Зээээ яадаг
сайхан өглөө вэ энэ чинь одоо. Зун цаг хаяанд ирсэн, хүн бүхний нуруу тэнийж,
нүүрэнд нь инээмсэглэл тодорсон сайхан шинэ 7 хоног эхэлж байна. Амьдрал ёстой
сайхан байнаа. Өвдөх өвчингүй, зовних зовиургүй байхад тэгээд болоод л явчихна
даа хүмүүс минь.
Өөөөөө, санснаас
ганц онцгүй юм байгаа юм байна шүү. Өнөө өглөө ёстой нэг муухай юм үзлээ... Энэ
замын цагдаа нарын хувцасыг яаж байгаа юм бээээ?? Арайшдээээ. Хараад бүр
нүдэндээ ч итгэсэнгүй. Хараа муутай хүмүүс батлаагүй л байлтай тэр загварыг нь. Яагаад
манайхан л гэхээрээ дандаа адгийн юман дээр тунаж үлддэг юм бэ гэж бодогдлоо ш
д.
Борооны дараах
мөөг үү тэр малгай нь? Төсөвлөсөн мөнгөнөөс хэр танасан болоод ичихгүй, хүн
аймаар юм өмс гэж тушааж чаддаг байнаа. За за энэ талаар ярихгүй, угаасаа бидний
энэ үед саруул ухаантныг бус гүйлгээ ухаантныг тахин шүтдэг болсон нь хэнд ч
тодорхой хойно. Гэхдээ л тэр хувцасыг нь солиод өгчихвөл миний амьдрал улам л
цэцэглэх гээд байна л даа, лолллл....
Сая Централ таурын
гадаа хэсэг суугаад харж байсан чинь гэнэт Нью Йоркт ч байгаа юм шиг санагдлаа ш дээ хэхэ. Албаны хувцас өмссөн, янз янзын орны, өөр арьс үндэстэй хүмүүс
өглөөний кофегоо гартаа барьсаар хаа нэгтээ яаран алхаж байгаа нь NY-тай төстэй
санагдсан гэж.
За тэгээд шинэ 7
хоногоо гайхалтай сайхан өнгөрүүлээрэй. Миний хувьд Даваа гаригийн
өнгө хэр сайхан байгаагаас тэр 7 хоногийн ажил үйлс шалтгаалах гээд ч байгаа юм
шиг санагддаг. Тиймдээ ч Бүтэн сайнд ирэх 7 хоногийн төлөвлөгөөг бүтэн гаргаж,
маргаашийн өмсөж зүүхээ бүрэн бэлдэж тавьдаг дадалтай. Шинэ зүйл эерэг сайхан
эхлэхэд цаадах зам нь дардан байдаг хойно доо. Амжилт! Whipped cream-тэй гүзээлзгэнүүд минь!
Инээмсэглээрэй,
Nikki нь.
2014 оны
4 дүгээр сар 7
No comments:
Post a Comment