.
За хамт кино, клип, жүжиг
үзэж байгаад “энэ ёстой тас хүүхэн шүү” гэж битгий уулга алд тэхүү? За ёстой уушлаарай,
ёстой тэнэг сонсогддог. Киноноосоо гарч ирчихээд найзуудтайгаа тэр жүжигчин
хүүхний хиймэл хөхний талаар битгий дахин дахин ярьж бүр унтраа тэхүү?
Бүсгүйгээс чинь
дуудлага юмуу мессеж ирсэн тохиолдолд тэр дор нь хариу бичиж бай. Энэ бол
алтан дүрэм.
Өнгөрсөнд
өөрийгөө хичнээн аймар атаман байсныг, хэр их архи ууж чадхаа ярих гэж байгаа
бол зүгээр наад амаа тат. Ёоооо... бүр уушлаарай. 30 хүрэх гэж байж тийм зүйл
ярьсаар байгаа залуучууд мэр сэр байдаг юм байна лээ. Арван жилээ алгасаад
төрциймүү хаашайн.
Эмэгтэйнхээ
гадаад байдлын талаар ХЭЗЭЭ Ч. БИТГИЙ. МУУ. ЗҮЙЛ. ХЭЛ! Тэр ямарч харагдаж байж
болно. Хэлэх гэж байсан үгээ зүгээр буцаагаад залги за.
Төгс Бурхан Будда
шиг байгаадах гэсэнгүй ээ. Хэтэрхий муухай харагддаг зүйлсийг л жагсааж бичлээ.
Яахаа өөрсдөө мэд.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
4 дүгээр сар 29