spectrum

spectrum

Tuesday, April 22, 2014

Унтаж байгаад улам үзэсгэлэнтэй болох





Унтаж байх үеэр чинь бүх зүйлс зогсдог гэвэг үгүй юм. Амарч байх хооронд үс, арьс өөрийгөө нөхөн төлжүүлж байдаг. Өдрөөр сайхан харагдахын тулд дараах хэдэн зүйлсийг шөнө заавал хийж дадал болгоорой.
  • Торгомсог буюу сатин материалаар хийсэн орны даавуун дээр унтах
Энэхүү төрлийн материал нь унтаад сэрэхэд  нүүрэн дээр чинь элдэв янзын үрчлээс үүсгэхгүй бөгөөд үсийг ширэлдүүлдэггүй сайн тал нь сэгсийж сэрэхгүй байхад мөн тусладаг.
  • Дээшээ харж унтах 
Бага зэргийн үрчлээс үүсч байсан ч байнга дээшээ харж унтсанаар түүнийг бүдгэрүүлж болох юм. Хажуу талаараа унтдаг хүмүүс нүд орчмоороо хамгийн түрүүлж үрчлээтдэг бол өглөөд нүд нь хавдаж босч ирдэг хүмүүс дэрээ багахан өндөрлөснөөр энэхүү асуудлаас ангижрах боломжтой.
  • Чийгшүүл, чийгшүүл, чийгшүүл
Өглөөд дөнгөж цэвэрлэсэн мэт гайхалтай арьстай сэрэхийн тулд оройд чийгшүүлэгч серум юмуу шөнийн тосоо алгасахгүй байхыг зөвлөж байна. Найрлагандаа “Нуaluronic acid” агуулсан шөнийн тос бүр ч сайн. Энэ нь чийгшил сайн өгөхөөс гадна үрчлээсийг багасгах үйлчилгээтэй. Мөн уруул, нүд, хүзүү зэргээ давхар чийгшүүлээрэй.
  • Дэрний даавуугаа ойрхон солих
Нян, бактерийн үүрэн дээр амарч байгаа 8 цагаа өнгөрүүлмээргүй л байгаа биздээ? Тийм учраас 7 хоногт дор хаяж 2 удаа дэрний даавуугаа солих ёстой гэнэ шүү.
  • Чийгшүүлэгчээ асааж унтах
Ус уух нь арьсандаа хийж болох хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг бид мэднэ. Мэдээж шөнө ус ууж чадахгүйгээс хойш чийгшүүлэгчээ асааж унтах нь зүйтэй. Ялангуяа манайх шиг хуурай газар болж л өгвөл чийгшүүлэгчээ ажиллуулаарай.
  • Оройн цагаар давстай хоол идэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх
Давс болон архины төрлийн зүйлс нь биеийг усгүйжүүлдэг ба эдгээрийг оройн цагаар хэрэглэх нь өглөө хавдсан нүүртэй сэрэх гол шалтгаан болдог. Оройд чипс идэж, хундага дарс уусан тохиолдолд дэрээ өндөрлөж унтах болж дээ.
  • Үсээ боож унтах
Гэхдээ хэтэрхий чанга биш шүү, өөртөө эвтэйхэн байдлаар л боогоод унтахад болно. Ингэснээр үсний тослог ялгарч нүүрэнд наалдахаас сэргийлдэг.
  • Хэлүүлэлтгүй мэдэж байх ёстой. Оройд нүүрээ заавал цэвэрлэх.
Будагтай унтах нь арьсандаа хийж болох хамгийн том гэмт хэрэг. Цэвэрлэхгүй унтсанаар арьс бөглөрөх аюултай ба асуудал үүнээс л эхэлдэг. 

Инээмсэглээрэй,


Nikki нь


2014 оны 4 дүгээр сар 22

No comments:

Post a Comment