spectrum

spectrum

Sunday, April 27, 2014

Үнэ цэнэ



Яагаад, яагаад бид аливаа зүйлийн үнэ цэнийг хожимдож мэдэрч, ухаардаг вэ? Амьдрал гээч сургуулийн сурагчид хэзээ ч төгс боловсордоггүй юм уу? Дандаа хожимдож  ухаардаг нь жам юм уу?

Хажуудах хүнийхээ үнэ цэнийг мэдэрдэггүй, байгаа зүйлсдээ талархаж мэддэггүй муухай занг яаая даа байз. Надад олдсон тэр нэгэн “боломжоос” болоод амьдралыг арай өөр өнцөгөөс харж, өглөө болгон сэрэхдээ талархаж сурсан л даа. Гэхдээ зарим үед амьдралыг хэтэрхий хиймэл, баригдмал, өнгөцөөр хүлээн аваад байх шиг. 
Өөрийнхөө жижигхээн ертөнцөд түүртээд, алсын барааг ширтэхээ мартаад байх шиг.

Пэээ,  ямар гүнзгий юм бичжийнаа энчодоо.. хэхэ... Гэхдээ үнэн биздээ? Өнөөдөр л гэхэд миний нүд өвдөөгүйсэн бол би нүдэндээ талархаж, түүнийгээ хайрлан хамаагалах талаар бодохтой манатай л явах байлаа шд. Харааны эрхтэн үнэхээр сандаргадаг юм байна. Одоо би эмнэлэг явлаа. 

Арай ч дээ гэмээр биеэ гаргуунд хаядаг, эрүүл байхын үнэ цэнийг ойлгоогүй хүмүүс байна байна. Тэр нь бас атаархмаар. Би бол хөгшрөөд өвдөх байсан өвчнүүдээ бүгдийг нь урьдчилаад аваад бараг дуусаж байгаа байх хэхэ. Энэ махан бие гэдэг чинь хэрэглэх хэмжээ хязгаартай бидэнд ирдэг юм ш дээ. Та өөрөө өөрийгөө л гэхгүй бол хэн ч бүр хэн ч чамайг өөр шиг чинь хайрладаггүй юм шүү. Өвдөөд хэвтлээ гэж бодоход эцэг эх чинь л торойгоод үлддэг юм байна лээ шүү хажууд чинь. Төрүүлснийхээ төлөө хичнээн ч лай үүрэх билээ дээ. Ядаж л дор дороо биендээ хямгатай байя л даа хэдүүлээ.

Заримдаа эргээд бодоход энэ биеийг бас л гамгүй авч явсан байгаан шүү. Аяаяа.. хооллож ундаллахгүй, дааруулж хөргөж, ядрааж, зовоож бас хордуулж. Мөнх юм шиг л аашилсан байгаа юм.  Гэлээ гээд яаая гэхэв, харамсаад юуг ч өөрчилж чадахгүй. Харин урьдчилан сэргийлж бол болно.

Идэр 9-н хүйтнээр нойтон үстэй, толгойноосоо уур савсуулаад гэрээсээ гарч яваа хүнийг хараад “Битгий л дээ, ядаж малгай өмс л дөө” гээд очоод гуймаар санагддагийн. Нэг удаа бүр гуйж байсан, “солиотой юмуу хаашайн, чамд ямар хамаатай юм” гэсэн харцаар хараад л өнгөрч байна лээ хэхэ.

За please please, наад биесээ битгий хэт гаргуунд гарга. Хайрлаж, халамжил. Тоохгүй байлаа гэж бодоход хэзээ нэгэн цагт заавал үр дагавар нь гарч ирдэг юм шүү за.

Инээмсэглээрй,


Nikki нь.


2014 оны 4 дүгээр сар 28


No comments:

Post a Comment