Би аливаа
зүйлээс, ялангуяа дуунаас их хурдан уйддаг. Гэхдээ бас хэзээд ч сонссон сэтгэлд
ойрхон, өнгөрсний нэг дурсамжийг шууд л буцаагаад аваад ирдэг хэдэн дуу байдаг.
Минийх:
1. 3 Doors Down- Here
Without You
Анх
сонсчихоод нэрийг нь мэддэггүй. Үгээр нь хайж олж байснаа санадаг. Дууных нь
утга гэхээсээ илүү ая-г нь сонсохоор хамаг
бие сонин болчихдог.
Явж эхлээд
шууд Лос Анжелес хотыг нүдэнд харагдуулдаг дуу. Тэнд амьдардаг байхад анх
цацагдаж байсан байх. Тэгээд л байнга ФМ-ээр явна. Ядахад тэндхийн ФМ-үүд хит
болж байгаа хэдэн дуугаа залхтал явуулдагийг хэлэх үү. Гэхдээ яагаад ч юм энэ
дуунаас залхаагүй. Залуу нас, наргиан хөгжилдөөн, бүжиг, коктейл, нар, далай,
парти..
Анх
сонсдог өдөр их бороотой байсан. Саарал,
шаагисан бороотой өдөр машинаа бариад ганцаараа. Цаанаа л нэг хөнгөн гунигтай
аааая хэхэх... Нэг удаа энэ дууг сонсож дуусгана гээд танихгүй хүний машинаас
буухгүй байсан гэж манай нэг найз намайг шоолоод байдын хэхэхэ..
4. Beyonce – Listen
Нилээн
дээхэн үеийн дуу тэ. “Dream Girls” киног үзсэнээс хойш дуртай болсон.
5. Armin Van Buuren – In and Out of Love
Нэг хэсэг
байнга л транс, электро, техно дуу сонсдог болсон байж билээ. Гэхдээ энэ
дуунаас ердөө ч залхдаггүй. Энэ чиглэлийн дуунуудын өвөө, эмээ болсон дуу байх.
Гэртээ тавиад бүжиглэдэг байснаа санаж байна.
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны 4 дүгээр сар 3
Nikki нь.
2014 оны 4 дүгээр сар 3
No comments:
Post a Comment