Би ер нь бол
айхтар уурлаж бухимдаад байдаггүй. Өдөр тутмын, ойр зуурын жижиг зүйлд бухимддаг
ч түүнийгээ юмын чинээ боддоггүй. Хамгийн
сүүлд хэзээ уурласнаа ч сайн санахгүй байна, түрүү жилийн өдийд л байсан шиг. Ихэвчлэн
л өөрийнхөө хэмжээнд “хөөрхөн хөөрхөн” юм яриад өөрөө баясаад, өрөөлийг баясгах
гээд явж байдаг болохоор “энэ одоо худлаа царайлсан нэг их өөдрөг хүн” гэж
зарим нь боддог юм шиг байна лээ хэхэхэ..
Үнэхээр таалагдахгүй,
дургуй хүрмээр зүйлтэй юмуу хүнтэй таарвал бараг л юу ч хэлэхгүй шахам нүүрээ
буруулаад цааш явчихдаг зантай. Үүнийгээ миний хамгийн сайн чанаруудын нэг
боддог. Хэн нэгэнд муу саналгүй, гомдож бодлоо сэвтээгээд байлгүй сэтгэлээ хурдан
эргүүлээд татаж чаддаг байх нь хэн хүнд хэрэгтэй зан байхаа.
Муу зүйл бодох,
ярих, сонсох гэдгээс зайлсхийж сурсан юм шиг өөртөө санагддаг.
Гэнэт л нэг өдөр өөдрөг хүн болоод босоод ирээгүй нь тодорхой. Эерэг амьдрах талаар олон
зүйл уншиж, түүнийгээ өөртөө шингээхийг хичээж, сайхан яваа хүмүүсээс үлгэр дууриал авахыг
хичээж ирсэн нь тус болсон юм болов уу?
Хүмүүс надад
хэлдэгийн. “Чиний постуудаас сайхан энерги авлаа, инээлээ, хөгжлөө” энэ тэр
гэж. Үүнээс өөр урмын сайхан үг хаана ч байхгүй ээ. Нэг ч гэсэн хүнд инээмсэглэл
бэлэглэж чадсан бол би харин маш их баярлалаа! Би ямар нэгэн амьдрах урлаг юмуу бясалгалын
багш биш ээ. Зүгээр л ойр тойрныхоо хүмүүстэй эерэг бодлоор харьцдаг нэгэн.
Гэхдээ бас хааяаадаа
юу ч хийсэн, ярьсан санаанд нийцэхгүй үе байдаг. Ийм тохиолдолд өөрийгөө тэр үелзлээс л яаралтай гаргаж сурах
хэрэгтэй юм шиг. Таарж нийцдэггүй хүмүүстэйгээ би бараг шахуу дугаръя ч гэж
боддоггүй. Нэг талаар өөрийн эд эсийг үхүүлэхгүй, нөгөө талаар тэр хүний хувийн
орон зайг бас хүндэтгэж буй хэрэг.
Гэснээс миний дутагдалтай
талууд юу гээч? Аймар хэрэгт дуртай ойртож ирээд уншаад байгаарай!! Lol.. Хэтэрхий
уужуу, сүүлийн үед их залхуу болж байгаа, хоол хийх чадвар муу, аливаа зүйлд
амархан автдаг, хүмүүсээс тусламж авах дургүй, хэн нэгэнд 100% итгэж чаддаггүй
гэх мэт. Бас хүн л юм чинь цааш үргэлжилнэ л гэнэ шүү.
Хар цагаан
дэнсэлж байдаг хойно доо. Ямарч үе тохиолдсон хэтэрхий уусалгүй, амьсгаа аваад
2 талаас нь харж байгаарай. Тэгээд бүгдээрээ "Өөдрөг Ардын Нам" байгуулвал ямарав?
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
4 дүгээр сар 21
No comments:
Post a Comment