Блог-оо нээгээд 2
сар гаруйн хугацаанд мянга гаруй хандалт хийгджээ. Тийм учраас блог бичдэг юмаа
гээд тодорхойлоод хэлчихээр яг нэг шалтгаан бол алга. Харин өөрийн эргэцүүллээ
бусадтай хуваалцаж байна гэж бодохоор сайхан байдаг юм. Мөн эргээд харахад
хоосон орон зай бус харах, унших зүйлтэй үлдэж буй гэсэн бодол маань илүү их
бичих хүсэлтэй болгодог. Хэрэгтэй, хэрэггүй зүйлс ирээчсэн блог-оор минь орж,
гарч байдаг та нартаа баярлалаа! Цаашдаа ч бас хамтдаа байгаарай.
“2 сарынхаа ойн”
дээр та нартайгаа миний ажлын нэгэн өдөр хэрхэн өнгөрдөг талаар хуваалцъя гэж
бодлоо. Зав зайгүй ажил, амьдралаасаа болоод нэг өдөрт багтааж зурагнуудаа авна
гэж бараг л худлаа юм байна лээ. Би лав 3 өдрийн ажил болгож байж зурагнуудаа
авч дууссан. Alright, come & spend a day with me!
Ихэнх ажлын өдөр
маань өглөө 7 цагийн сэрүүлэгтэй зэрэгцэж эхэлдэг. Заримдаа бол сэрүүлэгнээсээ
хамаагүй эрт сэрчихнэ, хааяахандаа л орондоо шургаад унтаад баймаар үетэй
таардаг. Гэхдээ ер нь бол өөрийгөө өглөөний хүн гэж тодорхойлно, сэргэг гэж
жигтэйхэн.
Цаг агаар дулаараад өглөө босоход ч гэсэн урамтай байна тэ. Шууд босоод
угаалагын өрөө марш.
Өглөөний нүүр
будалтыг бол завсар зайгаар нь амжуулна. Хүүхдүүдээ хувцаслах, хооллох
давхацчихвал нэг нүдээ будаад, нэг цай зөөгөөд жинхэнэ multitask гэдэг болно.
Миний хувьд өглөө сэтгэл санаа үнэхээр сайхан байдаг, чихэвчээ зүүж дуртайгаа дуугаа сонсоод энэ жижиг цэцэрлэгээр өглөө болгон ажилдаа. Яг одоогоор дахин дахин сонсож байгаа дуу: Lana Del Rey- Queen of Disaster. Гараад удаж байгаа ч гэсэн саяханаас гэнэт дуртай болдог. Гэмгүй аятай мөртлөө Lana-гийн дуу юм болохоор үг нь мөн л bad-ass.
Дуу сонсож явж
байгаад гарцан дээр заримдаа бүжиглэмээр санагддаг, нээрээ нээрээ.
Гэртээ өглөөний
цай ууж амждаггүй болохоор ихэвчлэн ажил дээрээ ирээд хөнгөхөн цай уучихдаг. Хүний
дадал бас их өөрчлөгдөх юмаа. Хэдхэн жилийн өмнө л өглөө маш сайн уудаг байсан
бол одоо бол өглөө юм иднэ гэхээс л онцгүй.
За тэгээд уулзалт, хурал байвал суучихна.
Гадуур ажилтай байвал гарна. Замын түгжрээнд сайхан явна л даа бас.
Энэ өдөр гадаадын
иргэн харьяатын газар ажлаар очсон юм байна. Улсын байгууллага гэхэд үйлчилгээ
нь дажгүй шүү. Гэхдээ л улсын байгууллагатай харьцах гэж байгаа бол бичиг баримт
дутуу зүйлээ сайн нягталж байж л очихгүй бол бас л хэцүү дээ.
Цагаар хооллодог
болоод удаж байгаа болохоор өдрийн хоолны цаг дөхөхөөр өлсөж байгаам чинь.
Өлсөөд удвал уур хүрчихдэг мангар зантай болохоор намайг ер нь хурдан хооллосон
нь л дээр байдаг шүү кккк... Ажил дээрээ өдрийн хоолтой ч ажлынхаа охидуудтай
юмуу найзуудтай өдөр гадуур гарч хооллох дуртай. Зурган дээр Хятад маягийн
өдрийн хоол.
Цайны цагаар амжвал байгаа номоо юмуу сонин уншина. Төсөөлөлийг тэлж өгдөг болохоор ном унших их дуртай. Яг одоогоор Аюурзаны энэ номыг уншиж байна, зураач залуугийн амьдрал гардаг. Сүүлийн хэд хоног ажил ихтэй байсан болохоор номоо бүр дэлгэсэнгүй шүү.
Ажил үргэлжлээстэй.
Ажлын хамт олон энгийн сайхан харилцаатай болохоор ажиллах ч урамтай байдаг.
Гэртээ өнгөрөөдөг цагаасаа бараг л илүү шахам цагийг ажил дээрээ өнгөрөөдөг
учраас эерэг, тухтай орчинг хамгийн түрүүнд бүрдүүсэн нь зөв. Хэдэн охидуудтайгаа
элдэв балай юм ярьж, нэгнийгээ явуулах үнэн хоббитой.
Ажил тараад алхах
гоё.
Өглөө ажилдаа,
орой гэррүүгээ яардаг хүн юу юунаас илүү азтай. Хүн зорилготой, түүнийхээ төлөө
явж буй замаа бас enjoy-ддог байх хэрэгтэй.
Гайхалтай сайхан
хоол, унд хийж чаддаг ээж, дүү нар заяасан тэнгэр бурхандаа талархъя! Миний
хоол хийх чадварыг 1-ээс 10-н хооронд үнэлвэл -361.
За тэгээд гэрийн
даалгавал хийнэ гэдэг “дайны талбарруугаа” ороод явчихна шүү дээ. “Би өдөр ажил
дээрээ ядарлаа ш дээ, хурдан биччих л дээ” гэхээр их хөөрхөн ойлгоно. Тэгээд “та
ядарч байгаа юм чинь” гээд хөл, гаранд массаж хийгээд өгье гэнгүүт нь бүр илүү
хайр хүрнэ.
За тэгээд оройдоо
болж өгвөл бага ч хамаагүй хэмжээний иог, дасгал, хөдөлгөөн хийчихийг хичээдэг.
Би бараг шахуу
зурагт үздэггүй, тийм зав ч бараг гардаггүй. Ажлын өдрүүдэд гэртээ хариад
маргаашдаа бэлдэж, ингэж тэгэсхийж байтал орой унтах болдог доо. Зүв зүгээр байж байснаа гэнэт
огцом ядардаг хүн юмуу хаашаа юм би одоо, оройд бас л шууд унтуулах хэрэгтэй
шүү намайг хэхэх..
Хэдэн жилийн өмнө
Америкт амьдардаг байхдаа тэндхийн амьдралын хэв маягаасаа бүр уйдчихсан, зүгээр
л ажлын цагаар ажиллаж, энгийн амьдрах юмсан гэж хүсдэг байж билээ. Тэр хүсэл
нь биелсэн, сайхан байна.
Хамтдаа байсанд
бас байгаад баярлалаа!
Инээмсэглээрэй,
2014 оны
4 дүгээр сар 14
Уншаад амралтын өдөр болон чөлөөт цагийг нь сонирхмоор санагдчихлаа Сонирхолтой тэмдэглэл байна :)
ReplyDeleteSaihan uudrug udur bolj ungurchee... Zarimdaa ch bas buhimdah ue bna l biz....
ReplyDelete